Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ургамал хамгааллын газар Дархан -Уул аймагт байгуулагдан, үйл ажиллагаагаа эхлүүллээ

2025/04/05

Ургамлын эрүүл мэндийг хамгаалах замаар ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс үүсэх эрсдэлийг бууруулж, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, байгалийн тэнцвэрийг хадгалах, олон улсын чөлөөт худалдааг дэмжих чиг үүрэг бүхий Ургамал хамгааллын газар Дархан -Уул аймагт байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Манай улс Нэгдсэн үндэсний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 1951 онд баталсан “Ургамал хамгааллын олон улсын конвенци”-д 1997 оны 11 сард нэгдэн орсон бөгөөд тус конвенцид нийт 185 улс нэгдээд байна.

Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, таримлын нэр төрөл, шинэ сорт, шинэ зүйлийн тоо хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотой манай улсад тархалтгүй гадаад, дотоод хорио цээртэй хөнөөлт организм нэвтрэн орох, тархах, түүний нөлөөгөөр байгалийн болон таримал ургамлын нэр төрөл, ургацын чанар, тоо хэмжээ буурах, таримлын пестицидийн хэрэглээ нэмэгдэх улмаар эдийн засаг, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл нэмэгдэж байна.

Иймд дэлхийн улс орон бүр өөрийн орны байгалийн болон таримал ургамлын төрөл зүйлийг хамгаалах үүднээс ургамал хамгааллын олон улсын гэрээ, конвенци болон ургамал хамгааллын цогц арга хэмжээ, хөнөөлт организмын тархалтын тандан судалгаа, хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээ, пестицидийн нэгдсэн менежментийг нэвтрүүлэх замаар ургамал, ургамлын гаралтай түүхий эдийн чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангуулж байна.

Ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний олон улсын стандартуудыг хэрэгжүүлснээр өөрийн орны байгалийн болон таримал ургамлыг эрсдэлээс хамгаалах, түүхий эд, бараа  бүтээгдэхүүний дотоод, гадаад хорио цээр, импорт, экспортод тавих шаардлагууд хангагдах бөгөөд түүгээр дамжуулан импортлогч орнуудын шаардлагыг хангасан түүхий эд бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох нөхцөлүүд бүрдэх юм.

Ургамал хамгааллын газар байгуулагдсанаар дэлхийн 185 гишүүн оронтой ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах гэрээ, протокол, хэлэлцээр байгуулах нөхцөл бүрдэж, ургамал, ургамлын гаралтай бараа бүтээгдэхүүний гадаад худалдаанд учрах саад тотгорыг бууруулах, экспорт, импортын хорио цээрийн нөхцөл шаардлагыг хангах, өөрийн орны дотоод, гадаад хорио цээрийг хангуулах олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх, хүлээн зөвшөөрөгдсөн эрхээр хангагдах эрх зүйн орчин бүрдсэн юм.

Ургамлын эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, олон нийттэй харилцах, бүтцийн дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, хүний нөөцийн бодлогыг төлөвлөн хэрэгжүүлж, салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх, ургамлын эрүүл мэндийг хамгаалах, ургамлын хөнөөлт организмын гаралт, тархалтаас сэргийлэх, түүнтэй тэмцэх, устгах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулах, ургамал хамгааллын бүтээгдэхүүний зохистой хэрэглээг хангах, салбарт оролцогч талуудыг мэдээ, мэдээллээр хангаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн, ургамлын гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн нөхцөл, шаардлагыг хангуулах  мэдээлэл, зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэн ажиллана.

Холбоотой мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа
Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он