Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг ,Банкууд

"Дэлхийн хуримтлалын өдөр 2023" аянд оролцохыг урьж байна

2023/10/05

Жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр тохиодог "Дэлхийн хуримтлалын өдөр"-ийг улс орнyуд хадгаламж, мөнгөн хуримтлалыг нэмэгдүүлэх зорилгоор өргөн хүрээнд тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд 2017 онд хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болсноор албан ёсоор нэгдсэн билээ. Аяны үйл ажиллагаа нь хүүхэд залуучуудад түлхүү чиглэж, тэднийг санхүүгийн сахилга бат, мөнгөн хуримтлал хийх дадал хэвшилд суралцуулахад зорьдог. Мөн санхүүгийн хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс сэргийлж банк, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг тайлбарлан таниулах сургалт, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажилладаг бөгөөд тус үйл ажиллагаанд банк, санхүүгийн байгууллагууд өргөн хүрээнд хамтран ажилладаг.

Уг аян нь 10 дугаар сарын турш үргэлжилж, иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг онцлогтой. Тухайлбал, хүүхэд залуучуудын дунд гар зургийн уралдаан, цахим орчин дахь тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна сургалт, уулзалтуудыг хийж, хуримтлалын ач холбогдлыг таниулж, сурталчлах юм.

Энэхүү аянд Монголын хүүхэд, залуучуудыг бүрэн хамруулж, зохион байгуулахад хамтрагч байгууллагуудын оролцоо, идэвх санаачилга чухал байгаа тул албан байгууллага, аж ахуйн нэгж та бүхнийг нийгмийн хариуцлагаа ухамсарлан дараах байдлаар бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Үүнд:

  • Ерөнхий зохион байгуулагч Монголбанктай хамтран үйл ажиллагааны нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран зохион байгуулах;
  • Нэгдсэн байдлаар бэлтгэсэн контентыг нийгмийн цахим сүлжээнд болон бусад сувгаар санхүүгийн боловсролын мэдээ мэдээллийг түгээн ажиллах, түүнд дэмжлэг үзүүлэх, өөрсдөө бүтээх;
  • Оролцогч байгууллага үйл ажиллагаагаа иргэдэд таниулах, аяны хүрээнд нээлттэйгээр санхүүгийн мэдлэг олгох арга хэмжээг зохион байгуулах;
  • Дотооддоо /ажилтнууд болон зорилтот бүлгүүдэд зориулсан санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт семинар зохион байгуулах/ Монголбанкны зүгээс сургалт авах боломжтой;
  • Иргэд олон нийт тэр дундаа залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулж, нийгмийг уриалан манлайлах;

Иймд танай байгууллагаас аянд нэгдэж, санхүүгийн мэдлэг, боловсролтой Монголын ирээдүйн төлөө хүчин чармайлт гарган хамтран ажиллахыг хүсвэл 2023 оны Аравдугаар сарын 13-ны өдрийн дотор и-мэйлээр ирүүлэхийг урьж байна.

Бидэнтэй холбоо барих: Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн мэргэжилтэн Д.Намуун

Утас: 11-311240,

И-мэйл хаяг: namuun.d@mongolbank.mn

Холбоотой мэдээ

Хилийн боомтуудаар 2,100 тонн АИ-92 автобензин орж иржээ
Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4 сая 700 мянган төгрөг байна
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгожээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Ираны төлөөлөгчидтэй салбарын асуудлаар санал солилцов
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав
Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Хот байгуулалт, орон сууцжуулалтын чиглэлээр НҮБ-Хабитаттай хамтран ажиллана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
“Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлагын дагуу Ховд аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна
Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 105 ой тохиож байна
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг илрүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он