Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг ,Банкууд

Монголбанк “Дэлхийн мөнгөний үзэсгэлэн яармаг 2024”-д оролцов

2024/02/05

Монгол улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотноо 2024 оны 02 дугаар сарын 02-ноос 04-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Дэлхийн мөнгөний яармаг”-т Монголбанк, “Койн Инвест Траст” компанитай хамтран оролцов. 

1972 оны нэгдүгээр сард Швейцар улсад анхлан зохион байгуулагдаж, улмаар 2006 оноос хойш Берлин хотноо тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “World Money Fair” буюу “Дэлхийн мөнгөний яармаг” нь өдгөө зоос, цаасан мөнгөн тэмдэгтийн дэлхийн нумизматууд, цуглуулагчид гээд мэргэжлийнхний цуглардаг хамгийн чухал Олон улсын үзэсгэлэнгийн нэг болсон. Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс дилерүүд, дагалдах хэрэгсэл нийлүүлэгчид, дуудлага худалдааны газрууд цуглаж шинэлэг зүйлсээ дэлгэн үзүүлдэг бол дэлхийн мөнгөн тэмдэгтүүд, зоосны салбарын ханган нийлүүлэгчид ч мөн уулзаж, хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг дэлгэн харуулдгаараа чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Энэ жил уг үзэсгэлэн яармагт “Kazakhstan Mint of the National Bank of the Republic of Kazakhstan”, “Bulgarian Mint of the Bulgarian National Bank”, “National Bank of the Kyrgyz Republik”, “National Bank of Ukraine”, “Argor - Heraeus SA” зэрэг Төв банк болон бусад байгууллагууд амжилттай оролцлоо. 

Монголбанкны тухайд дурсгалын зоосны үйл ажиллагааг 53 жилийн турш эрхэлж байгаа түүхтэй бөгөөд БНМАУ-ын Улсын банк 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй дурсгалын зоосыг алт, мөнгө, гууль, никелиэр анхлан үйлдвэрлэж байсан билээ. Харин орчин цагт “Эрдэнэсийн сангийн тухай хууль”-ийн дагуу Монголбанкны Эрдэнэсийн сангаас үнэт болон бусад металлаар хийсэн дурсгалын зоос гаргах үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 650 гаруй төрлийн онцгой сэдэв бүхий дурсгалын зоосыг үйлдвэрлүүлсэн байна. Илүү тодорхой хэлбэл, Монголбанк анхны дурсгалын зоосыг Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад үйлдвэрлүүлж, түүнээс хойш дотоодын “Зоос гоёл” ХК болон ОХУ-ын “Гознак” үйлдвэр, Япон улсын “Иточу” компани, “B.H.Mayers” компани, “Royal mint”, “Valcami Sa” зэрэг үйлдвэртэй хамтран ажиллаж ирсэн бол сүүлийн жилүүдэд Лихтенштейн улсын “Койн инвест траст” компанитай хамтран ажиллаж, дурсгалын зоосыг ХБНГУ-д үйлдвэрлүүлж байна. Олон улсад нэр хүндтэй, сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашигладаг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт сайтай уг компанитай хамтран ажилласнаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн дурсгалын зоосны үйл ажиллагаа улам өргөжиж, Олон улсын нэр хүндтэй уралдаануудад тогтмол шалгарч, эхний байруудыг эзэлж байна. 

Дашрамд сонирхуулахад, дурсгалын зоосны үйл ажиллагаа нь зоос цуглуулагч, сонирхогч иргэдэд үнэт цуглуулга, бэлэг дурсгалын онцгой зүйл болдгоос гадна дурсгалын зоос нь тухайн үйл явдалд зориулсан зураг, чимэглэл, загвар, бичвэр, металл, технологи зэргээрээ бүгд өөр хоорондоо ялгаатай байдаг.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn сайтаас авах боломжтой бөгөөд худалдан авах тухайн зоосны жин, хэмжээ, металл, үнийн мэдээлэл нь тодорхой бичигдсэн байдгаас гадна төлбөр төлөх дансны мэдээлэл, зааварчилгаа ч мөн бий.

Холбоотой мэдээ

Экспортолсон ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ 183.5 мянган тоннд хүрэв
Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй
"МТZ" бонд амжилттай арилжаалагдаж дууслаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
ГИХГ: 34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
Хутга тулган автомашиныг нь дээрэмдсэн бүлэг этгээдийг олж тогтоолоо
Экспортолсон ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ 183.5 мянган тоннд хүрэв
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ
Монгол Улс олон улсын усны байгууллага байгуулах үйл ажиллагаанд өндөр оролцоотой байхаа илэрхийллээ
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он