Сэтгэгдэл 0

Ер нь бараг тогтсон теорем л доо. Дэлхийд эдийн засаг хямарч, долларын ханш унасан ч, эс унасан ч төгрөг байрандаа, доллар тэнгэрт л байдаг юм. Энд л МАН, АН гэж томроод, ХҮН, мүн гэж пээдийгээд байдаг болохоос биш. Трамп засгийн эрхэнд гарснаас хойш ам.долларын ханш өөд нар үзсэнгүй. Гуравдугаар сар ам.долларын хувьд өнгө шигээ бараан сар байлаа. Харин манайд эсрэгээрээ. Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш төгрөгийн ханш тасралтгүй суларсаар өдгөө 3568 төгрөгт хүрлээ. Хөрөнгө оруулалт ч, ардчилал нь ч, улс төр нь ч, улстөрчид нь ч эсрэгээрээ байдаг манайд төгрөг, доллар хоёр өдөр, шөнө шиг ялгаатай байна.
Тэнд ам.доллар ингэж суларсан
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Төв банкныхаа тэргүүнийг баахан муулав. Муулаад зогсохгүй “амаа мэд, үгүй бол ажлаас чинь хална” гэж сүрдүүллээ. Сүрдүүлэг Төв банкны тэргүүн Жером Пауэллд бус ам.долларын ханшид нөлөөлөв. Трампын сүрдүүлгээс шалтгаалан ам.долларын ханш сүүлийн гурван жилийн доод түвшинд хүрч унав. Яг одоо ам.долларын ханш 98.3 ам.долларт хэлбэлзэж байна. Хэрэв Трамп амласандаа хүрч Пауэллийг Төв банкны захирлаас нь татаж унагавал ам.долларын ханш үүнээс ч унах төлөвтэй байна.
АНУ-ын мөнгө, санхүүгийн бодлого хэн нэгэн улстөрчөөс хэтэрхий хамааралтай болох нь эдийн засагт сөрөг нөлөөтэй. Ер нь 2001 оноос хойш ам.доллар ийм хэцүү байдалтай тулж байсангүй. Хувь заяаны шоглоомоор тэр үед ч АНУ-ын төрийн тэргүүн нь Бүгд найрамдах намынх байлаа. Тухайн үед ам.долларын ханшны сулрал АНУ-ын хөрөнгийн зах зээлд нөлөөлж, 2007-2008 оны эдийн засгийн хямралын үндэс суурийг тавьсан. Мөн энэ үед Ази, номхон далайн улс орнуудад сөргөөр нөлөөлж эдийн засаг нь унаж байжээ. Тухайлбал Индонез, Тайланд, Шри Ланк, Пакиста улсын зах зээлийн дундаж үзүүлэлт АНУ-аас доогоор гарсан. Гэвч уул уурхай болон түүхий эдийн үнэ харьцангуй тогтвортой байсан нь Ази тивийн зарим улс орнуудад эерэгээр нөлөөлөх шалтгаан болжээ.
АНУ-ын эдийн засгийг гол үзүүлэлтүүд аж үйлвэрийн менежерүүдийн индекс, хэрэглэгчдийн итгэлийн индекс зэрэг бүх үзүүлэлт уналттай байгаагаас гадна, дунд хугацаандаа эдийн засгийн мөчлөгийн хямрал нөлөөлөх эрсдэлтэйг тодотгосон байна.
Энд ингэж чангарсан
Ам.доллар америкт үйлээ үзэж байхтай зэрэгцээд энд Азийн цээжинд чангарсаар байна. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2024 оны есдүгээр сараас эхлэн суларсан. Суларсаар өдгөө нэг доллар 3568.48 төгрөгтэй тэнцэж байна. Ингэснээр төгрөгийн ханш шинэ долоо хоногийн арилжаа эхэлснээс хойш даруй 13 нэгжээр суларч түүхэн доод түвшиндээ хүрлээ. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2024 оны есдүгээр сараас эхлэн суларсан. Суларсаар өдгөө нэг доллар 3568.48 төгрөгтэй тэнцэж байна. Ер нь л цар тахлаас хойш ийм дүр зурагтай байсан юм. Яг жилийн өмнө энэ тоо 3376.32 төгрөг байлаа. Бүтээлч үйлдвэрлэлийн үнэргүй, эдийн засаг нь уул уурхай гэсэн ганцхан салбараас хараат, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан түүхий эдийн ханш хэлбэлзэлтэй байгаа энэ үед ам.долларын эсрэг төгрөгийн харьцах ханш сулрах нь аргагүй. Дээрээ нь бусад улс орнуудыг бодвол гадаад валютын нөөц бага манайх шиг улсад доллар даналзах нь цаг хугацааны асуудал байсан. Энд л Сангийн сайд нь сайрхаад байгаа болохоос биш.

Дээрээс нь он гарснаас хойш манай экспортын тулах цэг нүүрсний ханш унасаар байна. Цаашид ч унана. Учир нь Хятадын томоохон боомтууд нүүрсний нөөцөө нэмэгдүүлсэн нь нүүрсний үнэ унах гол шалтгаан болсон. Түүнчлэн 2025 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын гадаад худалдаа 5.6 тэрбумын алдагдал хүлээлээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.5% буурсан үзүүлэлт юм. Мөн хугацаанд Монгол Улсын экспорт 3.1 тэрбум ам.доллар болж 17.5% унаж, импорт 5.5% өслөө. Төгрөг жижигрэх үндсэн шалтгаанууд гэвэл ийм. Дээрээс нь манай инфляц 9 хувиас давчихаад байдаг. Уг нь засгаа хамтарч байгуулаад мандсан манай Засгийн газар ирэх дөрвөн жилдээ таван хувьд барина гэж амласан юм уг нь...
Д.Дамба
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.