Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Сангуудаар саачхаад “Баялгийн сан” байгуулав, баяжих уу?!

2024/04/20
Сангуудаар саачхаад саасан нөхөд саачихсан мөнгөтэй сураг алдраад амжаагүй байтал Үндэсний баялгийн сан нэртэй гурван сан бүхий хуулийг баталчихлаа. Спикерийн тодорхойлсноор энэ хууль “Монгол хүн, Монгол газартаа, Монголын баялагтаа эзэн байх боломжтой” хууль. Боломж гэдэг үгийг анхаарвал эзэн ч байх боломжтой болж таарч байна. Сонин байгаа биз!!! Нэг ёсондоо бид Засгийн газраас баталсан 24 тусгай сан дээрээ нэмээд, Үндэсний баялгийн гэж тодорхойлсон нэг том сан, түүн дотор багтах гурван жижиг сантай нийлээд 28 сантай болчихлоо. Нэг дор шүү. Яг нэг жилийн өмнө 2023 оны 4-р сарын 21-ний өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангаа хүчингүй болгож байлаа.

Монгол Улс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Засгийн газрын тусгай тухай хуулийг шинэчилж байлаа. Энэ шинэчлэлээс хойш хуульд нийтдээ 14 удаа нэмэлт өөрчлөлт орж байж. Та бүхэн санаж байгаа ковид-19 хаяанд ирчихээд, эдийн засгийн тэр их өсөлт гаднын хүчин зүйлээс шалтгаалж саарахын яг өмнө, сангуудаар саагаад “хариуцлага” хүлээлгэсэн мэдээллээс яг нэг жилийн дараа энэ хууль батлагдаж байжээ. Хууль батлагдсан жил Монгол Улсын бодит ДНБ 5.1 хувиар өсөж байв.  Гэхдээ эсрэгээр ажилгүйдээр 8.1% болж өсчихөв. Тэр үед Үндэсний баялгийн сангаар үзэл сурталжсан нэвтрүүлэг цацагдаж, улстөрчдийн цээжинд энэ үг гол болоод байсан цаг. Сангаар саалгүйгээр сангаар баяждаг, иргэдэд тэгш хүртээдэг болохыг нийгмийн арай эрүүл хэсэг нь уриалж байсан үе.

Тусгай сангуудын хуулиар улсын төсвийн хөрөнгө, хандив, тусламж, тусгай сангийн өөр үйл ажиллагаа, зээлийн хүүний орлогоор эх үүсвэрээ бүрдүүлдэг. Үүнээс улсын төсвийн хөрөнгө эргэн төлөгдөх зээл, эргэн төлөгдөх нөхцөлгүй олгосон эх үүсвэрээр бүрдэнэ гэж тодорхойлсон. Ингэж тодорхойлоод саах боломж нь бүрдсэн байсан учраас сангийн саалт байсан, цаашид ч байх нөхцөлтэй болоод байгаа юм. Хандив, тусламжийн гадна, дотнын аж ахуйн нэгж, байгууллага, хувь иргэнээс өгсөн хандив хамаарна.
 
Сан зарлагатай байгаа нь үүгээр дуусахгүй нийт тусгай сангууд орлого төвлөрүүлдэг мөртлөө зарлага нь орлоготой яг дүйдэг байна. Олчхоод олсон хэдээ цацаад байдаг гэсэн үг.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого зарлагын баланс ямар байсныг хамтдаа сонирхъё. Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого 4.3 их наяд төгрөг, зарлага нь 4.06 их наяд төгрөг байжээ. Нийт 1.3 сая хүнд, 3.9 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон байна. Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 1.558 их наяд төгрөг, зарлага нь 1,552 их наяд төгрөг байж. Үүнээс эмнэлгийн тусламж, үйлчилгээнд 1.4 их наяд төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөд 89.9 их наяд төгрөг зарцуулжээ.



Сан зарлагатай байгаа нь үүгээр дуусахгүй нийт тусгай сангууд орлого төвлөрүүлдэг мөртлөө зарлага нь орлоготой яг дүйдэг байна. Олчхоод олсон хэдээ цацаад байдаг гэсэн үг.
Төрд очсон том дарга нар хүнээ хөгжүүлнэ гэдгийг бэлэн мөнгө тараана гээд ойлгочихдог, тусгай сангууд гэдгийг олсоноо тараадаг гээд саначихдаг гэмтэй. “Хүний хөгжлийн сангийн тухай хууль” 2008 оны 11-р сард батлагдаж байлаа. Ашигт малтмал байгалийн баялгаас их мөнгө олсон учраас “хүнээ хөгжүүлнэ” гэж ойлгоод хоёр жилийн дараа мөнгө тараах тогтоол батлаад 2013 оны 11-р сарын байдлаар 2.9 сая иргэнд 500 мянган төгрөгийг буюу нийт 1.4 их наяд төгрөг олгожээ. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр олгосон. Улс төрийн амлалтаа биелүүлэхийн тулд гоё нэртэй сан батлангуутаа нэгэн зуны цэцэг гэлээ гэдэг шиг наймхан жилийн дараа татан буулгасан билээ.
 
Анх тус улсын эрх баригчид дотоодын эдийн засгийн өрсөлдөөнийг хангаж, тогтвортой байдал бий болгох, ирээдүйд хуримтлагдах орлогыг нэмэгдүүлэх зорилгоор энэ санг байгуулж байв. Тус сангийн хөрөнгө 2023 онд 71 тэрбум ам.долларт хүрчээ.

Үндэсний баялгийн сангийн хамгийн сайн жишээ бол БНХАУ, Норвеги, Кувейт, Арабын нэгдсэн эмирт улсууд байна. Одоогоор Норвегийн баялгийн сан 1.6 их наяд ам.долларын хөрөнгөтэй байгаа энэ сангийн өгөөж 2024 оны эхний улиралд 110 тэрбум ам.долларт хүрээд байна. Гэхдээ манайх одоохондоо жишиг авч болохуйц, Монголын хөрсөнд буух боломжтой нь Казахстаны “Самрук-Казына” баялгийн сан. Анх тус улсын эрх баригчид дотоодын эдийн засгийн өрсөлдөөнийг хангаж, тогтвортой байдал бий болгох, ирээдүйд хуримтлагдах орлогыг нэмэгдүүлэх зорилгоор энэ санг байгуулж байв. Тус сангийн хөрөнгө 2023 онд 71 тэрбум ам.долларт хүрчээ. Тэд өгөөж хүртэх ирээдүйтэй энэ сангийн хөрөнгийг Казахстаны хөрөнгийн биржийн арилжааны эхний 30-д багтдаг компаниудын хувьцааны багцаар бүрдүүлжээ. Улмаар Казахстаны төр хувьцаа эзэмшигчйн хувьд хяналт тавьж, стратегийн шийдвэрүүдэд нь оролцдог байна. Ингэхдээ Казахстаны улстөрийн нөхцөл байдлаас үл хамааран ТУЗ нь гүйцэтгэх захирлыг томилдог. Нэг ёсондоо хөрөнгийн зах зээлийн хэлбэлзлээс шалтгаалан тухайн компаниудын өсөлтийг хангах, төрөөс татаас олгох байдлаар санхүүгийн тогтвортой байдлыг хангадаг ажээ. Түүнчлэн байгалийн гамшиг, нийгмийн хамарсан цар тахлын үед энэ сангаасаа мөнгө хуваарилдаг тогтолтооцоотой. Хамгийн сүүлд тус улсад тохиолдсын үер усны аюулаас үүдэн өрхүүдийг дэмжих, хохирлыг бууруулахад 15 тэрбум тэнгэ буюу 33 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон юм. Ташрамд дурдахад эхний 30-д багтдаг компаниуд хувьцаагаа бүгд нээлттэй арилжаалдаг байна.

Монгол Улс 2021 онд “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөртөө Үндэсний баялгийн санг байгуулахаар төсөөлж, улмаар гурван жилийн дараа сонгуулийн өмнөхөн Үндэсний баялгийн санг байгууллаа. Одоо өгөөж хүртээд хамтдаа хөгжих үү, эсвэл цацаж дампуураад сонгуулийн оноо авахын тулд дахин сэргээдэг “саадаг сан” болох уу, харах л үлдлээ!

Холбоотой мэдээ

"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
ТББХ: “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг 73.9 хувь нь дэмжлээ
Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа
АТГ: Эрүүгийн 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Энгельсийн гудамжинд борооны ус зайлуулах шугам угсарна
Дүүжин замын тээврийн суурийн арматур, бетон цутгалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Нөөцийн махны үнэ хямдарчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он