Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Д.Амарбаясгалан нүүрсний бизнесээ хамгаалахаар ЗГХЭГ-ын дарга болсон уу?!

2022/09/01

У.Х: Чи нүүрс шаадаг биз дээ. Чамайг шалгана муу бацаан!

Ж.М: Чи ч гэсэн шаадаг биз дээ!  

Ийм яриа засаг төр хөдлөх бүрд гардаг. Харин ил ярьсан нь МАН-ынхан бөгөөд 2017 онд шинэ Засгийн газарт томилогдох үед УИХ-ын чуулганы танхимд 2 нөхөр ингэж хэрэгдсэнийг Монгол түмэн гэрчилнэ. Тэгвэл яг ийм утгатай яриа энэ долоо хоногт Төрийн ордны таазанд тултал өндрөө авах болжээ.

Тусгаар тогтнолын ордонд Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнээсээ ч өндөрт  хүндлэгдэх болсон Д.Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдын албан тушаал авч, дор нь орж ирсэн явдал гэнэтийн шийдвэр байсан уу гэвэл, үгүй. Намын дарга, генсек хоёрыг нэг танхимд багтаасан энэ тохирооны араас МАН-ын төв аппарат төр, засгийн ажлыг төвхнүүлж чадахгүй байгаа намын дарга Л.Оюун-Эрдэнэд Д.Амарбаясгалангаар хүч нэмж байна гэх тайлбар явав. Нөгөө талаар намын байранд тоосонд дарагдах шахсан Монголын номер нэг улстөрч Шинэ сэргэлтийн Засгийн газартай хүчээ нэгтгэхээр ирсэн ч гэх шиг. Гэхдээ энэ мэт дэргэдээс магтуулж, доороос долоолгосон марзан тайлбаруудын аль аль энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүн бүрдэх гол шалтгаан байгаагүйг улс төрийн хүрээнд голлон ярилцаж байна. Ер нь МАН-ын идэвхтэй дэмжигчид, ялангуяа Д.Амарбаясгаланг тойрон хүрээлэгчдийн хувьд авралын бурхан нь Монголын нийгэм, эдийн засгийн гол шийдвэрийг гаргадаг суудалд очсон учраас нүдэнд нь мөнгө эргэлдэх болсон гэдэг ойлгомжтой. Ялангуяа ЖДҮ, Концесс, Хөгжлийн банк гэх мэт олон нийтийн өмчийг тоносон улстөрчид Д.Амарбаясгалан Төрийн ордонд орж ирэхийг мөн ч удаан хүлээсэн дээ.

Харин яг албан тушаалын талаасаа бол Д.Амарбаясгалан төрийн ордонд заларсан явдал нь улс төрийн ямар нэг том эргэлт байсангүй. Шинэ сэргэлтийг авчрах хүсэл тэмүүлэл тээсэн гэвэл хөнгөн дүгнэсэн болох биз ээ. Нөгөө л Монголын нам, бүлэг фракцуудыг гол сөргөлдөөний бай байсаар ирсэн нүүрсний квот хуваарилалттай холбоотой тохиролцооны томилгоо болсон гэдгийг салбарынхан нь ам уралдан ярьж хэлэлцэж байна. Сүүлийн 6 жил Монголын нүүрсийг хуваарилдаг эрх мэдэлтнүүд нь Тусгаар тогтнолын ордны нөлөө бүхий удирдлагууд байсан учраас энэ нь үнэнд илүү ойр. Өнгөрсөн хугацаанд тэдний хүслийг Эрдэнэс Монгол нэгдэлд багтдаг төрийн өмчит компаниудын удирдлагууд гүйцэлдүүлж ирсэн. Хэрэв намын удирдлагынхаа нүүрсний экспорт, тээвэртэй холбоотой шийдвэрийг эс гүйцэлдүүлбэл хууль хяналтын байгууллагын хаалга татсан хэд хэдэн тохиолдол бий. Гэвч баривчиллаа гээд бүгдийг нь барьж дийлэхгүй гэдэг тодорхой. Өөр нэг нь өрвөлзсөөр байх болно. Энэ жишгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүчээ алдахтай зэрэгцэн МАН-д өнөөдөр нөлөө бүхий эрхмүүдийн өнгөрсөн 6 жилд босгосон нүүрсний бизнес ганхаж эхэлсэн. Нүүрс олборлолтоос эхлээд Монгол-Хятад дамнасан тээвэр хүртэл гинжин хэлхээ нь тасалдах эрсдэл дагуулав. Тэгвэл яг энэ мөчид үүнийг хамгаалах хэн нэгэн лидер хэрэгтэй байжээ. Ядуурал нэмэгдэж, авлига гаарч буй энэ үед эрх баригч МАН Засгийн газрынхаа бүтцийг томсгож, бүрэлдэхүүнээ ЖДҮ-чин, концессчин, тендерчид, Хөгжлийн банкны хэрэгтнүүдээр өргөтгөсөн үндсэн шалтгаан нь ердөө л энэ.

Өнөөдөр МАН-ын кандитатууд нүүрс тээвэрт 50, 100 машинтайгаараа эрэмбээ тогтоодог болчихоод байгаа. Ганцхан жишээ дурдахад, Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий Глобал транс гүүр, Глобал сайкл гэдэг хоёр компани уул уурхайн тээвэр, хөрс хуулалт, хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг. Үүнээс гадна түүний тойрон хүрээлэгчдийн олон арван компани нүүрсний зах зээл дээр ноёрхдог талаар хэвлэлүүд мэдээлж эхэлсэн.

Холбоотой мэдээ

ТҮЦ-ийн Х.Бат-Ялалт хотын дарга Б.Пүрэвдагвын “ТҮЦ хариуцсан зөвлөх”-өөр ажиллаж байна
Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар анги цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа
Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн
Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
PISA 2025: Дэлхий даяар хүүхдүүдийн унших болон тооцоолох чадвар буурчээ
Монгол Улс, ОХУ-ын Бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна
Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав
”Айчи-Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
Л.Гантөмөр: Бодлого гаргаж чадахгүй байхад цааш нь ажиллуулах боломж байхгүй
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар төрийн хуйвалдаан хийсэн
Энэ 7 хоногт цахилгаан хязгаарлах хуваарь
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он