Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Монголын баячууд Ротшильдийнхонтой зиндаархдаг болжээ

2024/04/22
          Парисын алдарт Эйфелийн цамхагаас 30-хан км зайтай орших XII зуунаас эхтэй асар үнэтэй цайзыг дуудлага худалдаанд оруулах зарыг энэ сарын 17-ны өдөр тараажээ. Дуудлага худалдааны гол нэрлэсэн бараа нь нэгэн цагт Ротшильдийн гэр бүл, Мароккогийн хааны эзэмшилд байсан Шатью Дарманивилльерс цайз юм. Дуудах үнэ нь 425 сая евро.

XII зуунаас эхтэй, XIX зууны английн өнгө төрхийг илтгэсэн энэхүү тансаг зэрэглэлийн цайз нь асар баялаг түүхтэйгээс гадна сонирхууштай нэг зүйл нь Монгол Улсын иргэн дуудлага худалдаанд оролцож байгаа нь юм. Мэншн Глобал гэх тансаг зэрэглэлийн цайз, орд харш, шилтгээний дуудлага худалдаа эрхэлдэг байгууллага дээр дурдсан түүхэн үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаанд оролцогсдын нэр усыг зарладаггүй хатуу зарчим баримталдаг учир Монгол улсын нэг иргэнээс гадна үнийн санал ирүүлсэн гэх Зүүн Европын нэг, Азийн гурван оролцогчийн мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

Ардчилал гарч чөлөөт эдийн засгийн ачаар Монголоос долларын тэрбумтан хэд хэд төрсөн ч 452 сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн үнэтэй цайз худалдаж авах хүн бидний дунд байгаа болов уу? Саяхан л хэл ам татлаад байсан экс Ерөнхий сайд Сү.Батболдын авлигын мөнгөөр авсан гэх Нью-Йорк дахь хоёр орон сууц нь тус бүрдээ арав гаран сая ам.долларын үнэтэй. Энэ бол Шатью Дарманивилльерс цайзын дуудах үнэтэй үнэхээр харьцуулшгүй юм.

Цайзын өмнөх эздийг нь дурдвал Эдмонд Ротшильд 1877 онд худалдаж аваад орчин үеийн өнгө төрх шингээн шинэчилж, эдлэн газрыг нь тэлсэн байна. Ингэж явсаар 1980 онд Марокко улсын хаан II Хассан худалдаж авчээ. Харин 1999 онд II Хассан нас барж, Шатью Дарманивилльерсийн эзэмшил түүний хүүд шилжив. Улмаар 2008 онд дахин өөр эзний гарт очсон нь Ойрхи Дорнодын нэгэн чинээлэг эрхэм байжээ. Тухайн үед 200 сая еврогоор худалдан авсан уг цайзыг шинэ эзэн нь нэг ч удаа ашиглаж байгаагүй юм байна. Ийнхүү дахин дуудлага худалдаагаар орох болж, анхны дуудах үнэ 425 сая евро хэмээн зарласан нь өнөөг хүртэлх хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй цайзаар тодорчээ.

Ротшильд овог бол дэлхийн баялагийн дийлэнх хувийг эзэмшдэг, дэлхийн эдийн засаг, улс төрийг атгадаг гурван гэр бүлийн нэг гэдгээрээ алдартай юм. Банк санхүүгийн магнат Ж.П.Морган, газрын тос, төмөр замын магнат Рокефеллер, мөн дээр дурдсан Ротшильдийн гэр бүлийнхэн бол хүн төрөлхтний хувь заяаг ч шийдэж чадах асар их эрх мэдэлтэй гурамсан гарт багтдаг гэдэг.

 

Холбоотой мэдээ

"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 1
  • gaihaj bui hun

    wtf ulsiinih hrliin gishuun yum bhda ymr aimr mongoteiyin

    [ 202.9.40.127 ]
    2024/12/12

Шинэ мэдээ

Их уншсан

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
ТББХ: “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг 73.9 хувь нь дэмжлээ
Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа
АТГ: Эрүүгийн 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Энгельсийн гудамжинд борооны ус зайлуулах шугам угсарна
Дүүжин замын тээврийн суурийн арматур, бетон цутгалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Нөөцийн махны үнэ хямдарчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он