Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Хийн хоолой хий мөрөөдөл болох юм биш биз!!!

2024/01/29

Ингэж асуух шалтгаан байна. Санхүүгийн шинжилгээний алдарт Financial Times сэтгүүл монголын нутгаар дайруулах байгалийн хийн хоолойн төсөлд Хятадууд ч, Оросууд ч тодорхой хариулт өгөхгүй байгааг онцолжээ. Ингэж онцлохдоо Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгийг эш татан мэдээлсэн байна. Манай хэдэн улс төрч эндээ л “том, тод” болохоос нам дагасан улстөрчдийн мөрөөдөлд 20 жил, горьдлогод 10 илүү жил тээгдсэн хүсэл юм. Сүүлийн хоёр жилийн дотор монголын нутгаар дайруулах байгалийн хийн хоолойн сураг сонсогдож эхэлснээс хойш монголчууд битүүхэндээ горьдож байгаа. Эх оронч шошготой жалганы хэдэн хүмүүс нь л асуудал гэж харж байгаа болохоос.

Хэрхэн мэдээлэв

Энэ сарын 28-ны өдөр Financial Times сэтгүүл энэ тухай мэдээлсэн. Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төлөвлөж буй хийн хоолойн барилгын ажил удаашралтай байгааг онцолжээ. Тус сонин Л.Оюун-Эрдэнийн үгийг эш татахдаа “Хятад, ОРос хоёр 3550 км урт хоолой тавихаар төлөвлөж байгаа ч нарийн ширийн зүйлийг тохиролцоогүй байна. Хятад, Оросын тал эдийн засгийн үр өгөөжийн тооцооллоо хийсээр байна”  гэжээ. Уг нь “Сибирийн хүч 2” гэж нэрлэсэн хийн хоолойн барилгын ажил энэ онд эхлэх товтой байсан. ОХУ-ын дотоод бодлого, батлан хамгаалах үзэл баримтлалтай холбоотойгоор европын холбоо гэх хэрэглэгчээ алдсан учраас үүнийг нөхөх, улмаар эдийн засгийн хоригт орсон эдийн засгийн өөр хэрэглэгчээр хангах зорилготой учраас “Сибирийн хүч 2” төслийг “зүтгүүлж” буй. Гэхдээ эргэлзээтэй зүйлүүд олон бий. ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новакын хэлснээр Хятадын талтай тун удахгүй гэрээ байгуулсны дараа барилгын ажлын хуваарь тодорхой болно гэж байсан ч одоогоор тодорхой болоогүй байна. Түүнчлэн Financial Times сэтгүүлийн зүгээс БНХАУ-ын ГХЯ-наас энэ тухай тодруулах гэсэн боловч мөн л тоймтой хариу өгсөнгүй.

Энэ тухай барууны улс орнууд, Украины хэвлэлүүд төсөлд томоохон саад учирсан гэж “оношилжээ”. Гэвч хөндлөнгийн юм уу гуравдагч эх сурвалжаар баталгаажуулаагүй байна. Тэд энэ тухай мэдээлэхдээ Монгол Улсыг хоёр том гүрний дунд хавчуулагдсан улс гэдэг нөгөө л тогтсон үзлээр хандаж, хэдийгээр ардчилсан улс ч гэсэн уг хүслийг нь Хятад, Орос хоёр дардаг гэсэн хандлагаар дүгнэжээ. Түүнчлэн ОХУ-ын арми Украины газар нутагт халдан довтолсноос хойш Монголын тал дайны эсрэг байр суурьтай байгаа ч ОХУ-аас шатахууны хараат байдаг тул энэ үзлийнх нь төлөөсөнд шатахууны нийлүүлэлт зогсож магадгүй юм гэсэн байна.

Сэдвийн гүнд

Монголын нутгаар хийн хоолой тавих тухай яриа шинэ зуун гарахтай зэрэгцээд эрчийг авч эхэлжээ. Тухайн үеийн оросын томоохон компанийн нэг “Юкос” компани монголын нутгаар хийн хоолой татаж болох санал дэвшүүлж байж. Түүнчлэн 2000-аад оны эхэнд “Русиа Петро” компани ч монголын нутгаар дайруулан хятадад байгалийн хийн нийлүүлэх тухай ТЭЗҮ-н урьдчилсан тооцоо ч гарч байсан түүхтэй. Энэ цагаас эхлээд улстөрчдийн мөрөөдөлд байсаар өнөөтэй золгосон юм.

Анх 2014 онд Душанбе хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нар тогтмол уулзаж байх саналыг манай талаас дэвшүүлээд, гурван улсын эдийн засгийн коридор байгуулах санаачилга дэвшүүлж байлаа. Улмаар гурван улсын эдийн засгийн 32 багц төслийг хэрэгжүүлэхээр болж судалгаандаа ч орсон юм. Тухайн үед яг таг байгалийн хийн хоолойн асуудлыг тусгаагүй ч битүүдээ тээж байсан нь гарцаагүй.

Энэ санаачилгаас дөрвөн жилийн дараа  2018 зургаадугаар сард БНХАУ-ын Циндао хотноо болсон гурван улсын төрийн тэргүүн нарын дөрөв дэх уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө амаар Орос, Хятадыг холбох байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжин өнгөрүүлэх саналыг тавьсан юм. Улмаар 2019 оны 12 сард «Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын «Газпром» нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг»-т гарын үсэг зурж, хоёр сарын дараа буюу 2020 оны 2-р сарын 18-ны өдөр Монголоор дамжуулах хоолойн асуудлыг хариуцах ажлын хэсгийг байгуулсан билээ.

Монголын нутгаар дайруулах байгалийн хийн хоолой нь анхандаа “Алтай” нэртэй байж байгаад олон асуудал тулгарсан тул нэршил нь ч, зүг нь ч өөрчлөгдсөн түүхтэй. ОХУ-ын баруун Сибирийн хойд хэсэгт орших Ямалын хойгийн “Заполярное” ордоос БНХАУ руу байгалийн хий нийлүүлэхээр хоёр тал ярилцсан байж. Улмаар БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орон болон Төвдийн нутгаар дайрах тул улс төрийн шалтгаантай байсан юм. Түүнчлэн ОХУ-ын тухайн бүс нутагт орших иргэд ч ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Укок, Алтайн нурууны Алтан сарьдгийг дайрч гарахаар байсан тул эсэргүүцэлтэй тулгарсаар байжээ.

***

Өнгөрсөн оны 10-р сарын 17-18-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон Бүс ба зам санаачилгын дээд хэмжээний уулзалтаар гурван улсын төрийн тэргүүн нар уулзахдаа энэ асуудлыг хөндсөн ч хугацаа нь тодорхой болоогүй. Хэдийгээр БНХАУ төслийг урагшлуулна гэж хэлсэн ч яг хэзээ хэрэгжиж эхлэх нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. ОХУ, БНХАУ-ын аль, аль нь төрийн бодлогодоо тусгахгүй байсаар 2022 онтой золгосон. Золгоод удаагүй байхад Орос-Украины цэрэг дайны ажиллагаа эхэлж, улмаар ОХУ энэ төслөө эргэн харж, БНХАУ-д ч төслийг урагшлуулахаар хэд, хэдэн удаа ятгаж 2023 оны эхээр БНХАУ-ын дарга ОХУ-д айлчлахдаа энэ асуудлыг хамтарсан мэдэгдэлдээ дурдсан нь төсөлд “гэгээ” татуулсан юм.

Уг нь их өөдрөг төсөөлөлтэй том төсөл. Хийн хоолой хэрэв ашиглалтад орвол эхний ээлжид жилдээ 38 тэрбум, хэвийн горимоор ажиллаж эхэлбэл хоёр хөршийн хооронд жилд 50 тэрбум хүртэл шоо метр хий дамжуулж, үүнээс нь Монгол Улс нэг тэрбум орчим ам.долларын ашиг олох тооцоо бий. Гэвч БНХАУ-ын хувьд “Сибирийн хүч 2” төсөлд анхнаас нь болгоомжтой хандсаар ирсэн. Сүүлийн уулзалтаар ч үүнийгээ баталж дипломат хариу өгөөд эвтэйхэн “тойроод гарсан”. Үүнийг нь барууны хэвлэлүүд мэдээлээд эхэллээ...

Холбоотой мэдээ

"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
ТББХ: “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг 73.9 хувь нь дэмжлээ
Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа
АТГ: Эрүүгийн 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Энгельсийн гудамжинд борооны ус зайлуулах шугам угсарна
Дүүжин замын тээврийн суурийн арматур, бетон цутгалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Нөөцийн махны үнэ хямдарчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он