Сэтгэгдэл 0

Соёл урлаг, спорт, танин мэдэхүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг theconversation.com цахим хуудаст брек бүжиг хэрхэн Олимпийн наадамд багтах болсон талаар ийн тайлбарлажээ.
Брекинг гэдэг спорт Парисын 2024 оны Зуны Олимпын наадамд анх удаа орохоор болж байна. Брекинг гэхээр бидний ихэнх нь брек бүжиг гэж мэднэ. Тэгвэл энэ спортыг яагаад брекинг гэж нэрлэсэн? Мөн яаж яваад чөлөөт хэвмаягтай, субьектив зүйл энэ зун Парисын наадамд спорт болон багтах болов?
Брекингийн үүсэл яагаад ч юм маргаантай ч гэлээ хип хопыг үндэслэгч ДЖ Күүл Херкийн Нью-Йорк хотын Бронкс хавьцаа 1970-аад онд зохион байгуулдаг байсан гэрийн үдэшлэгүүдээс эхтэй гэдэг дээр ихэнх хүн санал нийлдэг. Цохилтот хөгжмийн зэмсгийн хэмнэл тасалдахтай хослуулан “Б-бой, Б-гёрль” гэх охид, залуус бүжгийн тайзан дээр элдэв янзын уян налархай, эрс шийдмэг хөдөлгөөн хийн нугарч, хугарах мэт бүжиглэхийг брекинг гээд буй юм.
“Flashdance” (1983), “Breakin’” (1984), “Beat Street” (1984) зэрэг кино, хөгжмөөр олонд түгэж, 1980-аад оны туршид олон улсын гоц үзэгдэл болтлоо дэлгэрчээ. Яг л энэ үеэс хэвлэл мэдээллээр breakdancing буюу брек бүжиг гэх үгийг ашиглаж эхэлсэн. Хэдий тийм боловч, брекерүүд нэрнийхээ араас хэзээ ч бүжиг гэдэг үг залгаж байсангүй. “Бүжиг залгасан нэршил нь хип хоп сонирхогчид бус гадаад хүрээнийхний өгсөн нэр юм” гэж брекингийн ахдагчдын нэг Crazy Legs тайлбарлаж байв.
Нэгнийхээ ур чадварыг сорихдоо чөлөөт хэв маяг буюу бүгд тойрон зогсож байгаад дундаа орж, бүжиглэхийг хэлдэг “цифр” гэх арга нь брек бүжигчдийн хувьд суурь болж өгснөөс гадна брекингийн тэмцээн байнга зохион байгуулах нь улам олширсоор чухал ач холбогдол үзүүлж, арилжааны болон бие даасан хэлбэрээ олоход хүчтэй нөлөөлжээ.
Үндсэн хоёр янзын хэлбэртэй. Бүлгийн өрсөлдөөн, ганц ганцаараа тулгарах соло тулаан. Эдгээр нь тухайн бүжигчний ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг хөгжүүлж өгдөг. Мөн уг спортыг даган хэд хэдэн спорт идэвхтэй хөгжиж ирсэн нь скейтборд болон серфинг юм. Зохион байгуулалт, өрсөлдөөнт хамтын ажиллагаа нь саяхныг хүртэл тус, тусдаа салангид оршиж иржээ.
Харин 2018 оноос эхлэн брекингийг Дэлхийн бүжгийн спортын холбоо албан ёсоор харьяалах болсон юм. Гэсэн хэдий ч, томоохон тэмцээнүүд нь албан ёсны холбооны мэдлээс гадуур болдог, жишээ нь, Red Bull BC One, Battle of the Year зэрэг нь брек бүжигчдийн дунд хамгийн өндөр нэр хүндтэй.
Яагаад Олимп гэж?
Олимпын асуудлыг авч хэлэлцсэн 2020 оноос хойш итгэлцэл, тогтвортой байдал, залуу нас гэсэн гурван баганад суурилан Олимпод орох хөдөлгөөн хүчтэй өрнөж, ОУОХ-ноос Олимпын наадмын хөтөлбөрийг шинэчилж, залуусыг өргөн хүрээгээр татах бодлогыг хэрэгжүүлж буй.
Энэхүү ерөнхий стратегид брекинг яг цав тохирч байгаа нь ямар ч эргэлзээгүй бөгөөд бүтээлч сэтгэлгээ, боломжит нөхцөл болон түүний хотын өнгө төрхийг илтгэхэд брекингтэй эн дүйцэх спорт одоогоор тодроогүйг албаныхан харгалзан үзжээ. Түүнчлэн, брекинг нь Парис 2024-т багтахаар болсон нь ирэх Олимпын наадмыг зохион байгуулагч орны тууштай хичээл зүтгэлийн ач гэдгийг онцлууштай.
Олимпын цөм хөтөлбөрөөс гадна Олимпын наадмыг зохион байгуулагч улс орон бүрд өөрсдийн үзэмжээр таван спортыг нэмж оруулах эсвэл медалийн тоог олшруулах эрхийг олгодог юм. Жишээ нь, Токио 2020-д л гэхэд Япон улс бүс нутагтаа хамгийн өргөн дэлгэрсэн каратэ, скейтборд, сагсанбөмбөг, софтболлын медалийн тоог олшруулж байсныг дурдах хэрэгтэй биз.
Лос Анжелес 2028-д Америк хөлбөмбөгийн нэг хувилбар болох флаг футбол, лакрос, крикет, сквашийг оруулахаар болсон. Гайхмаар нь, Парис 2024 бол брекингийг Олимпын наадамд оруулсан цорын ганц тохиолдол ч болж мэдэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ Дэлхийн бүжгийн спортын холбооноос уг спортыг Брисбан 2032-т оруулахын тулд ажиллана гэдгээ хэдийн мэдэгдээд буй.
Парист юу, юу үзэх вэ?
Хэрэв уншигч та брекингийн тэмцээн үзэж байгаагүй бол мэдүүштэй шинэ хэдэн нөхцлийг хэлж өгье. “Зогтуссан яст мэлхий”, “зургаан алхам”, “зоос унагах” гэх мэт үг хэллэг, нэршил байдаг аж. Харин Олимпын наадмын форматын даруу тэмцээн маш шулуухан болж, өрнөнө. 16 Б-бой, 16 Б-гёрл Плас де ла Конкордегийн гэрэл дор нүүр тулан халз өрсөлдөцгөөх журам үйлчлэх гэнэ.
Наадамд оролцогчдыг гурван шатны сонгон шалгаруулалтаар тодруулах учир Олимпын эрх авсан тамирчин бүр түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн гэдэгт эргэлзээгүй биз дээ. WDSF World, тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс эрхээ авсан тамирчид медаль хүртэх хамгийн өндөр магадлалтай гэж тооцож байна. Жишээ нь, Виктор/АНУ/, Денни Ден/Франц/, Индиа/Нидерланд/, Ника/Литва/ гээд б-бой, би-гёрлуудыг нэрлэж болох юм.
Шилдэг 80 брекерийн сүүлийн 14-ийг тавдугаар сард Шанхай, зургаадугаар сард Будапештэд болох Олимпын эрх олгох тэмцээнээр сонгон шалгаруулна. Тэмцээнд аль болох олон улсыг оролцуулахын тулд ОУОХ-ноос улс тус бүрээс ихдээ хоёр б-бой, хоёр б-гёрл оролцох тоо заасны дээр жижиг, гарч ирж буй орнуудад боломж олгохын тулд олон улсын хоёр орон тоог нэмж гаргасан байна.
Бүтээлч спорт учраас брекингийн оноог хэрхэн тооцох талаар асуулт гарч ирэх нь мэдээж. Нарийндаа, субектив талаас нь үнэлж дүгнэх аргачлал байсаар ирсэн, гэхдээ гимнастик, синхрон усанд сэлэлт, уран гулгалт гээд Олимпын спортуудаас эрс ялгарахгүй нь ойлгомжтой.
Өмнө нь, брекингийн томоохон тэмцээний үеэр гурваас таван шүүгч ажилладаг байсан. Харин Олимпын наадмын хүрээнд энэ тоог нэмж, есөн шүүгч ажиллах бөгөөд хэт идэвхгүй, алдаа гаргах эрсдэлийг бууруулахад чухалчлан анхаарах зорилготой гэнэ.
Парисын наадамд б-бой Сторм, ДЖ Ренегейд нарын 2018 оны залуусын Олимпод зориулан хөгжүүлсэн тривиум шүүх системийг ашиглах юм байна. Энэ систем нь ДБСХ-ны тэмцээнүүдэд ашигладаг хамгийн зөв, найдвартай аргачлал гэж явдаг аж.
Тэмцээн бүрийн ялагчийг бүтээлч сэтгэлгээ, зан чанар, техник, төрөлжилт, гүйцэтгэл, хөгжим гэсэн зургаан шалгуураар тодруулна. Үүний тулд тамирчин бүжиглэх хөгжмөө тэмцээн эхлэх мөч хүртэл нууцална гэсэн үг.
Брек бүжигчид хоорондоо маш дотно, албан бус харилцаатай байдаг учир зарим брекер, шүүгчид спортын шинэ дэг журам төвөгтэй санагдаж магадгүй. Гэхдээ, албан ёсны хэлбэрийг хадгалж үлдэхэд тустай нэг өвөрмөц тал бий. Тэр нь, зөвхөн спортод байдаг шүүгчдийн тамирчид, үзэгчдийн өмнө үзүүлбэр гүйцэтгэх эрх юм.
Энэ нь гол төлөв тэмцээн эхлэхийн өмнөх үзүүлбэр бөгөөд “шүүгчийн үзүүлбэр” гэж нэрлэнэ. Их сургуулийн багш Рейчел Ганн буюу Б-гёрл Рэйган/Ошиана брекингийн аварга, Олимпын эрхээ авсан/ энэхүү өвөрмөц заншыг бэлгэдлийн шинжтэй гээд оролцогчид болон шүүгчдийн эв нэгдэл, нийтийн эрмэлзлэлийг тодотгох зорилготой юм гэж тайлбарлажээ.
Тиймээс, наймдугаар сарын 09-10-ны өдрийг марталгүй хүлээж байгаад брекингийн төрлөөр Олимпын аварга анх удаа төрөхийг харцгаагаарай!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.