Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

П.Баянсан: Нийгмийн дааатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн үнэ цэнийг алдагдуулахгүйгээр байнга өсгөж явах ёстой

2025/04/25
Нийгмийн даатгалын сангийн орлого, зарцуулалт, сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагааны хяналтыг сайжруулах чиглэлээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд Олон нийтийн хяналтын зөвлөлийг анх удаа байгуулсан.

Олон нийтийн хяналтын зөвлөлийн чиг үүрэг болоод сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй, найдвартай  санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийхэд хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа талаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүн, Монгол улсын их сургуулийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн ахлах багш  П.Баянсангаас тодрууллаа.
 
- 2024 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд Олон нийтийн хяналтын зөвлөл гэж байгуулсан. Энэ хяналтын зөвлөлийн талаар эхлээд мэдээлэл өгөөч.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд орон тооны бус Олон нийтийн хяналтын зөвлөл ажиллаж байна. Энэ зөвлөл нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор 2024 онд олон нийтэд сонгон шалгаруулалт зарлах байдлаар байгуулагдсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 6 сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор орон тооны бус Олон нийтийн хяналтын зөвлөлийг долоон  хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ долоон хүний хоёр нь төрийг төлөөлдөг. Нэг нь төрийн бус байгууллагыг төлөөлдөг бол хоёр хүн нь мэргэжлийн хороог төлөөлж, үлдсэн хоёр нь даатгуулагчийг төлөөлж ажилладаг. Олон нийтийн хяналтын зөвлөлийн чиг үүргийг Нийгмийн даатгалын тухай ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд зааснаар зохицуулж байдаг.
- Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулах нь зөв гэсэн дүгнэлтийг юуг үндэслэж гаргасан бэ?
Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”-д нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчим баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан. Үүнд; Засгийн газрын үнэт цаас худалдан авах, Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох, Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж, Банкны системд нөлөө бүхий арилжааны банкуудын мөнгөн хадгаламж байршуулахаар зохицуулсан.
 Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар тогтоолоор банкны системд нөлөө бүхий арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулах мөнгөн хөрөнгийн дээд хэмжээг 700 тэрбум төгрөгөөр, 08 дугаар тогтоолоор нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкны системд нөлөө бүхий арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн 2025 онд баримтлах жилийн хүүгийн доод хэмжээг 14.2% гэж тус тус баталсан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын банкны системд нөлөө бүхий арилжааны банкуудаас санал авахад 15%-ийн хүүтэй хадгалуулах боломжтой гэсэн саналууд ирүүлсэн.
Хуульд мөнгөн хадгаламжийн хэмжээ нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 15 хувиас ихгүй байна гээд заагаад өгчихсөн. Энэ хязгаарт багтаагаад мөнгөн хөрөнгөө хуваарилна.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд байршуулах шалгуур үзүүлэлтүүд, хэм хэмжээ норм дүрэм гэж байдаг. Процессын чанартай ажлууд хийгдэнэ. Энэ бүх ажлууд тогтоол, хуульд заасны дагуу шалгаруулалт нь зөв явагдаж байна уу гэдгийг Олон нийтийн хяналтын зөвлөл хянаж, шалгадаг. Хяналтын зөвлөл 2024 оны 11 сараас ажилдаа ороод явж байна. 2025 онд хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулаад Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлуулчихсан.
-Нийгмийн даатгалын санг мөнгөгүй болчихлоо л  гээд байдаг. Тэгтэл сангийн чөлөөт үлдэгдэл мөнгө гэж илүү мөнгө үлдээд байна гэсэн үг үү?
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл гэж юуг хэлээд байна гэхээр Нийгмийн даатгалын санд ажил олгогч болон даатгуулагчаас хуульд заасан хувь хэмжээгээр бодож төлж байгаа 4 төрлийн сангаас бүрдсэн сангийн орлого гэж байдаг. Энэ сангуудаас тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж болон бусад төрлийн зардал нөхөн олговорт олгох мөнгөнүүдээ хасахад зөрүү нь өөрөөр хэлбэл тухайн жилийн зарлагад зарцуулагдахгүй үлдэж байгаа тэр мөнгийг чөлөөт үлдэгдэл гээд байгаа юм. Одоогоор тэтгэмжийн болон ҮОМШӨД-ын сангийн чөлөөт үлдэгдэлтэй байна. Энэ чөлөөт үлдэгдлийг инфляц буюу мөнгөний худалдан авах чадвар алдагдуулахгүйгээр тодорхой хэрэгсэлд байршуулаад үнэ цэнийг нь байнга өсгөж явах ёстой юм байгаа юм.
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөл энэ онд хэрхэн ажиллахаар төлөвлөөд байна.
Олон нийтийн хяналтын зөвлөл байгуулагдсанаасаа хойш хийж байгаа дорвитой 2 том ажил байна. Монголбанк, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо гэх мэтчилэн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хамгийн эрсдэл багатайгаар хамгийн их өгөөжтэйгөөр яаж байршуулах боломж бололцоо байна вэ гэдэг дээр санал солилцсон.
Мөн нийгмийн даатгалын байгууллагын хэмжээнд авч чадаагүй авлагын хэмжээ 500 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энд үүсээд хоёр жил болсон, нэг сараас гурван сарын төлөгдөөгүй гэхдээ төлөгдөх боломжтой авлагууд ч бас байна. Тэгэхээр нийгмийн даатгалын байгууллага, системийн хэмжээнд үүсээд байгаа авлагуудыг яаж  барагдуулах авлагын менежментийг яаж хийх вэ гэдэг чиглэлээр нийгмийн даатгалын байцаагчдад арга зүйн чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт явуулахаар ажиллаж байна.  Ерөнхийдөө жилийн туршид нийтдээ 10 гаруй ажлыг хийхээр төлөвлөсөн. Эхний улиралдаа бид 3-аас 4 ажлыг хэрэгжүүлээд үр дүн нь гараад явж байна. Цаашдаа  үе шаттайгаар энэ ажлууд маань хийгдээд явна.
 

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
АТГ: Нийтийн албанд томилогдох 338 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Монголбанк 7 дугаар сард 1186.2 кг үнэт металл худалдан авлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголбанк 7 дугаар сард 1186.2 кг үнэт металл худалдан авлаа
Мансууруулах үйлчилгээтэй ургамал түүж бэлтгэсэн 11 хүнийг илрүүлж, 13,6 кг ургамлыг хураан авчээ
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Налайх, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа
Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ
Хуурамч вэб сайт үүсгэн иргэдийг залилж байгааг олж тогтоолоо
Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
Цэцэрлэгийн бүртгэлийн системд өчигдрийн байдлаар 49,294 хүүхдийн цахим бүртгэл баталгаажуулжээ
БГД-ийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
АТГ: Нийтийн албанд томилогдох 338 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаа болон тус улс руу зорчих иргэдийн анхааралд

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он