Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Б.Дэлгэрсайханы хятадуудад атгуулсан 280 км төмөр зам

2022/06/09

“Болдтөмөр ерөө гол” компаниараа дамжуулан Монголын төмрийн хүдрийн стратегийн ордуудад эзэн суусан Б.Дэлгэрсайхан яах гэж УИХ-ын гишүүн болсон бэ. Энэ асуултад үндсэн хоёр хариулт байдаг. Эхнийх нь Монголын хүнд үйлдвэрийн суурь буюу Сэлэнгэ дэх Баянгол, Хандгайт тэргүүтэй ордуудын төмрийн хүдрийг боловсруулалгүй хятад түншүүддээ худалдах. Үүний тулд төмрийн хүдрийг хаалтгүй тээвэрлэх төмөр замын дэд бүтцийг Хятадуудын хамт эзэмших байсан гэлтэй. Тэгвэл Б.Дэлгэрсайхан өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүнээр суухдаа энэ зорилгоо үндсэндээ биелсэн гэж болно.

Гэвч УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы “Болдтөмөр ерөө гол” болон түүний охин компаниудын   үйл ажиллагаанууд Монгол Улсын Үндсэн аюулгүй байдлын үзэл баримтлалтай зөрчилдөж ирсэн. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.2-т “...Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” гэж заасан байдаг. Тэгвэл Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны 28 дугаар тогтоолоор Хятадын 50-иас илүү хувийн эзэмшилтэй байгаа Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компанид Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөөнөөс эхэлж, Ханги боомт хүртэл үргэлжлэн, БНХАУ-ын Мандал боомттой холбогдох төмөр замын концессыг ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулах шийдвэр гаргасан. Улмаар Засгийн газар гуравдугаар сарын 9-нд  Ханги-Мандалын чиглэлийн төмөр замыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олгосон байдаг. Энэ ажлыг  Зам, тээврийн сайд Л.Халтар гардан гүйцэтгэсэн гэж болно. Мөн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компаниудын Засгийн газартай байгуулсан концессын гэрээ өнөөг хүртэл олон нийтэд ил болоогүй бөгөөд нийт санхүүжилт нь ам.доллароор яригдаж байгаа. Хятадын хөрөнгө оруулалттай тус компани Монгол дахь төмөр замыг хэдий хугацаанд эзэмших зэрэг нь нууц хэвээр байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн “Алсын хараа-2050” хөтөлбөрт Зүүнбаян-Ханги боомт чиглэлийн 280 км төмөр замын төслийн нийт өртөг 2,860,000,000,000 буюу 2.8 их наяд төгрөг байхаар тооцож суулгасан байдаг. Концесс эзэмшигч компани анхан шатны хөрөнгө оруулалт 400 орчим сая ам.доллар шаардлагатай гэж мэдэгдсэн бол уг төмөр замын зураг төслийг боловсруулсан Хятадын төрийн өмчит “Төмөр замын XX товчоо корпорац” компани нэг км замын өртгийг 2.5 тэрбум төгрөг хэмээн гаргаж байжээ. Ямартай ч нийт өртөг болон стратегийн ач холбогдлоороо Зүүнбаян-Хангийн төмөр зам мега төслийн ангилалд багтаж байгаа. Тиймээс мега төсөл хэрэгжүүлэгч ямар нэг сонгон шалгаруулалтгүй сонгогдсон нь өөрөө том асуулт дагуулсаар байна. Тэгээд ч Дархан, Сэлэнгийн төмрийн хүдрийн ордуудыг эзэмшигч “Болдтөмөр ерөө гол” болон түүний хамаарал бүхий компаниуд энэ хэмжээний төслийг дангаараа санхүүжүүлэх ямар ч боломжгүй. Тиймээс Б.Дэлгэрсайханы Ли Шиаомин тэргүүтэй хятад түншүүд Монголд төлөөний компаниудаа байгуулж энэ төслийг эзэмшсэн. Харин үүнийг гүйцэтгэгч нь Б.Дэлгэрсайхан байжээ. Б.Дэлгэрсайханы хувьд анх 2016 онд УИХ-ын гишүүн болсон цагаасаа эхлэн Дорноговийн Зүүнбаян өртөөг Хангийн боомттой холбох төмөр замын бүтээн байгуулалтыг ямар нэг сонгон шалгаруулалт эхлүүлэх саналаа Засгийн газар тавьж ирсэн. Энэ удаад “Монголиантранс лайн”, “Монголиан транс ложистик” гэх хоёр компаниараа дамжуулан энэ хүслээ гүйцэтгүүлж дөнгөсөн. Бидний олж мэдсэнээр “Монголиантранс лайн” компанийн захирал Далхаагийн Отгонбаяр нь “Болдтөмөр ерөө гол” компанийн дэд захирал, “Монголиан транс ложистик” компанийн захирал Мяхлайн Сүхбаатар нь “Болдтөмөр ерөө гол”  компанийн  төмөр зам хариуцсан захирал зэрэг албан тушаалуудыг хашиж байсан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий этгээдүүд байна. Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Монголиан транс ложистик” компанийг 2015-2018 оныг хүртэл хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлж ирсэн байдаг.

Засгийн газрын хуралдаанаар эдгээр компанитай шууд концессын гэрээ байгуулах асуудлыг 2022 оны гуравдугаар сарын 9-нд шийдвэрлэж, түүнээс хоёрхон хоногийн дараа Зүүнбаян өртөөнд төмөр замынхаа нээлт болоход Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүд бараг бүгд оролцсон байдаг. Тухайн үед тэдний хийж байсан мэдэгдлүүдээс онцолбол, Зүүнбаян-Хангийн төмөр зам нээгдсэнээр Дархан, Сэлэнгийн бүс нутагт орших Төмөртэйн ордоос БНХАУ-ын Бугат өртөө хүртлэх тээврийн зайг 300 гаруй км-ээр дөт болно. Төмрийн хүдрийн тээврийн зардал буурах зэргээс тус чиглэлийн төмөр зам хэний тусын тулд байгуулагдаж байгааг харж болно. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Дархан, Сэлэнгэ дэх стратегийн төмрийн хүдрийн ордыг эзэмшигч “Болдтөмөр ерөө гол” компанийн талаас илүү хувийг эзэмшигч Хятадын тал, төмөр замын дэд бүтцийг эзэмшиж ашиглах эрх мэдэлтэй болсон гэсэн үг. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.1.4-т “Дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ” хэмээн заасан байдаг. Энэ бодлого Зүүнбаян-Хангийн төсөл дээр огт хэрэгжээгүйг үүнээс харж болно.

Б.Дэлгэрсайхан өмнө нь энэ чиглэлийн төмөр замын төслийг өөрийн хамаарал бүхий “Дорнын төмөр зам” компаниараа дамжуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байсан ч удаа дараа  цуцлагдаж байсан түүхтэй. Ингэснээр Сэлэнгэ аймаг дахь төмрийн хүдрийн ордуудаас олох ашгаа нэмэгдүүлэн хэмээн тооцож байсан. Улмаар УИХ, Засгийн газрын түвшинд энэ төслийг нэг орноос хараат байдлаар бус үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэн, улсын ашиг сонирхолд нийцсэн хөрөнгө оруулалт татах байдлаар шийдвэрлэхийг эрмэлзэж ирсэн. Гэтэл Б.Дэлгэрсайхан “Дорнын төмөр зам” компани Зам, тээврийн хөгжлийн яам, “Эрдэнэс монгол” нэгдэл зэрэг Монголын төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр БНХАУ-ын төрийн “Нэг бүс-нэг зам” бодлогыг шууд хэрэгжүүлэгч “Төмөр замын XX товчоо корпорац”-аар Урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж дөнгөсөн. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл ийм замаар урд хөршийн 100 хувь санхүүжилтээр босож байгаа. Цаашид Б.Дэлгэрсайханы хятад түншүүд 100 хувь санхүүжүүлсэн шигээ 100 эзэмшинэ.

Холбоотой мэдээ

457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
Хятадын улс төрийн томоохон уулзалтын үеэрх “эзгүй сандал"-нууд төлөөлөгчдийн хувьд сургамж болж байна
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Ц.Дагвадоржийн бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
Нөмрөгийн ДЦГ-ын биомассын дийлэнх нь түймэрт өржээ
Судалгаа: Хадгалах хугацааг уртасгахад ашигладаг хүнсний бодисууд нь хорт хавдар үүсгэдэг
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Монгол хүний амь яригдаж байхад “Оюутолгой” ХХК ОБЕГ-т ослын мэдээллээ өгөөгүй гэв
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он