Сэтгэгдэл 0

Жил бүрийн 3 дугаар сарын 8–14-ний өдрүүдэд Нүдний даралт ихсэх өвчинтэй тэмцэх дэлхийн 7 хоног тохиодог. Энэ аяны хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Улсын драмын эрдмийн театр-ын хамтын ажиллагааны хүрээнд театрын ажилтан, албан хаагчдад Нүд судлалын тасгаас урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа.

Үзлэгийн үеэр нүдний угийн дурангийн шинжилгээ хийх, хараа шалгах зэрэг оношилгоо хийгдэж, мөн нүдний эрүүл ахуй болон нүдний даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт, зөвлөгөө өглөө.
Энэхүү үйл ажиллагаа нь нүдний өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэхэд чиглэсэн юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.