Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг ,Банкууд

Токен үйлчилгээний системийг нэвтрүүлэв

2023/06/02

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Мобайл төлбөр тооцооны токен систем буюу Токен үйлчилгээний систем (ТҮС)-ийг нэвтрүүлээд байна. Тус системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан Монголбанкны зүгээс өнөөдөр “Токен” нээлтийн ёслолын арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр ТҮС-ийн үйл ажиллагааг нээж Монголбанк, Голомт банкны СошиалПэй (SocialPay) хэтэвч болон Монголбанк, “ККТТ” ХХК-ийн КюүПэй (QPay) хэтэвч хооронд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

ТҮС нь хэрэглэгчийн эзэмшиж буй төлбөрийн картын мэдээллийг токен болгон хувиргаж, тухайн токеныг бүртгэлжүүлэн хадгалж, тодорхой хугацаанд төлбөр тооцоонд ашиглах зориулалт бүхий систем бөгөөд мобайл төлбөр тооцооны найдвартай, аюулгүй байдлыг хангаж ажиллах цахимжуулсан томоохон дэд бүтэц юм. Тус системийг нэвтрүүлж, төлбөрийн картын мэдээллийг токенжуулснаар хэрэглэчийн картын мэдээллийг хамгаалж, найдвартай байдлын баталгаа болж, төлбөр тооцоонд ашиглах үед картын мэдээлэл алдагдах, хуурамч, луйврын болон залилангийн гүйлгээ гарах эрсдэлийг эрс бууруулах юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч картаа биет бусаар, тухайлбал интернэт худалдан авалт хийх, мобайл буюу гар утсаар төлбөр тооцоо хийх, цахим хэтэвч ашиглан худалдан авалт хийх, төлбөр төлөх нөхцөлд санхүүгийн мэдээлэл алдагдахаас хамгаалагдах юм.

Монголбанк нь Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг удирдан зохион байгуулах хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд уг системийг нэвтрүүлснээр төлбөрийн системийн оролцогчид, финтек компаниуд давхардсан хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй төдийгүй техник, програм хангамжийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг хэмнэж, нэгдсэн системийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна.

Голомт банкны Мэдээлэл, технологи хариуцсан захирал М.Сайнбилэг: СошиалПэй дижитал хэтэвч нь банкны секторт анхдагч мөн тэргүүлэгч төлбөр тооцооны платформ юм. Уг платформын гол функц болох QR болон Контактлес төлбөрийн шийдлийн ард нь найдвартай, нууцлал аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан “Токен” шийдэл байх шаардлагтай байдаг. Бидний хувьд Монголбанкны нэвтрүүлсэн “Токен” шийдлийг ашигласнаар банк хооронд хийгдэх төлбөр тооцооны хэсэг илүү найдвартай, алдаагүй хийгддэг болно. Түүнээс гадна төлбөр тооцооны бусад хэтэвч уг системийг ашигласнаар төлбөр тооцоог нэг стандартын хүрээнд, хялбар, уян хатан сонголтоор хийх боломжийг нийт харилцагчдад авчирч байгаа юм.

“ККТТ” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан захирал О.Хонгор: Бидний өдөр тутмын хэрэглээ болсон QPay үйлчилгээг зах зээлд танилцуулагч “ККТТ” ХХК 2020 оноос эхлэн QPay Wallet гар утсанд суурилсан цахим хэтэвчийг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэхүү аппликейшн нь хэрэглэгч танд бүх банкны картаа нэг дор холбоод QR код уншуулан төлбөр төлөх боломжийг олгоно. Та Qpay цахим хэтэвчийг онлайн болон шууд худалдан авалтын аль ч нөхцөлд дурын банкны картыг ашиглан төлбөрөө хурдан шуурхай төлөх боломжтой. Энэхүү аппликейшн нь бүх төрлийн төлбөрийн картуудыг цахимжуулж карт хаяж гээгдүүлэх асуудлыг шийдэж өгснөөс гадна ямар нэгэн шимтгэл авдаггүй гэдгээрээ онцлог давуу талтай. Одоогийн байдлаар QPay цахим хэтэвчээр дэлхийн 33 оронд 2.8 сая гаруй мерчантын QR кодыг уншуулан гүйлгээ хийх боломжтой байна.   

Холбоотой мэдээ

Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат ахиж “B1, тогтвортой” болсныг зарлалаа
Орон сууцны үнэ өссөн байна
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Оюу Толгой төслийн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн нэгдсэн хурал боллоо
Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ
АИ-92 автобензинийг БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ
Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна
Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв
Авлигын эсрэг сургалтад 2412 албан тушаалтныг хамруулжээ
"Алтан цом"-ын барилдаан бямба гарагт эхэлнэ
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын болон түр хороод
Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндлөө
Дулааны тавдугаар цахилгаан станц 100 мянган өрхийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн 13 чиглэлт өөрчлөлт орно
100 буудалт даамын өсвөр үе залуучуудын ДАШТ-д манай улсаас 34 тамирчин оролцоно
Нисэхийн тойргоос тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулна
АТГ: Нийтийн албанд томилогдох 450 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он