"Хамрын таславч тэгшлэх, хамрын амьсгал сэргээх" мэс ажилбарыг амжилттай хийжээ

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв бүр эмнэлгийн тусламж үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж байгаа. Дүүргийнхээ иргэдийг орон нутагтаа эрүүл мэндийн бүх үйлчилгээнд хамрагддаг болгох нөхцөлийг бүрдүүлэх зорилтынхоо хүрээнд чих, хамар хоолойн их эмч Ц.Байгалмааг 6 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан.
Тэрээр төгсөн ирж, анхны бие даасан мэс ажилбар болох "Хамрын таславчийн мурийлт" оношоор ерөнхий мэдээ алдуулалтын дор хамрын амьсгал сэргээх, таславч тэгшлэх мэс ажилбарыг эмчлүүлэгч 51 настай О.Э-д хийжээ. Өнөөдрийн байдлаар эмчлүүлэгчийн биеийн байдал сайн, амьсгал чөлөөтэй болж, эрүүл байхын сайхныг мэдэрч байгаагаа илэрхийлжээ.
Дөчин минутын турш үргэлжилсэн тус хагалгаанд Чих хамар хоолойн мэс заслын эмч Ц.Байгалмаа, мэдээгүйжүүлгийн эмч Д.Мөнхжаргал, хагалгааны сувилагч Б.Лашан, ЧХХ-н сувилагч З.Одончимэг, мэдээгүйжүүлгийн сувилагч И.Урансолонго нар баг болон амжилттай ажилласан байна. Энэхүү мэс ажилбарыг цаашид ч дүүрэгтээ тогтмол хийж нутагшуулах юм
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.