Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Ах дүүс нийлж Онцгой байдлын салбарыг самарлаа, хаана хүрч байж зогсох вэ?!

2024/04/09
Ер нь онцгой байдлын салбар их л үйлтэй салбар аж. Гал усны гашуун зовлон руу улаан нүүрээрээ тулна. Дээрээс нь төсөв бага. Төсөв багын дээр улс төрийн оролцоо ихтэй. Сандал голлож, ширээ тулсан дарга нар “цохих” хэдийгээ төсөөлж байхад энгийн аврагчид үхэх, сэхэхээ мэдэхгүй зовлон руу орж байдаг. Дээрээс нь нэг гэр бүлийнхэн онцгойг онцгүй болтол алба хашжээ. Уншигч та санаж байна уу, онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар С.Отгонбаяр ажиллаж байсныг. Чухам түүнийг байхад Сэлэнгэ аймгийн Мандал суманд 15 алба хаагч амиа алдаж байв. Ослын дараах хэвлэлийн хурлын үеэр Шадар сайд нь инээж, Отгонбаяр мишээл тодруулаад зогсож байлаа, санаж байна уу. Булай нь үүгээр дуусахгүй, Онцгой байдлын сайдаар ажиллаж байхдаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн 4 жилийн ял оноож байлаа түүнд.

Одоо түүний дүү С.Амарсайхан Шадар сайдаар ажиллаж байна. Сүүлийн таван сарын дотод зургаан алба хаагч эрдэнэт амиа алдав. Оны өмнөхөн гурван алба хаагч нэг дор амиа алдаж байв. Газын дэлбэрэлтээс үүдсэн энэ хэргийн учиг одоо ч тайлагдаагүй байна. Аврах ажиллагааны норм нормативыг хангасан гэж мэдэгдсэн Ариунбуян генералын мэдэгдэл, цаагуураа алба хаагчид өөрсдийн буруугаас амиа алдсан гэдэгтэй утга дүйж байгааг учир мэдэх хүмүүс гадарласан л байлгүй. Тухайн үед Шадар сайд С.Амарсайхан “Дөрвөн хүний дунд нэг хувцас хэрэглэл бий” гэж өөрийнхөө амаар хэлж байв даа. Гэтэл яасан. Дөнгөж өчигдөр “Миний” дэлгүүрийн галыг унтраахаар очсон онцгой байдлын нэг алба хаагч эрдэнэт амиа алдав. Эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Шадар сайд нь таг дуугүй, Онцгой байдлын ерөнхий газрын дарга ч таг дуугүй. Тэд дуугарахгүй бол хэн дуугарна гэж. Заавал нэг дор хоёр, гурваараа амиа алдаж байж, бараан царай, дорой өнгөөр “худлаа” уучлал эрэх ёстой юм уу?

 

Шадар сайдын багцад багтдаг Онцгой байдлын ерөнхий газрын 2023 оны төсөв 212 тэрбум төгрөг байж. Харин энэ онд төсөв хоёр дахин нэмэгдэж 426 тэрбум төгрөг болсон. 

Монголчууд шинэ нийгэмд хуучин хүрэмтэйгээ алхан орсноос хойш гамшгаас хамгаалах хууль бүү хэл ОБЕГ-ын ч чиг үүргийг тодорхойлоогүй байлаа. Бүтэн 13 жил газрын зураггүй, хууль эрх зүйн орчингүй явж ирсэн энэ салбар 2003 онд л хуультай болсон юм. Тухайн үед Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталсан ч хууль эрх зүйн орчин боловсронгуй болоогүй байсан тул анх баталснаас хойш 5-6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хамгийн сүүлд 2021 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр онцгой нөхцөлийн, цолны нэмэгдлээс гадна аймгийн төвөөс бусад суманд үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид таван жил тутамд 30 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлдэг болжээ. Энэ нь албанаас дүрвээд, ажиллах хүчгүй болоод байсан Онцгойгийн салбарт нэмэр болсон ч шийдэх олон асуудал байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг.

Одоо энэ салбарын төвсийг тольдъё. Шадар сайдын багцад багтдаг Онцгой байдлын ерөнхий газрын 2023 оны төсөв 212 тэрбум төгрөг байж. Харин энэ онд төсөв хоёр дахин нэмэгдэж 426 тэрбум төгрөг болсон. Төсөв нэмэгдээд байхад л алба хаагчид амиа алдсаар байх уу. АНУ-ын Калифорни мужид Монгол Улсын гурван аймагтай тэнцэх газар нутагт түймэр дэгдэхэд нэг ч хүний амь нас сүйдсэнгүй. Сибирийн тэр их ой түймэрт авалцаж байхад нэг ч хүн амиа алдсангүй. Гэтэл тэдгээр талбайгаас хэдэн зуу дахин бага объектын галыг унтраахаар очихдоо л аврагчид маань эндсээр байх уу. Сүүлийн хоёр жилд хүний үйл ажиллагаатай холбоотой осол огцом нэмэгдсэн гэх Статистикийн хорооны судалгаа байна. Ийм төрлийн осол 2022 онд 3920 байсан, 2023 онд 4031 болж нэмэгдсэн байна. Зөвхөн 2023 онд гэхэд л объектын гал түймэр 12 сар дараалан өссөн үзүүлэлт бий. Энэ хооронд ОБЕГ-ын төсөв 55.1 тэрбум байсан бол энэ онд төсөв нь нэмэгдэж 83 тэрбум төгрөг болсон. Гэхдээ ихэнх нь урсгал зардалдаа урсдаг тул яг байндаа очиж тусдаггүй нь ийм учиртай.

Манайхаас ёс зүйтэй, мерит зарчим ноёлсон соёлт нийгэмд асуудал эрхэлсэн сайд нь ч, албаны дарга нь ч уучлал гуйгаад огцорсон байгаа. Бүр зарим тохиолдолд кабинет нь ч ёс зүйн хариуцлага хүлээх нь бий. Ердөө долоо хоногийн өмнө гүйцэтгэх засгийн тэргүүн нь системийн авилгалтай хангалттай тэмцэж байгаа гэдгээ эвлүүлж, нийлүүлж, эв хавгүйхэн олон нийтэд цацсан. Системийн авилга яахав, ах нь энэ салбарыг самарч хаяад, зөнд нь орхисон, одоо дүү нь эрдэнэт хүний амь насаар наадаад өнөөтэй золголоо. Энэ шударга ёс уу...?
 

Холбоотой мэдээ

"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
ТББХ: “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг 73.9 хувь нь дэмжлээ
Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа
АТГ: Эрүүгийн 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Энгельсийн гудамжинд борооны ус зайлуулах шугам угсарна
Дүүжин замын тээврийн суурийн арматур, бетон цутгалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Нөөцийн махны үнэ хямдарчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он