Сэтгэгдэл 0
Эгийн голын УЦС-ын байгаль орчны судалгааг Монгол, Оросын ШУА хамтран хийж байна

Нийт 30 илүү жилийг дамнан хийгдэж буй судалгааны ажил одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд Монгол-Оросын шинжлэх ухааны академи хамтран байгаль орчны судалгааг хийж байна. Засгийн газрын танилцуулгад дурдсанаар хэрэв ашиглалтад орвол ОХУ-аас жил бүр импортолдог 25 сая ам.долларын эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ.
Нийт 3.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Эгийн голын УЦС-ын төсөл 1991 оноос эхэлсэн түүхтэй. Энэ хооронд хэд, хэдэн удаагийн судалгаа хийж байсан юм. Тухайлбал Францын талын хийсэн судалгаагаар байгаль орчинд тодорхой хэмжээнд нөлөөлөл үзүүлэх боловч сөрөг нөлөөлөл бага гэж дүгнэж байлаа. Түүнчлэн төслийн нийт өртөг 827.6 сая ам.доллар, станц нь 50 жил ажиллана гэж дүгнэж байсан юм. Гэсэн хэдий ч үүнийг ОХУ-ын талаас хүлээн зөвшөөрөлгүй өнөөг хүрсэн билээ. Улмаар төслийг эхлүүлэх тал даар хамтарсан судалгааны баг гарч одоо судалгаа нь үргэлжилж байна. Үр дүн ямар байхаас шалтгаалаад төслийн хувь заяа тодорхой болно.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.