Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Т.Даваадалай: Улаанбаатар хотыг нэгдсэн стандарттай, хүртээмжтэй хот болгоход анхаарч ажиллаж байна

2025/08/16

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Улаанбаатар хотын гудамж, замын нөхцөл байдлыг үнэлж, үйлчилгээний газрууд, нийтийн тээврээр үйлчлүүллээ. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэн Улаанбаатар хотод амьдрахад ямар бэрхшээл тулгардаг, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, шийдэл ярилцлаа.

“Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд 2.5 км замыг туулахдаа эхлээд үйлчилгээний байгууллагын нөхцөл байдалтай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа тэргэнцэртэй иргэн дэлгүүр, хоолны газар зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхэд орц, гарцын асуудал хамгийн их саад болдог. Ихэвчлэн налуу зам байдаггүй. Ороход хаалганы хөндлөвч төмөртэй хэсгүүд саад учруулж байлаа.

Үүний дараа Улаанбаатар хотын төвийн гудамжаар явган замын нөхцөл байдалтай танилцлаа. Улаанбаатар хотоос төвийн бүсийн гол, гудамж замын 15 байршилд 59.6 км явган замыг байгалийн чулуугаар жигдэлж, нэг стандарттай болгож байгаа нь бүх иргэнд ээлтэй, хүртээмжтэй байдлыг бий болгох зорилготой. УИХ-ын гишүүн О.Саранчулуун, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хуучин явган замтай хэсгээр явахад эвдрэл, гэмтэл, доголтой хэсгүүд таарч байв. Хуучин явган замын хээтэй болон хөндлөн хийцүүд, эвдрэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн явах саад учруулдаг. Ийм замаар тэргэнцэртэй хүн удаан явахад бөөр өвддөг гэдгийг тэргэнцэртэй иргэд хэлж байв. Хүүхдийн тэрэгтэй явахад ч гэсэн хүндрэлтэй, донсолгоотой байдаг гэнэ. Харин байгалийн чулуугаар шинэчилж байгаа явган замууд нэг жигд учраас бэрхшээл байхгүй гэсэн юм.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Монголд хөгжлийн бэрхшээлтэй 10 хүн тутмын 6 нь олдмол бэрхшээлтэй байдаг. Хамгийн энгийн жишээг та бүхэн сая харлаа. Тэргэнцэртэй хүн үйлчилгээний газрууд руу ороход налуу зам байдаггүй. Хотын явган хүний зам нэгдсэн стандартгүй байгаа нь зорчиход хүндрэл үүсгэдэг. Бид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжиж ажиллах үүрэгтэй. Үүний нэг жишээ болгож “Гэрээсээ гарцгаая” аяныг хэрэгжүүлж байна. Биет байдлаар орчны хүртээмжийг хэрхэн сайжруулах вэ гэдэгт шалгуур үзүүлэлтүүдийг ийнхүү туршиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, амьдрах орчныг дээшлүүлэх зорилгоор нутгийн удирдлагын байгууллагуудын оролцоог сайжруулахын тулд 32 шалгуур үзүүлэлт бүхий 13 бүлэг төлөвлөгөөг тусгасан гарын авлагыг мөн боловсруулсан” гэдгийг хэллээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Гэрээсээ гарцгаая” аяныг дэмжиж, 2.5 км газарт явган зам, үйлчилгээний байгууллагууд, нийтийн тээврээр зорчлоо. Хот гэдэг бол ганцхан хүнд зориулагдаагүй. Хот бүх хүнд тэгш, хүртээмжтэй орчин нөхцөлтэй байх ёстой. Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг сайжруулахад дутагдалтай зүйлс нэлээд ажиглагдлаа. Үйлчилгээний газрууд налуу замаа шийдэж өгөх хэрэгтэй. Нийтийн тээврийн жолооч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн харьцах, тэдэнд хэрхэн туслахад суралцмаар байна. Явган хүний замыг нэгдсэн стандартаар шинэчлэх нь чухал байна. Улаанбаатар хотын зүгээс хүртээмжтэй хотыг бий болгоход уялдаа холбоотой ажиллана” гэдгийг тодотгов.

“Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд дараагийн зогсоол нийтийн тээврээр үйлчлүүлэх байв. Тэргэнцэртэй иргэн нийтийн тээврээр үйлчлүүлэхэд орц, гарцын асуудал мөн хүндрэлтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан буух товчлуурыг ашиглаж сурах, бууж, суух налуу замыг ашиглаж сурах хэрэгтэй. Үүний тулд нийтийн тээврийн жолооч нарыг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах талаар аянд оролцогсод хэлэлцэв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн гаднаас аяны маршрут өндөрлөж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл санал бодлоо хуваалцаж, нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар санал хүсэлтүүдийг бодит ажил хэрэг болгоход гар бие оролцохоо илэрхийллээ.

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана
Энэ оны эхний 10 сард чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурав
Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана
Энэ оны эхний 10 сард чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурав
Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
ЗТЯ: Ирэх таван жилд 4 боомтыг төмөр замаар холбоно
Б.Баттулга: КОП17 хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, тохижуулна
"Алтан цом"-ын барилдаанд “М-Си-Эс Энержи”, “Апу скайтел” багууд хоёр дахь ялалтаа авчээ
Леонел галлин: Улаанбаатар хотод аюулгүй, найдвартай дүүжин замын тээврийн системийг барихаар зорьж байна
АТГ: Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв
ЗГ: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
"Бадрах Энержи" компани болон Орано группийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав
"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ өсжээ
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он