Сэтгэгдэл 0
Манай урд хөрш БНХАУ-ын хамгийн их хүн амтай, томоохон хотуудын тэн хагас нь живж байгаа тухай эрдэмтэд хэдхэн хоногийн өмнө анхааруулж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар тус улсын Гуандун мужид үер бууж, их хэмжээний усанд автаад байна.
Дэлхийд алдартай CNN агентлаг энэ талаар хэрхэн мэдээлснийг уламжилъя.
Олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас БНХАУ-ын өмнөд нутаг тэр чигтээ үерт автаж, гол мөрний усны түвшин нэмэгдсээр сая, сая хүний ахуй амьдрал сүйрэх аюул заналхийлж, орон нутгийн аврах албаныхан иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр өдөр, шөнөгүй ажиллаж байна.
Үерт автаад буй Гуандун муж бол 127 сая хүн амтай, эдийн засгийн хүчтэй тоглогч бөгөөд их хэмжээний усанд автсаны улмаас 110,000 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн талаар БНХАУ-ын төрийн мэдээллийн Шинхуа агентлаг мэдээлэв.
Гуандун мужийн хэмжээнд одоогийн байдлаар дөрвөн хүн үерийн усанд амиа алдсаны нэг нь аврах албаны ажилтан байжээ. Мөн багадаа арваад хүн ор сураггүй болсон байна.
Энэ сарын 16-наас хойш Хятадын үйлдвэрлэлийн зүрх болсон Гуандун муж дахь Сувдан голын ай сав эргээ халин үерлэж эхэлжээ. Сувдан голын ай сав нь дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд үерлэж байдаг онцлогтой ч энэ удаагийн үер нь БНХАУ-ын сүүлийн 105 жилийн түүхэнд тохиолдсон хамгийн аюултай, ноцтой үер гэж албаныхан онцлон анхааруулав. Нэн ялангуяа сүүлийн жилүүдэд аадар борооны улмаас буух үерийн хэмжээ улам нэмэгдэж, бүр олон хүн амиа алдах давтамж нэмэгдээд байгаа гэнэ.
Ойрын жилүүдэд авч хэрэгжүүлж буй үерээс хамгаалах арга хэмжээг эрчимжүүлсэн ч цаг уурын дулаарал, агаарын температурын өсөлт цаг уур, байгаль орчны онц ноцтой нөхцөл байдал үүсгэх нь нэмэгдсэн гэж БНХАУ-ын Усны яамны цаг уурын урьдчилэн мэдээлэх албаны мэргэжилтэн Ин Зижие тайлагнав.
Сувдан голын ай савд багтах 44 гол мөрөн өнгөрсөн долоо хоногоос эхлэн үерлэж, анхааруулах түвшнийг давснаар ийнхүү үерийн гамшиг нүүрлэсэн гэж ССТV мэдээлэв.
Сувдан голд цутгадаг Бэй голын усны түвшин анхааруулах шугамаас 5.8 метрээр даван үерлэснийг орон нутгийн албаныхан “зууны үер” хэмээв. Мөн холбогдох албаныхных нь тооцоолсноор өнөөдрийн байдлаар Гуандун мужид буусан үерийн улмаас 140 сая юань буюу 20 сая долларын бодит хохирол амсаад байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.