Сэтгэгдэл 0

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Япон улсын Токио хотод боллоо. “Их дуулга” тэмцээнд 41 орны жүдочид өрсөлдсөн.
Монголын жүдо бөхийн шигшээ багийн 16 жүдоч өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 73кг-ын О.Уранбаяр хүрэл медаль хүртсэн юм.
Манай бусад жүдочдоос эмэгтэйчүүдийн -48 кг-д залуу жүдоч Ж.Анударь тавдугаар байр эзэлсэн бол 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 63 кг-д Л.Энхрийлэн нар долоодугаар байрт орсон. Мөн эрэгтэй жүдочдоос -73 кг-д Л.Анхзаяа +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар долоодугаар байр эзэлж, багийн дүнгээр наймдугаар байрт шалгарсан юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.