Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

“Түмэн айл инвест”-ийнхэн нутгаа хамгаалсан иргэдийг цагдаагаар баривчлуулжээ

2022/04/18

Арван наймын Богд уулын ай сав аюулд ороход ойрхон байна

Дорнын их говийн есөн гайхамшгийн нэгээр нэрлэгддэг  Арван наймын Богд уулын өвөр бэлийг өрөмдөөд эхэлжээ. Уудам тэнүүн талд өвөрмөц хийгээд үзэсгэлэнт тогтоцоороо байгалийн гайхамшгийг цогцлоон орших энэ л уулыг 1988 онд Аймгийн тусгай хамгаалалттай газар нутаг болгон авсан байдаг. Арван наймын Богд ууланд аргаль, янгир, хулан, хар сүүлт зэрэг ховор хөхтөн, үнэг, хярс, чоно зэрэг бусад агнуурын амьтад буй тухай ном товхимолд тэмдэглэн үлдээжээ. “Хулангийн сүрэг мал адуутай холилдон бэлчдэг. Ховор ан амьтан хошууран цугладаг тийм л үржил шимтэй газар даа” гэх нутгийн хөгшчүүдийн хууч яриа олон бий. Их эзэн Чингис хааны авшигтай хэмээн домог түүхэнд тодхон яригддаг энэ уулыг уугуул нутгийн зон олон нэрийг нь ч шууд дуудахаас эмээдэг тийм ариун тахилгат, шүтлэгтэй газар ажээ. Өмнөтгөлд болгон энэ бүгдийг өгүүлдгийн учир нь Арван наймын Богд уулаас холгүйхэн нүүрсний лиценз олгогджээ. Олгогдох нь бүү хэл олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр улайран дайрах болсон байна. Төрж өссөн өлгий нутаг, хэдэн үеэрээ мал сүргээ адгуулж ирсэн газар нутгаа зүгээр суугаад алдахыг хүсээгүй малчид хахир хаврын энэ л өдрүүдэд хатуухан тэмцлийг өрнүүлээд эхэлжээ.

“Түмэн айл инвест”-ийн түрэмгийлэл хэрээс хэтрэв

“Гучин жилийн хугацаатайгаар ашиглах зөвшөөрөл бидэнд байна” хэмээн түрэмгийлэх “Түмэн айл инвест” компани Мандах сумын нутагт өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд  “хэрэг мандуулах” болжээ. Тус компани нь 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын MV-021530 дугаартай зөвшөөрлийг гаргуулсан байх. Хачирхалтай нь тус зөвшөөрлийг түр орлон гүйцэтгэгчийн гарын үсгээр баталгаажуулсныг анзаарах хэрэгтэй. Тодруулбал, уг зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Одончимэг гэгч олгосон байх юм. Хамгийн гол нь уул уурхайн ямар ч төсөл хууль журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлэх учиртай. Ганцхан ашиглалтын лиценз бус бусад холбогдох дүрэм журмыг ягштал биелүүлэх ёстой. Харин “Түмэн айл инвест” компанид тэр бүхэн хамаагүй бололтой. Хууль ёсны шаардлага тавьсан нутгийн иргэд, амьжиргааны эх үүсвэр болсон малын бэлчээрээ гэсэн малчдыг үл тоож, үйл ажиллагаагаа хүчээр эхлүүлээд байгаа аж. Дорноговь аймгаас Мандах суманд томилогдон ирсэн ажлын хэсгийн дүгнэлт “Түмэн айл” төслийн хуудуутай үйлдлийг гэрчлэх том баримт юм. Тодруулбал, “Түмэн айл инвест”компани  “Газар, ус ашиглах гэрээ байхгүй, Газрын төлөв чанарын хянан баталгааны тайлан байхгүй, Археологи, палентологийн тайлан хангалтгүй, Орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй,  Газар ашиглах эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй” зэрэг олон зөрчлийг гаргаад байгаа аж. Өөрөөр хэлбэл, уул уурхайн олборлолт явуулахад шаардагдах үндсэн зөвшөөрлүүдээ гаргуулаагүй байж олборлолт хийхээр улайрч эхэлснийг түрэмгийлэл гэхээс өөрөөр нэрлэх ямар ч боломжгүй юм.

Түмэн айл инвест

Б.Шижир: “Түмэн айл инвест” компанийн газрын зөвшөөрлийг баталгаажуулаагүй

Дорноговь аймгийн Мандах сумын ИТХ-ын дарга Б.Шижирээс үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-“Түмэн айл инвест” компани үйл ажиллагаа эрхлэх газрын зөвшөөрлөө баталгаажуулсан юмуу?

-ИТХ-аас тус компанийн газрын зөвшөөрлийг баталгаажуулаагүй. Дөрвөн удаа буцаагдсан байгаа.

-Ямар учраас буцаах болсон юм бэ?

-Тус компанийн ашиглалтын лиценз олгогдсон уг газар нь манай сумын хоёр ч багийн малчдын отрын бүс нутаг. Зун, хавар, намартаа 20 орчим малчин өрх нутагладаг. Өмнө нь малчид энэ газарт хаваржааны газар авахаар өргөдлөө өгөхөд нь “отрын бүс нутаг учир малчид дундаа ашиглана. Нэг малчин эзэмшиж болохгүй ” гэж сумаас хариу өгдөг байсан ийм газар. Тийм байхад энэ  газрыг  ганц уурхайд өгчихөж болохгүй биз дээ.

--Энэ бүс нутагт танай орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар бий юу?

-Яг хойд талд нь наймхан километрт тусгай хамгаалалттай Арван наймын Богд бий. Домог түүхт энэ хайрханы ай сав ус ургамал сайтай. Тэрүүхэндээ гүний сайхан устай. Тэр  ч утгаараа зэрлэг ан амьтад тэр дундаа зээр, хулангийн сүрэг олноороо ирж нутагладаг ийм сайхан газар. Мөн эртний үеийн чулуужсан модтой, ул мөр нь онгон дагшнаараа үлдсэн талаар эрдэмтэн судлаач, нутгийн иргэд ч ярьдаг. Ойр орчимд нь Шавартын булаг, Дунд усны булаг гээд олон сайхан булгууд бий.

-Сум орон нутгийн захиргаа, ИТХ-аас уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа юм байна. Компанийн зүгээс та нартай уулзъя гэж санал тавьдаг уу?

-Иргэдээ төлөөлж сонгогдсон сумын 15 төлөөлөгч бол ард олныхоо эрх ашгийн төлөө явах ёстой. Тийм ч учраас малчин өрхийнхөө эрх ашигт харшлах зүйлийг дэмжээд явах боломжгүй шүү дээ. Түрүүн би хэлсэн. Энд зөвхөн хэдэн малчдын асуудал яригдаж байгаа юм биш. Түүхэн дурсгалт, тусгай хамгаалалтай газар, зэрлэг ан амьтан, ургамал, булаг шандны асуудал гээд байгаль экологи талаасаа их зүйл яригдаж байгааг ойлгох хэрэгтэй.

У.Энхтайван: Цагдаагийн байгууллага биднээс байцаалт авсан

Төрж өндийсөн өлгий нутгаа харсаар суугаад сэндийчүүлэхийг хүсээгүй нутгийн иргэд, малчид “Түмэн айл инвест” компанийг  эсэргүүцэж, үйл ажиллагааг нь зогсоохыг шаардсан байна. Гэвч Аймгийн цагдаагийн газраас иргэдийн эсэргүүцлийг шалгахаар болжээ. Тиймээс найман иргэнийг аймаг руу дуудаж, байцаалт авчээ. Энэ талаар цагдаад байцаалт өгөхөөр явсан иргэний нэг болох У.Энтайвангаас тодрууллаа.

-Таныг юуны учир цагдаагаас дуудсан юм бэ?

-Ганцхан намайг бус нийт найман хүнийг аймаг руу дуудаж, цагдаагаас мэдүүлэг авсан. Манай сумын иргэдийн хувьд өсөж өндийсөн өлгий нутгаа харийн нэг уурхайд ухуулахыг хүсээгүй. Уурхайн олборлолт хийх тэр бүс нутаг бол малчдын хэдэн үеэрээ нутаглаж ирсэн үржил шимтэй, отрын бэлчээр юм. Түүнээс гадна бидний тахин шүтэж явдаг Арван наймын уул ойрхон бий. Аргаль, янгирын өлгий нутаг болсон ийм сайхан газраа уурхайн хөлд үрэгдэхийг хэзээ ч хүсэхгүй. Тийм болохоор бид чадлаараа тэмцэж байна. Уурхайн хэсэг нөхөдтэй зөрчилдсөн. Түүнээс л үүдэлтэйгээр цагдаа нар биднийг дуудаж, мэдүүлэг авсан.

-Тэмцсэн иргэдийг цагдаагийн газраас байцааж, шалгана гэдэг зүрх сэтгэлийг нь мохоох гэсэн оролдлого байх даа?

-Асуудал цагдаагийн газарт байгаа юм биш юм билээ. Уурхайнхан л бидний эсрэг цагдаад гомдол гаргасан байна лээ. Тэр гомдлын дагуу тухайн өдөр юу болсон талаар биднээс мэдүүлэг авсан гэв.

Монгол орны нийт газар нутгийн 70 орчим хувь нь цөлжсөн. Тэр тусмаа говийн бүс нутгийн газрын үржил шим жилээс жилд доройтох болсныг судлаачид сануулсаар байгаа. Өдгөө гүний усны нөөц говьд улам багасч байгааг ч санахад илүүдэхгүй. Уул уурхайн салбар улсын төсөвт хамгийн их нэмэр тус өгдөг ч ирээдүйд учирч болох эрсдэлийг энэ цаг үедээ тооцох хэрэгтэй. Учир нь өнөөдөр манай улсад нөхөн сэргээлтээ хангалттай түвшинд хийдэг, дэлхийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж ажилладаг уурхай тун цөөхөн. Энэ бүхний балгаар байгаль  дэлхий сүйдэж, экологийн доройтол ихэссээр байгаа. Баялгаа бид ашиглаж болох ч байгалиа сүйтгэж хэрхэвч болохгүй. Нөгөө талаар уул уурхайнхны хөлд хамгийн ихээр нэрвэгдэж буй хүмүүс бол малчид. Уламжлалт мал аж, ахуйгаа бодохоос урьтаж уул уурхайнханд найр тавьж байгаа манай төрийн бодлого төгсгөлдөө мал аж ахуйн салбарыг сүйрэлд хүргэх гол зам нь болох вий. “Түмэн айл инвест” компанийн асуудлаас харахад нэн тэргүүнд бүрдүүлэх ёстой зөвшөөрлөө ч гаргуулаагүй үйл ажиллагаагаа эхлүүлэхээр улайрч байгаа нь хариуцлагагүй уул уурхайн хамгийн тод жишээ ч гэж хэлж болохоор. Тиймээс энэ тал дээр холбогдох албаныхан, яам, тамгын газрынхан онцгой анхаарч ажиллах цаг нь болсныг энэхүү нийтлэлээрээ уламжилж байна.

 

Холбоотой мэдээ

Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо
Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархины гүний байрлалтай хавдруудын мэс засал эмчилгээний технологи нутагшиж байна
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
Цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж, тангараг өргөлөө
Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монголбанк тавдугаар сард 1014.3 кг үнэт металл худалдан авлаа
MNS 4585 агаарын чанарын стандартыг шинэчлэн батлууллаа
“Түр саатуулах хугацаа”-г хүнийг саатуулсан цагаас эхлэн тооцно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна
Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
П.Батчулуун эмчийг Улсын дээд шүүхээс цагаатгажээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5565 болжээ
Нарны гүүрний туслах замаас вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он