Сэтгэгдэл 0

Гэнэт юу ярив гэж бодож байж болох л доо. Гэвч ингэж асуухаас өөр аргагүйд хүрлээ. Эрхэм уншигч та гадарласан бол хоёр хоногийн өмнөөс ОХУ-тай хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай гэрээ гэрэл цохисон доо. Үүнийг л хэлээд байгаа юм. Ер нь байна аа, манайх агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж ирсэн. Одоо ч импортолсоор байгаа. Гэхдээ энэ нь дан ганц түлш нийлүүлэх тухай биш л дээ. Гэрээний төслийг харвал түлш нийлүүлэхээс гадна “Чингис хаан” нисэх буудлыг хамтран эзэмших гээд байгаа юм. Төмөр зам хоёр толгойтой шиг, Нисэхийн салбар ийнхүү хоёр толгойтой болох гээд байгаад л хамаг учир байна.
Гэрээний онцлох заалтууд
“ОХУ-тай 20 жилийн хугацаатай хамтарсан компани байгуулж, агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай”. Маргаан дагуулаад байгаа гэрээний бүтэн нэр нь энэ. Тус гэрээний онцлууштай хэд, хэдэн заалт бийг дор хүргэе.
Дөрөвдүгээр зүйлд:
-Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын (цаашид Цогцолбор гэнэ) дэд бүтцийг удирдах болон ашиглах Хамтарсан компани байгуулна.
-Хамтарсан компани нь “Чингис хаан” нисэх буудалд агаарын хөлгийн түлшийг тасралтгүй, тогтвортой, саадгүй хангах болон агаарын хөлгийг түлшээр цэнэглэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор цогцолборыг удирдах болон ашиглах ажиллагааг хэрэгжүүлнэ.
-Хамтарсан компанид агаарын хөлгийн түлш нийлүүлэх ажлыг Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага хэрэгжүүлнэ.
-“Чингис хаан” нисэх буудалд агаарын хөлгийн түлш худалдах (нийлүүлэх, хадгалах, цэнэглэх, борлуулах, хүргэх, тээвэрлэх) үйл ажиллагааг хамтарса компани хийж гүйцэтгэнэ.
Тавдугаар зүйлд:
-Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад цогцолборыг ашиглахад зөвшөөрлийн баримт бичгүүд, лиценз болон бусад баримт бичгийг олгох,
-Цогцолборын удирдлага, ашиглалт, хөгжүүлэлттэй холбоотой үйл ажиллагааны хүрээнд Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага болон түүний туслан гүйцэтгэгч байгууллагын албан хаагчид Монгол Улсын хилээр нэвтрэх, гарах, Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх,
-Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага болон түүний туслан гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагаанд ижил тэгш хандах, түүнчлэн хөрөнгө оруулалтыг ялгаварлан гадуурхах байдлыгүгүйсгэн, хууль ёсны дагуу хамгаалах,
-Монголын тал нь Оросын талын итгэмжлэгдсэн байгууллаг Монгол Улсын аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний дагуу шаардлагатай хэмжээгээр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхэд ижил төрлийн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж буй Монгол Улсын хуулийн этгээд болон гуравдагч улсын хуулийн этгээдэд тавьдаг нөхцөлөөс дутуугүй таатай нөхцөлд үйл ажиллагаа явуулах боломжийг олгох,
-Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдолтой төлбөр, тэр дундаа Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад оруулсан хөрөнгө оруулалтыг нь хураан авсны нөхөн төлбөрийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс саадгүй шилжүүлэх,
Зургаадугаар зүйлд:
-Монголын тал энэхүү хэлэлцээрийн дагуу Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалт хийсний үр дүндавах орлого, тэр дундаа ногдол ашиг, хувь, хүү, лиценз болон комиссын урамшуулал, мөн бусад хөрөнгийг шууд болон шууд бусаар өмч хураах, улсын өмч болгох эсхүл албадан хураах, мөн өмч хураах, улсын өмч болгох эсхүл албадан хураахтай дүйцэхүйц бусад арга хэмжээнээс хамгаалах баталгаа болно.
Хойд ах нар эзэн суухаас өмнө
Нийт 12 зүйл бүхий энэхүү гэрээнээс онцлох заалтууд нь энэ. Уншигч та энэ гэрээгээр Оросууд “Чингис хаан” нисэх буудлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН шиг болгох гээд байгааг анзаарсан байх. Ер нь юм гэдэг хоржоонтой юм аа. “Халх голын дайн”-д Японы импералистуудыг үлдэн хөөгөөд, япончуудыг зүхүүлэх үзлийг 70 жил гүн бат суулгасан Орос ах нар “Чингис хаан” нисэх буудлаас японуудын эхэлсэн төсөл дээр эзэн суух гэж байна. Яг 10 жилийн өмнө тухайн үеийн Зам тээврийн яам Японы олон улсын байгууллага /JICA/-ын хооронд техникийн туслалцааны хүрээнд санамж бичиг байгуулснаар Япон Улсын “Номура” болон Монгол Улсын “Стратежик партнерс” компанийн түншлэл шинэ нисэх буудлын менежментийн бүтцийг боловсруулах судалгааны ажлыг эхлүүлж байлаа. Зөвлөх баг нь нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэх бүтцийг “Төрийн өөрөө удирдах”, “Менежментийн багийг гэрээгээр томилон ажиллуулах”, “Төр, хувийн хэвшил хамтран концессын гэрээгээр хэрэгжүүлэх”, “Урт хугацааны түрээсийн гэрээгээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх” гэсэн харьцуулсан судалгааны үндсэн дээр боловсруулсан юм. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 150 дугаар тогтоолоор Зам тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн дүрмийг баталсан. Компанийн дүрмээр Зам, тээврийн хөгжлийн яам нийт хувьцааны 66 хувийг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 34 хувийг эзэмшиж байна. Хойд ах нар эзэн суухын өмнөх түүх гэвэл ердөө энэ.
Тогтож харах тоо
“Зам тээврийн салбарын статистикийн эмхэтгэл-2024”-д дурдсанаар агаарын тээврийн салбарт онцолж харууштай хэд, хэдэн тоо байна. Агаарын тээврээр 2024 онд 10.4 мянган ачаа тээвэрлэж. Энэ нь өмнөх оныхоос 21.2% өссөн үзүүлэлт. Мөн нийт нислэг 2023 оноос 44.6% өссөн байна. Агаарын тээврийн салбарын орлого 2024 онд 1.14 их наяд төгрөгт хүрч түүхэн амжилтаа тогтоосон. Гэхдээ бусад улс орнуудыг бодвол нисэх чадвартай онгоцны тоо маш цөөн. Бүтэн улсын хувьд л гэхэд нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй 31 онгоцтой. 2023 онтой харьцуулахад 29-өөр цөөрсөн гэсэн үг. ОХУ-ын хувьд ашиг гэхээр юм бараг харагдахгүй байгаа биз. Москва, Санкт-Петербург зэрэг томоохон хотуудын нисэх буудлууд ч ийм цөөхөн онгоцтой байхгүй. Геополитикийн хувьд асар ээдрээтэй, Украинтай хийж буй цэрэг дайны ажиллагаа нь шийдэгдээгүй байгаа энэ цаг үед нисэх онгоцны салбарт ОХУ-ыг оруулж ирэх нь өөрөө асар том эрсдэлтэй. Муу ч сайн ч бид нэг улс. Улс л юм бол агаарын тээврийн салбараа өөрсдөө толгой даагаад явъя. Яахав тэр түлшээ авдаг л юм байгаа биз. “Чингис хаан” гэж алтан хөшөө хийх дуртай юм байна лээ, арай ч “Чингис хаан” нисэх буудлаа тавиад туучихгүй байлгүй дээ...

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.