Сэтгэгдэл 0

Нью-Йоркын таваарын биржид алтны спот ханш 4.9% өсөж, унци нь 3126 ам.долларт хүрлээ. Ингэснээр 2020 оноос хойш нэг хоногийн дотор хамгийн өндөр дүнгээр өссөн тохиолдол болсон байна.
Хятадын тал АНУ-ын тарифын эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэнээр зах зээл дахин савлаж, аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгслийн эрэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Мөн АНУ-ын Холбооны Нөөцийн банк алт худалдан авалтаа нэмэгдүүлж, мөнгөний зөөлөн бодлого барих хүлээлт нэмэгдэж буй нь алтны үнийн өсөлтөд түлхэц болж байна.
Энэ он гарснаас хойш алтны үнэ 18% өсөөд байгаа юм. Алтны өсөлт цаашид ч хадгалагдахыг шинжээч эар анхааруулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.