Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааг эхлүүлж цанг цохилоо

2025/06/25

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “MSE hall”-д өнөөдөр (2025-06-25) "Омни ассет II ТЗК” ХХК -иас олон нийтэд санал болгон гаргаж буй "Омни ассет II” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо.

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Омни Капитал ББСБ” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Э.Пүрэвсүрэн, “Апекс Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор болон албаны бусад хүмүүс оролцов.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:

"Хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! “Омни капитал нь ББСБ” ХХК 2019 оноос эхлэн Монголын хөрөнгийн зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж нээлттэй болон хаалттай хүрээнд санхүүгийн үйлчилгээг олон нийтэд үзүүлж ирсэн компани.

Тус компани “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулж хөрөнгийн зах зээлд үнэт цаас гарган 2022 онд 5 тэрбум, 2023 онд 6 тэрбум төгрөгийг олон нийтээс амжилттай татан төвлөрүүлж, хөрөнгө оруулагчдадаа хүүгийн төлөлтийг хугацаандаа олгож ирсэн сайн түүхтэй байгууллага байна. “Омни Ассет II ТЗК” ХХК нь өмнөх амжилтууддаа үндэслэн Монголын  хөрөнгийн бирж дээр өнөөдөр жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 140,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдрөөс (2025.06.25) эхлэн ажлын 5 хоног Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд нээлттэй оролцохыг урьж байна. “Омни Ассет II ТЗК” ХХК-ийн хамт олонд баяр хүргэж, арилжааны үйл ажиллагаанд нь амжилт хүсье” гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал:

Санхүүгийн зохицуулах хороо Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны оролцогч байгууллагуудтай хамтран үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, тэр дундаа тогтмол өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл буюу бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ыг зах зээлд гаргах талаар бодлогын арга хэмжээг авч ажилласан. Үүний үр дүнд өмнө нь хөрөнгийн бирж дээр зөвхөн хувьцаа, бонд гэсэн хоёр бүтээгдэхүүн арилжигддаг байсан бол одоо хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, бонд, бонд дотроо ногоон бонд, рейтингтэй бонд зэрэг ангиллууд нэмэгдсэн. Мөн өрийн хэрэгслийн журамдаа өөрчлөлт оруулснаар сошиал бонд, тогтвортой хөгжлийн бонд гэх зэрэг олон улсын жишгийн дагуу бүтээгдэхүүнүүд гарах боломж бүрдсэн.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд МХБ дээр 16 ХБҮЦ гарсан. Ингэснээр дотоодын аж ахуйн нэгжүүд нийт 273 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий санхүүжилт босгосон байна. ХБҮЦ-ны онцлог нь эрсдэл багатай, мөнгөн урсгалаар баталгааждаг, өндөр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл учраас өнөөдөр хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц санхүүгийн бүтээгдэхүүн зах зээлд гарч байна гэж үзэж байна. Зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа та бүхэнд баяр хүргэж, анхдагч зах зээлийн арилжаанд нь амжилт хүсье” гэв.

“Апекс капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор:

“Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргахад олон талд хамтын ажиллагаа өрнөдөг. "ОМНИ АССЕТ II" ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад, зах зээлд санал болгох үйл ажиллагаанд хамтран ажилласан хууль, аудитын компани болон мэргэжлийн оролцогч байгууллагууддаа талархал илэрхийлье. Түүнчлэн энэ бүтээгдэхүүн хөрөнгө оруулагчдын сонгож болох өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн бөгөөд эрсдэлийн үнэлгээг нарийн тооцож, хөрөнгө оруулагчдад ямар ашигтай талаарх зөвлөгөө мэдээллийг бид олон нийтэд итгэл төгс танилцуулсан. Жилийн 19.2 хувийн өгөөжтэй "ОМНИ АССЕТ II" ХБҮЦ-ны хүүгийн төлбөрийг улирал тутам төлөх болно” хэмээн тодотголоо.

Үйл ажиллагааны төгсгөлд “Омни Капитал ББСБ” ХХК-ийн ТУЗ-ын дарга Э.Пүрэвсүрэн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол үйлдсэн юм.

Холбоотой мэдээ

“Аянга-2025” тусгай арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Сэлбэ голын явган зам болон бусад тохижилтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад 6 ААН санал ирүүллээ
Хоккейчдын "U-8" насны ангиллын цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагджээ
Сэлбэ голын явган зам болон бусад тохижилтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна
“Аянга-2025” тусгай арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэллээ
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 419 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Энэ онд нийслэлд 85.8 км авто замыг засаж, шинэчилнэ
Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хувь хэмжээ нэмэгдэхгүй
AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирлаа
Сүхбаатар дүүрэгт энэ онд дүүргийн хөрөнгө оруулалтаар 15.17км урт дугуйн зам барина
Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Тусгай замын автобус /BRT/ төслийн нарийвчилсан ажлын зураг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
Жүдо бөхийн УАШТ Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдана
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймгийн “Насан туршийн суралцахуйн төв”- ийн үйл ажиллагаатай танилцжээ
Солонготын даваанаас Хөвсгөл аймгийн Жаргалант- Шинэ-Идэр-Мөрөн чиглэлд 157 км босоо тэнхлэгийн авто замын ажлыг ирэх онд эхлүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он