Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

"Ачит Ихт"-ийг тойрсон их дуулиан | Анхаарч харах дөрвөн зүйл

2024/04/26

Цагдаа Ц.Элбэгдоржийг цоллохоос бүр өмнө, Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга нь төрийн ордонд “Ачит Ихт”-ийг баллахаас зүг өмнө, Гүйцэтгэх засгийн тэргүүн нь чуулганы индэр дээрээс “Ачит Ихт” “их балаг” тарьж байгааг зарлахаас жаахан хойно “Ачит Ихт” компанийн байранд Эрүүгийн цагдаагаас нэгжлэг хийсэн юм. Тухайн үедээ “лайв” яваад, хэвлэл сэвсэн ч чухам ямар шалтгаанаар нэгжиж, шалгасан тухай албаныхан нэг ч үг цухуйлгаагүй. Болж өнгөрсөн үйл явдал чухам яаж өрнөв, юу болов гэдгийг хамтдаа тольдъё.

  1. Зургаан жилийн өмнөх аудитын дүгнэлт

“Эрдэнэт Үйлдвэр” компанид 2018 онд Үндэсний аудитын газар давтан шалгалт хийсэн юм. Тухайн үедээ сэвээнд өртөж, улс төрийн будганд өртөөгүй болохоор тэгсгээд мартагдсан. Яг энэ цаг үеэр “Ачит Ихт”-ийн талаар хэвлэлээр “бөмбөгдөж” эхэлсэнтэй давхацдаг. Аудитын дүгнэлтээр “Ачит Ихт” ХХК, “Зэс-Эрдэнийн хувь” ХХК, “Морьт Эксплорейшн”ХХК-тай гэрээ байгуулахдаа холбогдох дүрэм, хууль тогтоомж зөрчсөн гэж дүгнэжээ.“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэрболовсруулах үйлдвэрийн үйажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлсэн эсэхэд хийсэн дүгнэлтэд:
  •  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлээгүй байна.
  • Гүйцэтгэх удирдлага Зөвлөлийн шийдвэргүйгээр дур мэдэн их хэмжээний сонирхлын зөрчил бүхий гэрээг байгуулж, үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл (Зөвлөл)-д Монгол Улсын хууль, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дүрэмд заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй байна.
  • Эрдэс, баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хянуулаагүй, дүгнэлтгүй ТЭЗҮ-ийг ашиглан хүдэр боловсруулах үйлдвэрийг байгуулж, үйлдвэрлэл, туршилт судалгааны ажлыг явуулж байна.
  • Хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах, туршилт судалгааны ажил явуулах чиглэлээр байгуулсан газар ашиглуулах гэрээний заалтууд Газрын тухай хуульд нийцэхгүй байна.
  • Хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах, туршилт судалгааны ажил явуулах чиглэлээр байгуулсан зарим гэрээ хүчин төгөлдөр бус, гэрээний заалтууд хэрэгжээгүй, талууд гэрээний үүргийн биелэлт, үр дүнг тооцож ажиллаагүй байна.
  • Хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанаас гэрээнд заасан нөхцөлийн дагуу үр ашгийг бүрэн хүртэж чадаагүй, ашиглалтын болон газрын төлбөрийг дутуу авсан байна.
Аудитын дүгнэлттэй холбоотой мэдээллийг энэ холбоосоор үзнэ үү!!!

 
2. Одоо өрнөж буй үйл явдал

Ачит Ихт хууль зөрчөөд байгааг, ганцхан энэ ч биш өөр хоёр ч компани хууль зөрчиж байгааг Төрийн аудит аль зургаан жилийн өмнө нийтэд ил болгож байжээ. Шинэ ч юм биш. Аудит                төрийн хараа чих юм бол яагаад зургаан жилийн дараа л гэнэт сэхээрэв. Хэрэв үнэхээр төр нь хяналттай юм бол сонгуулийн өмнө биш 2022, 2023 онд чимээгүй байв. Нүүрсний хулгай,              Хөгжлийн банк гээд чимээгүй байв уу? Болж өнгөрсөн үйл явдлыг товч зураглая. Энэ сарын дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Ачит Ихт”-ийн байрыг нэгжиж шалгасан. Үүнээс дөрөв хоногийн дараа ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн хүдрийн ил уурхайгаас олборлолт явуулан их хэмжээний ашиг олж, татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр дөрөвдүгээр сарын 12-нд “Ачит Ихт” компани болон хамаарал бүхий АНН-ийн 11 объектод шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтын үеэр 940 гаруй боть санхүүгийн баримт, их хэмжээний мөнгийг хурааж авсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэж мэдээлэв. Энэ сарын 24-ний өдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн ордноос мэдээлэл хийхдээ “Өнгөрсөн найман жилийн хугацаанд "Ачит Ихт" компанийн борлуулалтын орлого нь 535 орчим сая ам.доллар байна. Үйл ажиллагааны зардал маш бага. Энэ бол "Эрдэнэт үйлдвэр" 500 орчим сая ам.долларыг зарцуулж бий болгосон үүсмэл орд учир ашиглаад олсон орлогоос тодорхой хувь нь "Эрдэнэт үйлдвэр"-т шингэж байх ёстой” гэв. Харин өчигдөр Эрүүгийн цагдаагийн албанаас эв хавгүй вайбер чат дэлгээд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ.  ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр хэлэхдээ "Fortune I-Trade PTE", “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулан 14.5 сая долларын хөнгөлөлт эдэлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдон, шалгагдаж байна.

3. Цагдаагийн мэдэгдэл ба олон нийтийн үзэл бодол

Цагдаагийн байгууллагын мэдээлэлд олон нийт итгэсэнгүй. Угаасаа итгэх ч үндэсгүй “вайбер” чат дэлгэсэн болохоор тэр. Цаг өөрчлөгдөөгүй нь, фейсбүүкийн чат шиг байгаа нь, хоорондоо харилцсан үгсийн агуулга зэрэг нь сонгуулийн үеэр станы хэдэн улсад ашигласан хуурамч мэдээлэл шиг харагдав. Харин дараа нь хэдийгээр прокурорын өгсөн зөвшөөрлийн дагуу гэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааны талаар зарим нууц задлах нь өөрөө гэмт хэрэг. Цагдаа нар нь өөрсдөө хуулиа зөрчихөв үү гэж учир мэдэх хуульчид жиргэж байна. Хамгийн гол нь Цагдаагийн байгууллагын албан мэдэгдэлд итгэхгүй байна аа гэдэг нь сонгуулийн өнгө будагдсанаас гадна, сүүлийн үед гарсан хэргүүд, цагдаагийн ёс суртахуун, эрх мэдэлтэнд өөр, энгийн иргэдэд өөр хандаж байгаа дабль стандарт үйлчилсэнтэй холбоотой гэж дүгнэж болох. Нэгэнт нийгмийн сэтгэхүй өнгөн суурь нь ийм байгаа учраас олон нийт өөрийн үзэл бодлоорооөчигдрийн мэдээлэлд ингэж хандав. Нөгөөтээгүүр Аудитын дүгнэлтийг эш үндэс болговол зөвхөн “Ачит ихт” биш өөр бусад хоёр компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээр компаниудад ч бас хууль тэгш үйлчлэх ёстой. Үүсмэл орд дээр “МАНай”, тАНай” гэхгүй олон компани үйл ажиллагаа явуулдаг.

4. Гүйцэтгэх засаг гүйцэтгэх ажиллагаа явуулдаг уу?

 

Засгийн газрын үндсэн чиг үүргээс халиад хурааж авна, барьж хорино, хянаж цагдана гэдгийг нийтэд зарлах шаардлага байсан уу? Нийгмийн суурь сэтгэл зүйг бэлдэхийн тулд айдсаар барих нь улстөрийн үзэл суртлын хамгийн шалгарсан арга. Нүүрс, авлига гэдгээр хоёр жил системтэйгээр “айлгачихаад” одоо хэн нэгнийг, аль нэг субъектийг онилоод байгаа нь хэний эрх ашиг юм бэ? Өнгөн сууриа бэлдсэн хоёр жилийн дараа хэн нэгнийг цоллоход нийгэм хэрхэн хүлээж авахаа эрх баригчид тооцоолоод ийм нүүдэл хийв үү? Яг одоо дээрэмчдэд эзлэгдсэн Хаити улсын Засгийн газар цагдаагийн үүрэг гүйцэтгэхгүй байна. Мексикийн картелуудтай тэмцэж байгаа засаг захиргаа нь ч ингэж сүржигнэсэнгүй.

Шоронгийн том овгор нь оргоод нийгмээрээ аюул заналд учирсан Эквадорын засаг захиргаа ч ингэсэнгүй. Чухам юунаас, хэнээс айлгаад сүржигнэх болов. Нэгэнт буруутай бол буруутанг шүүх тогтооно. Шүүх тогтоогоогүй бол хэн ч хэн нэгэн этгээд, аль нэг субъектийг буруутан гэж зарлаж болохгүй. Нэгдэн орсон хүний эрхийн конвенц, сүүлийн таван жилд хоёр удаа гар дүрсэн Үндсэн хуульд ч ингээд заачихсан байгаа. Тэгээд ч Аудитын дүгнэлт гараад зургаан жил болоод байхад мэдсээр байж шалгаагүй бол нуун дарагдуулах нь ч өөрөө гэмт хэрэг.


 

Холбоотой мэдээ

Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо
Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархины гүний байрлалтай хавдруудын мэс засал эмчилгээний технологи нутагшиж байна
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 1
  • энр

    ГУЦ

    [ 66.181.183.125 ]
    2024/05/10

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
Цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж, тангараг өргөлөө
Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монголбанк тавдугаар сард 1014.3 кг үнэт металл худалдан авлаа
MNS 4585 агаарын чанарын стандартыг шинэчлэн батлууллаа
“Түр саатуулах хугацаа”-г хүнийг саатуулсан цагаас эхлэн тооцно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна
Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
П.Батчулуун эмчийг Улсын дээд шүүхээс цагаатгажээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5565 болжээ
Нарны гүүрний туслах замаас вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он