Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Хэнийг сонгох нь таны эрх ч гэлээ...?!

2024/04/12
Өчигдөр нийгмийн сүлжээний хуудаснуудаар энэ сонгуульд хэнийг дэмжихээ “олны танил”-ууд илэрхийлэв дээ. Хэнийг сонгох гэж байгаагаа ил цагаан илэрхийлснийх нь төлөө нийтээрээ нийлж гадуурхав. Арга ч үгүй юм. Сонгууль дөхөхөөр хошхируулж хэд гурван үг хэлүүлж аваад сонголт тодорхой болсны дараа талийгаад алга болдог болохоор арга ч үгүй юм. Дээрээс нь олон улсын хэд, хэдэн байгууллагын ерөнхий үзүүлэлтээр 100-аас хойш байрт бичигдэж, санхүүгийн байгууллагууд эдийн засаг нь бодож байснаар чинь өсөхгүй ээ гээд дүгнэчихсэн байдаг.
 
  1. Одоо гол асуудалдаа оръё. Ардчилсан оронд үзэл санааны эрх чөлөө гэж нэг юм бий. Хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг бол үүнийг хэн ч амархан ойлгочих зүйл. Нэг ёсондоо чамтай, таньтай хэн ч адил байх албагүй. Босоо хөх Монгол байна уу, Мозамбик байна уу хамаагүй. Эх оронч байна уу, үгүй байна уу падгүй. Мандуулах гэж байна уу, андуурах гэж байна уу бүр тусдаа. Чамтай адил нүдээр орчлонг харах албагүй, тийм боломж ч угаас байхгүй. Ялангуяа хүний сонголтон дээр маргах нь тэс өмнөө асуудал. Принстоны их сургуулийн нэгэн судалгаа бий. Хүн сонгуульд оролцохдоо сурталчилгаа, пи-арт найддаггүй гэнэ. Хэвлэмэл тараасан материал дээр хэр зэрэг нүдэнд дулаахан гарч вэ гэдгээс л аль эрт сонгочихдог ажээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө АНУ-д болсон засаг захиргааны удирдлагын сонгуульд оролцогчдоос түүврийн аргаар судлахад ийм дүн гарч. Намын бодлого бүү хэл Улс эх орныхоо ирээдүй, өнөө маргаашийн нөхцөл байдал гэхээс илүү хүн гэдэг амьтан инстиктээрээ хэр зэрэг нүдэнд дулаахан байна түүгээр нь анхны сонголтоо хийдэг байна.
  2. “Олон нийт” яагаад дургүйцэв. Фейсбүүк хуудсаар энэ сонгуульд Л.Оюун-Эрдэнийг дэмжинэ гэж “нөлөөлдөг” хэд нь пост хийж. “Нөлөөлөгчдийг” шүүмжлээд байгаа хүмүүсийн “ньюс фийд” буюу талбар  дээр тухайн хүний сонирхлын дагуу зүйлс гарч ирдэг. Тухайн нийгмийн сүлжээний хуудас эрхлэгч компани хиймэл оюуны аналитик дээр тулгуурлаад сонирхлынх нь дагуу зүйлс гарч ирдэг гэсэн үг. Мэдээж хэрэг сошл бол олон үзэл бодлын талбар учраас санаанаас зөрөх этгээд гарч ирэх нь зайлшгүй. Чухам үүнээс л маргаан өрнөөд байгаа юм. Хиймэл оюун хувь хэрэглэгчийг онилдог юм байж. Тэгвэл хувь хэрэглэгч юу болж таарах вэ? Монголын хөрсөн дээр бол юу ч болж таарахгүй. Гадаа асуудал дүүрэн байна, дээр сууж байгаа хэд маань тааруу байна, ердөө юу ч болохгүй байна. Олон судалгаа үүнийг харуулна. Амьдрал бараан байна. МАН засаглаж байна. Тэгээд гүйцээ, дэмжихгүй байх нь тодорхой.
  3. Нөлөөлөгч гэж хэн бэ? Оксфордын толь бичиг нэн шинэ энэ ойлголтыг дараах байдлаар тайлбарлаж. Нөлөөлөгч гэдэг нь “хувь хүний мэдлэг, нөлөөлөх чадвар, хэрэглэгчидтэй тогтоосон харилцаагаар хэн нэгний шийдвэрт нөлөөлөх чадалтай хүнийг хэлнэ” гэж тодорхойлжээ. Тийм ч учраас нийгэмд нөлөө бүхий хүнийг сонгуульд “ашиглах” болсон байна. Дээр дурдсан Принстоны их сургуулийн судалгааг л үр дүнтэй болгох гээд байгаа хэрэг юм шүү дээ. Нийгмийн өндөр хөгжилд хүрчихсэн улс орнууд сонгуульд хөтлөлцөж, хамт зураг дарахаас илүүтэй “дэмжиж байгаа” гэж хэлүүлэх практик бий. Харин хөгжиж буй манайх шиг улс орнууд кампанит ажлын турш хөтлөлцөөд явдаг жишиг байна. Монгол Улсад одоо бол нийгмийн сүлжээ гэдэг хөөсөн дунд “нөлөөлөгчид” байгаа учраас энэ хөөсийг ашиглах сонирхол горилогчдод байх шиг байна. Гэвч манайд нөлөөлөгч жинхэнэ утгаараа байдаг уу үгүй юу эргэлзээтэй. Өрхийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээ, хүртээмжийн 2022 оны судалгаагаар Монгол Улсын 15 ба түүнээс дээш насны нийт иргэдийн 99.2 хувь нь гар утас, 17.4 хувь нь зөөврийн компьютер, 11.5 хувь нь суурин компьютер, 1.1 хувь нь таблет/ай пад, 0.2 хувь нь бусад зөөврийн төхөөрөмж хэрэглэж интернэтэд холбогдсон гэх дүн гарчээ. Хэрэглээний түвшнийг нь харвал Улаанбаатар хотод их, хөдөө орон нутагт бага байна. Түүнчлэн эмэгтэйчүүд, эрчүүдээс илүү их цагийг интернэтэд өнгөрөөдөг гэх дүн гарчээ. Одоо “нөлөөлөгч” гэж хэн бэ гэх асуулт гарч ирнэ. Нийгмийн сүлжээгээр “сонголтоо” “ил зарласан” дээрх хүмүүст яагаад дургүй байгаа вэ гэвэл тодорхой хэмжээнд нөлөөлдөг субъектууд байгаа учраас уурлаад байгаа юм. Шарк танкийн ментор, сагсны лигийн тамирчин, зурагтаар гардаг жүжигчин, подкаст “хийдэг” нөлөөлөгч, өндөр албан тушаалтны зөвлөх байсан учраас нийт олонлог тэднийг “булли”-дээд байгаа юм.
  4. Аливаа хувь хүнд оюун санааны эрх чөлөө гэж нэг юм бий. Гэхдээ “нөлөөлөгч” гэсэн тамгатай л бол түүнийг хувь хүн биш хэн нэгэнд нөлөөлдөг субъект болгож байгаа юм. Зарим улс орон тухайлбал Франц улс нийгэмд нөлөөлдөг 5 мянгаас илүү дагагчтай хэн нэгнийг нөлөөлөгч гэж үзээд хэрэв сурталчилгаа хийвэл тухайн сурталчилсан зүйлсийн үнэн мөнийг хариуцаж, алив нэгэн алдаа илэрбэл торгууль оноодог байхаар хуульчлаад удаагүй байна. Жирийн нэгэнд хэнийг сонгоод, юугаа эдлэх нь хамаа байхгүй ч тодорхой хэмжээнд олонд танигдсан нэгэн дэмжиж байгаагаа илэрхийлбэл автоматаар сурталчилгаа болоод байдаг нь ийм учиртай.
  5. Дээрх субъектууд аливаа зүйлийг яаж ч сонгосон бай, эцсийн сонголтод буюу үүнийг уншаад сууж байгаа таньд, чамд нөлөөлөх боломж байхгүй. 10-аас хоёрт нь нөлөөлж болох ч ялангуяа сонгосон сонголтоо зарласныг нь шүүмжилж байгаа таньд, чамд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Дараа нь зарчимын нэг асуудал үүснэ. Нийгэм ёс суртахууны доод шугамд хүрчихсэн бол түүнийг нь эрүүлээр харж чаддаг нэгэн ямар ч сонголт хийж болно. Гэвч сонгогдсон хэн нэгнийг түших, дэмжихээс өөр арга үгүй. Сонгогдох эрх хүн бүрд нээлттэй ч олонхийн дэмжлэгийг авах нь тийм ч амар биш. Тиймдээ ч үзэл санаатай, түүнийхээ төлөө бат зогсдог нэгэн, аль нэг субъектийг дэмжихээс өөр арга байхгүй. Тиймдээ ч эрүүлээр сонголтоо илэрхийлсэн байж болно.
 
Эцэст нь сонголт зөвхөн тухайн хүний л асуудал. Харин хэнийг сонгохоос илүү сонгуульд оролцож, өөрийнхөө саналыг тусгах нь чухал. Тэгээд ч аливаа хүн юуг ч, хэнийг ч сонгосон бай аль эрт тунгааж бодоод, далд ухамсраараа шийддэг гэдгийг судалгаа харуулчихсан. Нөлөөлөгчид нөлөөлж байна гэж бодож байвал нөлөөллийг сааруулах хүч нь хүн танд өөрт чинь бий.

Холбоотой мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
"Идэр"-ийн голд суусан ачааны автомашиныг татан гаргажээ
Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна
Арьс, ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэнэ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Маргаашаас нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд үргэлжилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв
"Идэр"-ийн голд суусан ачааны автомашиныг татан гаргажээ
Ногоон устөрөгчийн технологи нэвтрүүлсэн туршлагаас судална
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он