Сэтгэгдэл 0

БНХАУ-ын Бээжин хотын Цаг уурын газраас өнөөдөр /2025.08.04/ орой 18:00 цагаас маргааш буюу 05-ны үүрийн 05:00 цагийн хооронд хамгийн хүчтэй хур тунадас бууж болзошгүй байгааг мэдээллээ.
Энэ хугацаанд зарим бүс нутагт 6 цагийн дотор хур тунадасны хэмжээ 150 мм-ээс давж, зарим цэгт 200 мм-ээс давах төлөвтэйг анхааруулсан байна.
Уулын бэл, намгархаг бүсээр усан үер, шавар болон чулууны нуранги, хөрсний гулсалт зэрэг байгалийн гамшиг тохиолдох өндөр эрсдэлтэй байгаа тул БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаа болон тус улс руу зорчих иргэд та бүхэн эрсдэл бүхий бүс нутгаар зорчихгүй байхыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхаарууллаа.
Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.