Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээл олголтод өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа

2025/06/13
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ.

Мөнгөний бодлогын зөвлөл  бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50 хувь байхаар шийдвэрлэжээ.  Тэтгэврийн зээл нь цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил гэж үзсэн байна.

Ингэснээр тэтгэвэр барьцаалсан зээл авахад нийт тэтгэврийнхээ 50 хувийг зээлэнд, үлдсэн 50 хувь нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болж үлдэнэ.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн гуравдугаар сард тэтгэвэр барьцаалсан зээлд тавих шалгуурыг хатууруулсан. Шалгуур хатуурснаар сарын 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан тэтгэврийн зээл авахад 150 мянга нь зээлэнд, үлдсэн 500 мянга нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болж өөрт нь үлддэг болсон. Гэвч шалгуур хатуурснаар бага тэтгэвэр авдаг ахмад настнуудын хувьд дээд тал нь 1.8 сая төгрөгийн тэтгэврийн зээл авахаар хязгаарлагдсан нь асуудал дагуулж, тэтгэврийн зээлд тавих шалгуурыг зөөллөж өгөхийг хүссэн. Энэ дагуу төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл дээрх зохицуулалтыг хийжээ. Гэхдээ ахмадуудын хүссэн хэмжээнд тэтгэврийн зээл олгогдохгүй болж буй. Өмнө нь ахмад настнууд тэтгэврийнхээ 30 хувийг өөртөө үлдээж, 70 хувийг нь тэтгэврийнхээ зээлийг төлөхөд зарцуулж ирсэн. Энэхүү хуучин горимд нь шилжүүлэхийг хүсэж байсан юм.

Мөнгөний бодлогын зөвлөлийн хувьд тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 хувиар тогтоосноос хугацаан дээр хязгаар тавиагүй. Энэ нь тухайн арилжааны банкуудын дотооддоо шийдэх асуудал гэж тооцжээ.

Иймээс хэдий хугацааны тэтгэврийн зээл авах боломжтой вэ гэдгийг зээл олгох банк нь шийдвэрлэх юм байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дээрх шийдвэрийг гаргахдаа дараах хүчин зүйлүүдийг харгалзан үзсэн гэж төв банкны ерөнхийлөгч тодотголоо. Жилийн инфляц алгуур саарч, 2025 оны тавдугаар сард улсын хэмжээнд 8.3 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарлаа. Инфляц ийнхүү саарахад мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон импортын барааны үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлөв. Инфляц хүлээлтээс эрт саарах хандлага ажиглагдаж эхэлсэн хэдий ч зарим  төрийн зохицуулалттай бараа болон үйлчилгээний үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц энэ онд Төв банкны зорилтоос өндөр байх хүлээлт хэвээр байна.

Инфляцийн цаашдын төлөв Засгийн газраас хэрэгжүүлэх төслүүд, түүний санхүүжилт, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан хүнсний үнийн өөрчлөлтөөс хамаарна.

Эдийн засгийн өсөлт 2025 оны нэгдүгээр улиралд 2.4 хувьд хүрч хүлээлтээс бага гарлаа. Голлох эрдэс бүтээгдэхүүний олборлолт буурсан, тээврийн салбарын орлого хурдтай саарсан, татвар, худалдааны салбарын үйлдвэрлэл агшсан зэрэг нь өсөлт саарахад нөлөөллөө. Энэ онд хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэх, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна.

Гадаад орчны хувьд геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын худалдааны бодлоготой холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад эрэлт, түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байна. Харин алт, зэсийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эерэг нөлөөтэй байна.

Тэтгэврийн орлого барьцаалсан зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, тэтгэврийн зээлдэгчдийн хувьд өр төлбөрийн дарамт, санхүүгийн ачаалал өндөр болсон бөгөөд цаашид ч хүндрэх эрсдэлтэй байна. Иймд тэтгэврийн зээлийг зохистой түвшинд нь зохицуулах шаардлага байна.

Дээрх бодлогын шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах замаар инфляцыг 2026 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах, 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд хүргэх Төв банкны зорилттой нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Холбоотой мэдээ

ХӨСҮТ-д анх удаа дурангаар бөөр авах мэс засал хийжээ
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ОУВС-ийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа
“Хасын хүлэгүүд” баг “Азийн аваргуудын лиг”-ийн хүрэл медаль хүртлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Хасын хүлэгүүд” баг “Азийн аваргуудын лиг”-ийн хүрэл медаль хүртлээ
К.Ёолк жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
“Grow with Google Mongolia” хөтөлбөрийн нээлт боллоо
Нийслэлийн аварга баг өнөөдөр тодорно
Улирлын шилдгүүд буюу чансаагаар тэргүүлсэн 8 бөхөд батламж, мөнгөн шагнал гардуулна
Биеийн тамир, спортын улсын хороо, МҮОХ-той санамж бичиг байгуулав
Монголын тамирчид дэлхийн мастеруудын наадмаас 67 алт, 67, мөнгө, 61 хүрэл медальтай эх орондоо ирлээ
“Аяллын хэрэгсэл” худалдан авах эрэлт хэрэгцээ дээр тулгуурлаж, залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна
ХӨСҮТ-д анх удаа дурангаар бөөр авах мэс засал хийжээ
Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна
В.Оюумаа: Нийслэлийн өмчийг дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээсийн орлого 186 хувиар давж биелсэн
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ОУВС-ийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээл олголтод өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа
10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Сэлбэ хотын газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он