Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Хүчээ нэгтгээд хуу хамна

2024/05/02
Хүчээ нэгтгэе. Эрх баригчид 2020 оны сонгуульд ингэж уриалаад орсон. Ороод ялсан. Бүтэн хоёр сонгуулийн үр дүнгээр найман жил засаглахаар болсон. Тэд хүчээ нэгтгээд ковид гээчээр айлган ялах замаа ингэж зассан юм. Засах, засахдаа бусад өрсөлдөгчөө хаан боох замаар зассан. Ер нь тэд хуу хамах гээд л хүчээ нэгтгээд байж. Хүчээ нэгтгээд Үндсэн хуульдаа хоёр дахиа гар дүрсэн. Хүчээ нэгтгээд сангуудыг саасан. Хүчээ нэгтгээд нүүрсчид, авлигачид болцгоогоод дараа нь хэн нэгнийг намнаж эхэлсэн. Асуудлаар нь яам байгуулж аппаратгүй “өнчин” сайдуудтай болсон. Хувьд байгаа бүх зүйлийг хуу хамаад компаниудаа тээр шаадаг болсон. Хураана авна, хаана бооно гэж айлгадаг болсон. Цоллодог болсон, ялладаг болсон, намнадаг болсон. Болсон гээд тоочоод байвал энэ уртаас урт жагсаалт үргэлжлэх нь лавтай.

Гэвч одоо бид болсон гэж жагсаахгүй. Хуу хамаад байгааг оношлох хэдэн тоо бодоцгооё.

Эхний онош: Төрд авна

Бидэнтэй ижил гараанаас, зарим нь бүр хойноос эхэлсэн хөгжиж буй улс орнууд яадаг гээч. Компаниудыг төрд авдаггүй. Өрсөлдөөний талбарыг нь чөлөөтэй байлгадаг юм. Гэтэл ардчилсан чиг баримжаатай манайх яг эсрэгээрээ, төр оролцоод л байдаг. Данхайгаад л байдаг. Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой компаниудын актив 2023 оны эхний хагас жилийн байдлаар 59.2 их наяд төгрөг болжээ. Сүүлийн таван жилтэй харьцуулахад бараг хоёр дахин өссөн өсчихөж. Зүйрлээд үзвэл  манай ДНБ 52.9 их наяд төгрөг. Харин төрийн өмчит компаниудын актив 59.2 их наяд төгрөг. Ардын намын засагласан найман жилийн өнгөн дээр ийм л болж. ДНБ-ээс давсан Төрийн өмчит компаниудтай ардчилсан улс гэж байж таарах уу.
 
Зүйрлээд үзвэл  манай ДНБ 52.9 их наяд төгрөг. Харин төрийн өмчит компаниудын актив 59.2 их наяд төгрөг. Ардын намын засагласан найман жилийн өнгөн дээр ийм л болж.

Удаах онош: Аваад алдана

“Төрийн өмчит үйлдвэрийн газрын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай болсон”. Энэ бол яг жилийн өмнө ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төрийн өмчит компаниудын сэргэлт Эрдэнэс Монгол нэгдэл” чуулганд оролцохдоо хэлсэн үг. ТӨБЗГ-ын 2023 оны тооллогоор Төрийн өмчийн компани 98 бүртгэгджээ. Үүнээс 53 нь алдагдалтай, 45 нь ашигтай ажилласан байна. Төрийн өмчиит компаниудын нийт ашиг 2.1 их наяд төгрөг. Үүний 1.9 их наяд буюу дийлэнхийг нь “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компани бий болгож байдаг. Жишээд үзье л дээ. Борлуулалтын орлогоос нь борлуулсан бүтээгдэхүүний өртөг, мөн удирдлагын, санхүүгийн гэх мэт зардлуудыг хасаад тооцвол Төрд очсон компаниуд ихэвчлэн алдагдалтай ажилладаг аж.
 
 
ТӨБЗГ-ын 2023 оны тооллогоор Төрийн өмчийн компани 98 бүртгэгджээ. Үүнээс 53 нь алдагдалтай, 45 нь ашигтай ажилласан байна. 

Гутгаар онош: Үргээлэг

Манайх хөрөнгө оруулалт дээр тогтдог улс. Эдийн засаг нь уул уурхай тогтдог болохоор арга ч үгүй юм. Эдийн засгийн 80 гаруй хувь нь зөвхөн уул уурхайгаас хамааралтай мөртлөө уул уурхайг зүхэж, хөрөнгө оруулалт гэдгийг улсыг булаан эзлэх  төлөвлөгөө гэж хардаг урагшгүй бодолтой улс, манайх. УИХ 2006 онд алт, зэсэнд гэнэтийн ашгийн татвар тавьж хөрөнгө оруулалтын крантаа хааж байв. Гурван жилийн дараа гэмээ мэдээд энэ хуулиа хүчингүй болгосон. Чухам үүний үр дүнд л 2010, 2011 оны эдийн засгийн их өсөлт эхэлсэн юм шүү дээ. Түүнээс биш улстөрчдийн санаачилга, засаг төрийн “ажиллагаа” огт байгаагүй юм. Энэ мэтчилэн үргээлэг бишгүй бий.

Хөрөнгө оруулалтын тухай хууль гэж үйлийн үртэй хууль байна. Хөрөнгө оруулалтын хуульд гар дүрэх бүрд гаднын хөрөнгө оруулалт буурсаар байдаг урвуу хамаарал бий. 2001 оны 11-р сарын 30 болон 2002 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа гадаадын шууд хөрөнгө оруулалт 25 сая ам.доллароос долоон сая болтлоо буурч байжээ. Хамгийн сүүлд бид 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталсан. Шинэчлэхдээ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцоод Хөрөнгө оруулалтын тухай хуультай нэгтгэж орхив. Хууль батлагдахаас өмнө 2012 онд гаднын шууд хөрөнгө оруулалт 6.0 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан бол 2013 онд 3.2 их наяд төгрөг болж буурав. Хөрөнгө оруулалтын тухай хууль 2013 оны 11-р сараас хүчин төгөлдөр болсон цаг хугацаанаас эхлэн тоолбол 2014 онд энэ тоо 1.1 их наяд төгрөг болтлоо буурчээ.
 
"УИХ-аас алт, зэсэнд гэнэтийн ашгийн 68% татвар ногдуулж, Хөрөнгө оруулалтын тухай хуулиа баруун, зүүнгүй сольж, Үндэсний баялгийн сан нэрээр стратегийн ордын эзэмшилд квот тогтоож их үргээлэг хийх гэж байна"

Хамгийн сүүлд Үндэсний баялгийн сангийн тухай хууль байна. Иргэн бүр байгалийн баялгийн өгөөжийг эзэмшинэ гэдэг сайхан санаа. Норвеги, Саудын Араб, Хятадын хөрөнгө оруулалтын сангийн өгөөжийг, тэр улс орнуудын хөгжлийг харвал уг нь гоё. Гэхдээ манайх гоё хууль нэрээр өгөөжөө алдаж, хөрөнгө оруулагчдаа үргээгээд байдаг гэмтэй. Гэм нь энэ хууль дээр ч тодорхой харагдаж байна. Баялгийн сангийн тухай хууль, түүнийг дагалдуулаан өөрчлөлт оруулсан бусад хуулиудад анхаарч харууштай хоёр зүйл заалт бий. Эхнийх нь “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, үүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг Төр нөхөн төлбөргүйгээр эзэмших” гэж заажээ. Үүнээс харвал Төр гэдэг том хар мангааа стратегийн гэж тодорхойлоод, харчихвал ийм шошготой бүхний 50 хувийг хуу хамаад зогсохгүй, хувийн хэвшилд байгаа ордуудад “стратегийн орд” гэх шошго хадаад хуу хамна гэж ойлгож болхоор байна.

Удаад нь анхаарч харах заалт бол “Аливаа этгээд дангаар болон болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамт эзэмших стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 20-оос дээш хувь эзэмшихийг хориглоно” гэсэн байна. Хөрөнгө оруулагч харилцан ашигтай хамтран ажиллах гэж орж ирдэг байтал төрөөс 20 хувийн босго тогтоогоод одоо болно гэж харах нь хэр зөв шийдвэр байх вэ? Үндэсний баялгийн сан уг нь хөрөнгө оруулагчдын өгсөн мөнгөөр уул уурхайн өгөөжийг нэмэгдүүлж, улмаар баялгийн сан дүүрнэ. Гэтэл нэг гараараа урьж залчихаад, нөгөө гараараа шанаанаад гаргадаг байж таарахгүй.

Сүүлийн онош: Сөрөг урвал
 

Олон улсын “Transparency International” судалгаагаар Монгол Улс авлигын үзүүлэлтээр тасралтгүй уруудсаар ирсэн, 10 улсын нэг болж түүхэнд үлдээд байна. Хамгийн сүүлд 2023 оны үзүүлэлтээр таван байр ухарч, 121 дүгээрт бичигдэж, түүхэн доод түвшинд хүрээд байна. Олон улсын “Легатум” хүрээлэнгээс гаргасан 9 шалгуур үзүүлэлтээр бид ардчилсан чиг баримжаатай улсуудаас маш хойно бичигдсэнийг судалгаанаас харж болно. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын орчны үзүүлэлтээр Монгол Улс 167 улсаас 116-д, аж ахуйн нэгжийн орчны үзүүлэлтээр 111-рт, амьдралын чанарын үзүүлэлтээр 107-д, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үзүүлэлтээр 108-д жагсжээ. Энэ хэний гавьяа вэ? Хүчээ нэгтгэсний ач уу!?

Холбоотой мэдээ

"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
ТББХ: “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг 73.9 хувь нь дэмжлээ
Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа
АТГ: Эрүүгийн 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Энгельсийн гудамжинд борооны ус зайлуулах шугам угсарна
Дүүжин замын тээврийн суурийн арматур, бетон цутгалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Нөөцийн махны үнэ хямдарчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он