Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Трамп худалдааны дайны галыг дахин өрдлөө

2025/04/08
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ түүний тарифын бодлогын эсрэг сөрж, АНУ-ын бараанд тариф оноох бодлогоо эргэн харахгүй бол Хятадын бараанд нэмж 50% татвар онооно гэж сүрдүүллээ. Сүрдүүлгэ АНУ-ын цагаар дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс хэрэгжинэ. Тэгэхэр Хятадын тал өнөөдөртөө багтаж АНУ-д хариу мэдэгдэх ёстой. Худалдааны дайн хэрхэн хурцдаж буйг дор зураглая.

Трамп засгийн эрхэнд гармагцаа хоёрдугаар сарын 1-ний өдөр Хятадад ногдуулах татвараа 10% нэмэгдүүлсэн. Гурав хоногийн дараа Хятадын тал хариуг нь барьсан. Тэд АНУ-ын нүүрс, шингэрүүлсэн хийн бүтээгдэхүүнд 15%, түүхий нефть, хөдөө аж ахуйн машин механизм, том оврын автомашинд 10% татвар оноолоо. Трамп ч мөчөөгөө өгөлгүй гуравдугаар сарын 3-ны өдөр Хятадын бараанд нэмж 10% татвар оноож нийт 20% татвар тооцож эхлэв. Хятадууд мөчөөгөө өгөлгүй Трампын шийдвэрийн дараа өдөр нь АНУ-аас оруулж ирэх тахианы мах, улаан буудай, эрдэнэ шиш, хөвөнд 15% татвар ногдуулав. Мөн тус улсаас орж ирж буй шар буурцаг, гахай-үхрийн мах, ус, усан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнисний ногоо, сүүн бүтээгдэхүүнд 10% татвар оноосон билээ. Ийн явсаар энэ сарын 2-ний өдөр Трамп “чөлөөлөх өдөр” зарлахдаа Хятадын браанд нэмж 34% татвар оноов. Трамп засгийн эрхэнд гараад гурван сарын дотор БНХАУ-д оноох татвар 54%-д хүрлээ. АНУ-ын засаг захиргаа татвар оноох бүрд Хятадын тал хариу арга хэмжээ авсаар ирсэн. Хариуг нь ч барьсаар БНХАУ-ын засаг захиргаа энэ сарын 10-ны өдрөөс эхлэн АНУ-ын бүх бараанд 34% татвар тооцно гэдгээ зарлалаа. Үүнийг нь Доналд Трамп эгдүүцэн хүлээн авч АНУ-д оноосон 34%-ийн татварыг эргэн харахгүй бол нэмж 50% татвар онооно гэсэн нь үндсэндээ Хятадын импортын бараанд 104% татвар онооно гэсэн үг юм.

Хэдийгээр хоёр улсын хоорондын асуудал мэт боловч АНУ-аас шалтгаалж хойд америк цаашлаад баруун европын улс орнуудад, БНХАУ-аас шалтгаалж Ази тивд сүүдрээ тусгах сөрөг хандлагатай байна. Хятадын зүгээс асуудлыг сэтгэл хөдлөлөөр бус, үр дүнтэйгээр хэлэлцээний ширээний ард сууж шийдэх ёстой гэдгээ илэрхийлсэн. Харин Трампын хувьд урт хугацааны эерэг үр дүн авчрахын тулд одоо л ширүүн арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тарифын бодлогоо ч ойрын хугацаанд эргэн харахгүй гэдгээ илэрхийлсэн. Трамп эхний бүрэн эрхийнхээ хүрээнд нарны хавтан, угаалгын машинд 20-50 хувийн татвар оноосноор энэ бүхэн эхэлсэн. Үр дүн нь базаахгүй байсан нь ойлгомжтой. НҮБ-ын судалгаар худалдааны дайн АНУ-д ч, Хятадад ч сөрөг нөлөөлж байна гэж дүгнэсэн. Хятадын эдийн засаг алгуур буурч байсан нь худалдааны дайны нөлөөгөөр улам удаашруулсан бол АНУ-ын үйлдвэрлэгчдийн хувьд зардал өсөх, хэрэглэгчдэд бүтээгдэхүүний үнэ өсөх зэргээр илэрсэн юм. Дээрээс нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын нөлөөгөөр АНУ, Хятадын аль, алинд нь шок нөлөөлөл үзүүлсэн. Тэр шокноосоо өнөөг болтол гараагүй байна.

Сүүлийн шийдвэр “чөлөөлөх өдөр”-с хойш АНУ-ын хувьцаанууд цар тахлаас хойш огцом унаад зогсохгүй Азийн томоохон хувьцаанууд 2013 оноос хойш хойших хамгийн тааруу үзүүлэлтээ үзүүлээд байна. Алт, зэсийн ханш 2008 оны санхүүгийн хямралаас хойш огцом унав. Шинжээчид уналт цаашид ч үргэлжилнэ гэж таамаглаж байна.
 

Холбоотой мэдээ

Элсэн тасархайд 50 га талбайд элсний нүүлтийг сааруулах, нөхөн сэргээх ажил хэрэгжүүлжээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!
Хүүхдийн архаг өвдөлт болон хүнд хэлбэрийн булчингийн чангарлыг эмчлэх “SynchroMed™ II” системийг хүлээлгэж өглөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Чингис хааны хүрэл баримал, өндөр хаан хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө
Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох хороог байгуулж ажиллана
Төрийн албыг нутаг нуга, сонгуулийн менежерээр дүүргэхээ хэзээ болих вэ !?
Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана
Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон баривчилжээ
Электрон тамхи биднийг аажмаар хөнөөж байна уу
"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно
Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Шахмал түлшний борлуулалтын нөөц тогтворгүй байгаа нь тогтоогджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он