Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа

2024/05/08

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өнөөдөр (2024.05.08) Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Сюзанне Сискел, тус сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, хатагтай Сюзанне Сискел тэргүүтэй хүндэт зочидтой уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд Азийн сан нь Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших хугацаанд засаглалыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг амжилттай зохион байгуулж ирснийг тэмдэглэв. Энэ ташрамд Улсын Их Хурлаас хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад Азийн сан дэмжлэг үзүүлж, хамтран ажилласныг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тэмдэглээд,  талархал илэрхийллээ.

Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сантай хамтран 2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байсан бөгөөд 2021 онд Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан юм. Энэ хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдэд парламентын боловсрол олгох, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлсэн.

Өнөөдрийн уулзалтаар Хамтын ажиллагааны санамж бичгийг дахин байгуулахаар талууд уулзаж байгаа бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сантай хамтран ажилласан өмнөх туршлага дээрээ үндэслэн илүү эрч хүчтэй, бүтээлчээр хамтран ажиллах болно гэдгээ Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат илэрхийлэв.

Хатагтай Сюзанне Сискел, цаг гарган хүлээн авч буй Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийллээ. Тэрбээр, Азийн сангийн ерөнхийлөгч, удирдлагын баг болон ТУЗ-ийн мэндчилгээг Д.Энхбат даргад уламжилж, Улсын Их Хурлын Тамгын газартай өндөр үр дүнтэй, нягт хамтран ажилладагтаа сэтгэл хангалуун, баяртай байгаагаа хэлэв.

Олон Улсын Ардчилсан Холбооны хурал Монгол Улсад зохион байгуулагдаж байсан талаар хатагтай Сюзанне Сискел дурдаж байв. Өөрчлөгдөн хувьсаж буй энэ цаг үед Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх чиглэлд жишиг болж байгааг тэрбээр бахархан тэмдэглээд “Талууд хамтын ажиллагаагаа ийн үргэлжлүүлж, өргөжүүлсний үр шимийг Монголын нийт ард иргэд хүртэнэ хэмээн найдаж байна” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улс дахь Азийн сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон хатагтай Сара Тэйлорыг танилцуулж, цаашид үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн.

Талуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх энэ удаагийн Санамж бичигт таван чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээнүүд тусгагдсаны зэрэгцээ өөрчлөгдөн буй цаг үе, нөхцөлөөс үүдэн хэрэгцээ, шаардлага хувьсаж буйтай нийцүүлсэн онцлогийг хатагтай Сюзанне Сискел тэмдэглээд, оновчтой шийдэл хэмээлээ.

Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан ноён Марк Кэйнигтэй Улсын Их Хурлын Тамгын газар нягт хамтран ажиллаж байснаа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тэмдэглээд, шинээр томилогдсон хатагтай Сара Тэйлортэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, бэхжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна гэв.

Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдэд парламентын боловсрол олгох, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн уулзалтаар хамтын ажиллагааг үргэлжлүүлэх Санамж бичигт гарын үсэг зурах гэж буйдаа баяртай байгаагаа Д.Энхбат дарга илэрхийлсэн.

Монгол Улсын Их Хурал бүтцээ өргөжүүлж 126 гишүүнтэй болж буйтай холбоотой Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулиудыг шинэчлэн баталж буй талаар зочдод дуулгаад “Эрх зүйн энэ өөрчлөлтийн хүрээнд парламентат ёс төлөвшсөн орнуудын жишгээр Монголын парламентын музейг байгуулах асуудлыг тусгасан. Энэ санаачилгыг Азийн сан дэмжин ажиллана гэдэгт найдаж байна” хэмээв. Парламентын нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх, хүүхэд залууст парламентат ёс, парламентын үйл ажиллагааг таниулах үйл ажиллагааг дэмжин ажиллахдаа баяртай байдгаа Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал тэмдэглэсэн.

Монгол Улс парламентын ардчиллын хувьд цоо шинэ үеийг эхлүүлж буй энэ цаг үед Азийн сангийн дэмжлэг, санал, зөвлөгөө манай улсын парламентын өөрчлөлт, шинэчлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Сюзанне Сискел болон Улсын Их Хурлын Тамгын газрын Дэд дарга Ц.Батбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Даваадаш, албаны бусад хүмүүс байлцав. Талууд хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн ажлуудыг бүрэн дүүрэн гүйцэтгэхэд хичээл зүтгэл гарган ажиллаж, хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй болоход анхаарахаа харилцан илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хоригдлын удаан хугацааны эргэлт, уулзалтын байрыг шинээр тохижуулжээ
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хоригдлын удаан хугацааны эргэлт, уулзалтын байрыг шинээр тохижуулжээ
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ
Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөг залилуулжээ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Япон, Монголын эмнэлэгт ажиллаж байна
“Эрх бүхий албан тушаалтны нэгдсэн сургалт”-ыг цахимаар зохион байгуулав
Төв болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна
Түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхонд саадгүй нэвтэрч, тусгай зогсоолд зогсдог байх шаардлагатай
Баянхонгор аймгийн 8 сум зудын их эрсдэлтэй ангилалд байна
Дорноговь аймагт өрнүүлж буй цэгцрэх хөдөлгөөн авлига, газрын маргааныг онилох ёстой гэв
Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа
АТГ: Эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он