Сэтгэгдэл 0

Өрийн дефолт болох эрсдэлтэй байсан Хөгжлийн банк одоогийн байдлаар 10 орчим их наяд төгрөгийн өрөө төлж барагдуулаад байна. Одоогийн хоёр жилийн өмнө буюу 2023 оны 10, 12 дугаар саруудад 500 сая ам.долларын Евро бонд, 30 тэрбум йенийн Самурай бондын төлбөрийг хугацаанд нь төлжээ.
Хөгжлийн банкны зорилтот зах зээл нь сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтэц зэрэг салбар байна гэж цаашдын зорилтдоо тусгажээ. Ингэхдээ улсын төсвөөс 100 хувь эргэн төлөгдөх санхүүжилт хийхгүй, төсөл санаачлагч нь 15 хувиа өөрөө хариуцдаг болох юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлж байгаачлан Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн боловсруулж, экспорт, импортын чиг баримжаатай “ЭКСИМ” банз болгохыг Засгийн газраас дэмжээд байна. Хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барих аж.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.