Сэтгэгдэл 0

Экологийн цагдаагийн алба, Төв аймгийн Байгаль орчны газар, Төв тулгуур ТББ хамтран зэрлэг амьтдын амьдрах орчныг дэмжих зорилгоор биотехникийн арга хэмжээг Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын аманд зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд зэрлэг амьтдын хэвтэр, идээшилдэг байршлуудад нийт 100 боодол өвс байршуулж, тэжээлийн нэмэлт дэмжлэг үзүүлжээ.

Байгаль хамгааллын чиглэлээр байгууллагуудын хамтын ажиллагаа бодит ажил болон хэрэгжиж байгаа аж.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.