Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Сангийн сайд аа, төсвийн орлогын талыг бүрдүүлдэг АМНАТ буурчихлаа?!

2025/04/28
Эхний улирлын статистик базаахгүй дүнтэй гарч. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр эхний улирлын байдлаар 353.2 тэрбум төгрөгт хүрч. Өнгөрсөн оны яг эн үеийнхтэй харьцуулахад 68.9 хувиар, мөнгөн дүнгээр илэрхийлбэл 783 тэрбум төгрөгөөр буурчихлаа. Нүүрсний үнэ буурч, олборлолт эрс багассан нь АМНАТ буурахад нөлөөлжээ. Одоо яах вэ, Сангийн сайд аа.
Өнгөрсөн жил төсвийн тэнцэл бараг хоёр их наяд төгрөгийн ашигтай гарахад АМНАТ өссөн нь нөлөөлсөн. Яг жилийн өмнө эхний улирлын байдлаар 1.13 их наяд төгрөг АМНАТ-т төвлөрч байлаа. “Төсөв ашигтай гарлаа” гэж Б.Жавхлан цээжээ дэлдээд байсан нь АМНАТ-ийн ач гавьяа байсан юм. Уул уурхайг олноороо хараан зүхэж, хулгайн мөртэй гэж шошго хадан харлуулдаг ч төсвийн орлогын талыг, экспортын дийлэнхийг энэ салбар бүрдүүлж байна. 

Төсвийн орлогын тэн хагасыг АМНАТ бүрдүүлдэг болсон. Худлаа гэвэл нэг статистик байна. Улсын төсвийн орлого эхний улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.2% унаад зогсохгүй, 353 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Гадаад нөхцөлөөс шалтгаалсан эдийн засгийн таагүй байдал, дотоодод бодлогогүйгээс төсөв тэлсээр байгаа нь бараг уламжлал болсон төсвийн тодотгол руу хүргэлээ. Яахав Сангийн сайд нь “Төсөв тодотгоод нүүрсний үнэ нэмэгддэг бол өдөр болгон тодотгоё” гэж даажин  хийж болно. Гэхдээ байна аа, манай төсөв сангийн бодлого гэхээс илүү улс төрийн оноо авах гэсэн усалгаа шиг байдаг болохоор төсөв гэдэг юмыг бараг жил бүр тодотгодог юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас шилжсэн гэж томъёолдог ч угтаа засаг атгасан нэгний татсан гортигоор төсөв хуваарилагддагнь нууц биш. Нэг ёсондоо Л.Оюун-Эрдэнэд таалагдаад, Б.Жавхлангийн бодолд ургаж байж төсөв зурагддаг гэсэн үг.

Ойрын хугацаанд Хятадын дотоодод нүүрсний үнэ өсөхгүй. БНХАУ-ын томоохон боомтуудад нүүрсний нөөц нэмэгдэж, үүнээс шалтгаалан дотоодын зах зээлд нүүрсний үнэ хямд байгаагаас шалтгаалан тус улсын нүүрсний импорт энэ сард ч буурах төлөвтэй байна. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Хятадын Нүүрс тээвэр, түгээлтийн товчоо хэлээд байгаа юм. Дээрээс нь АНУ-ын тарифын бодлогоос шалтгаалан зах зээлд тодорхойгүй байдал үүссэн нь Хятадын эдийн засагт ч нөлөөлж эхэлсэн. Чухам үүнээс шалтгаалан төсвийн орлогын тал нь АМНАТ-аас, эдийн засгийн өсөлтийн дийлэнх нь уул уурхайгаас, экспортын орлогын үнэмлэхүй олонх нь нүүрснээс шалтгаалдаг манайх шиг улсад дам нөлөөлөл нь ирнэ гэж гаднынхан анхааруулаад байгаа юм.

Саяхан Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулсан. Дагаад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк ч тарифын бодлогоос шалтгаалан хөгжиж буй улс орнуудыг төсөв, сангийн бодлогодоо анхааруулахыг сануулсан юм. Гэхдээ аливаа юм яаж ч муудсан сайжрах тал бий гэдэг. Хэрэв төсөв, сангийн бодлогоо зөв олж хараад, Сангийн сайд нь цээжээ дэлдэхээ больчихвол бид их гүрнүүдийн түйвээнээс хөл амар гараад ирэх боломжтой. Трампын тарифын бодлогоос шалтгаалж АНУ-тай нүүрсний импорт зогсож таараа. Үүнийг нөхөхийн тулд Орос, Монголоос авах нүүрсийг нэмэгдүүлэх боломжтой. Чухам ийм боломж бийг Хятадын Нүүрс тэвэр, түгээлийн товчооны тайланд дурдсан. Дээрээс нь төсвийн тодотголыг цаг алдалгүй, оновчтойгоор хийж байж өнгөрсөн жилийнх шиг ашигтай гардаггүй юм аа гэхэд алдагдал хүлээхгүй. Дэлхийн зах зээл дээрх ойлгомжгүй байдал нь Засгийн газрын бондуудын ханшид ч сөргөөр нөлөөлж эхэлсэн. Дээрээс нь эдийн засгийн бараг бүх үзүүлэлт эхний улирлын байдлаар саарчихсан. Энэ үед олон арван мега төслөөс чухал ганцыг нь сонгоод, Үндэсний баялгийн сангийн бодлогыг яг байнд нь тусгачихвал  мөчлөгийн хямралыг хохирол багатай давах боломж байна уг нь, Б.Жавхлан сайд аа...

Холбоотой мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
"Идэр"-ийн голд суусан ачааны автомашиныг татан гаргажээ
Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна
Арьс, ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэнэ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Маргаашаас нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд үргэлжилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв
"Идэр"-ийн голд суусан ачааны автомашиныг татан гаргажээ
Ногоон устөрөгчийн технологи нэвтрүүлсэн туршлагаас судална
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он