Сэтгэгдэл 0

Монгол Улсын чулуун нүүрсний экспорт 2026 оны нэгдүгээр сард 9.7 сая тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 86.4 хувиар нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Түүнчлэн оны эхний нэг сард хар тугалганы хүдэр, төмрийн хүдэр, зэс, молибден, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун болон хүрэн нүүрсийг 100 хувь, харин ямааны самнасан ноолуурын 63.5 хувийг БНХАУ-д экспортолсон. Эдгээр нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 81.3 хувийг эзлэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.