Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Мөнгөний бодлогын хүүг 12 хувь болгож, зээлийн өр, орлогын харьцааг шинэчлэн тогтоолоо

2025/03/07

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаан болов. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Тэрбээр “ Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 6, 7-нд хуралдаж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувиар шинэчлэн тогтоох, тэтгэврийн зээл зохицуулалтыг хийх шийдвэрийг тус, тус гаргалаа. Эдгээр бодлогын шийдвэр гаргахад дараах хүчин зүйл нөлөөллөө.

 АНУ -аас хэрэгжүүлж байгаа бодлого нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэд цаашид сөрөг нөлөө үзүүлэхээр байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж, гангийн эрэлт сайнгүй байгаа нь нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах шалтгаан болж байна гэж харж байна.

Инфляц сүүлийн саруудад нэмэгдэж, 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарсан.

Үүнд цахилгааны үнийн өсөлт, үнийн дам нөлөө болон өрхийн цалин орлогын өсөлтийг дагаад үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өссөн нь голлох нөлөө үзүүлсэн. Нийтийн тээврийн үнэ хоёрдугаар сард өсч, эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэнийг харгалзан Монголбанк инфляцынхаа төсөөллийг өмнөхөөсөө нэмэгдүүллээ. Улмаар инфляц энэ оны туршид төв банкны зорилтоос давж, ирэх оны хоёрдугаар улирлаас зорилтот интервал руу орж, тогтворжихоор ийм төсөөлөл гарсан. Хэдийгээр  зардлын шалтгаан давамгайлан, инфляц төв банкны зорилтоос давсан хэдий ч хүлээлтээр дамжин үнийн өсөлт эрчимжих, хоёр дахь үеийн нөлөө нэмэгдэх, зэрэг эрсдэлийг бууруулахын тулд бодлогын тохиргоо хийх зайлшгүй шаардлага гарсан.

Цаашлаад шинээр хэрэгжих томоохон төслийн бүтээн байгуулалтыг гадаадын эх үүсвэрээр санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлэх орон зай байхгүй гэдгийг мөн дурдах нь зүйтэй. Урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 2024 онд 4.9 хувьтай буюу бидний хүлээлтээс доогуур гарсан. Эдийн засгийн өсөлт удаашрахад алт, газрын тосны олборлолт багассан, малын зүй бус хорогдол нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар хурдтай агшсан, боловсруулах салбарын үйлдвэрлэл саарсан зэрэг нь голлох нөлөө үзүүлсэн. Өсөлтийн хурд ийнхүү саарсан ч 2025 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 7-8 хувьд хэвээр хадгалахаар Монголбанк шийдсэн. Тухайлбал, Оюутолгойн нөлөөгөөр уул уурхайн үйлдвэрлэл идэвхжих, хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, шинэ төслийн бүтээн байгуулалт эхэлж, барилга, худалдаа, тээврийн салбарын өсөлтийг дэмжихээр байгаа. Цаашлаад төслийн бүтээн байгуулалтууд 2025-2027 оны туршид үргэлжлэх бөгөөд төслийн хэрэгжилтийн явц, гадаад эрэлт зэрэг нь эдгээр дунд хугацааны жилүүдийн өсөлтөд нөлөөлөх тооцоо судалгаа хийгдсэн.

Манай улсын зээлжих зэрэглэл сайжирч, гадаад зах зээл дээрх хүү буурч байгаа нь валютын орох урсгалыг дэмжих хэдий ч нүүрсний үнийн бууралт томоохон эрсдэл дагуулах шинжтэй байна.

Цаашид том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн хэрхэн үргэлжлэх, БНХАУ -ын эдийн засгийн нөхцөл байдал болон эрдэс бүтээгдэхүүний үнээс гадаад эрэлт ихээхэн хамаарна. Гадаад худалдааны нөхцөл муудаж байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүд эхлэх хугацаатай давхцаж байгаа зүйл ажиглагдаж байна. Иймд эдгээр том төслүүдийг хэдий хугацаанд хэрхэн санхүүжүүлэх нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцийн  цаашдын төлөвт чухал нөлөөтэй байх болно.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн орлогын өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт өндөр төвшинд хадгалагдаж байна.

Тэтгэврийн зээл сүүлийн жилүүдэд хурдтай өсөж, тэтгэврийн зээлийн өр орлогын харьцаа 84 хувьд хүрсэн нь зээлдэгчдийн хувьд санхүүгийн ачаалал өндөр байгааг харуулж байна.

Иймээс гадаад дотоод орчны нөхцөл байдал, инфляцын цаашдын төлөвийг харгалзан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн өрхийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын зээлийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 50 хувьд хүргэх, тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчид үлдэх орлого нь амьжиргааны доод төвшинг хангахад хүрэлцэхүйц буюу түүнээс доошгүй байхаар тогтоох шийдвэрийг тус, тус гаргасан болно. Дээрх бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот төвшинд тогтворжуулах, эдийн засаг санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй байгаа. Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн хүчин зүйл, олон улсад бий болж буй өөрчлөлттэй уялдуулан бодлогын дараагийн алхмыг тухай бүрт нь авч хэрэгжүүлэх болно.

Холбоотой мэдээ

​Он гарснаас хойш 45.2 мянган суудлын автомашин импортолжээ
Хилийн боомтуудыг харилцан уялдаатай хөгжүүлэх “Замын зураглал”-ыг ОХУ-тай хамтран боловсруулна
Нийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хилийн боомтуудыг харилцан уялдаатай хөгжүүлэх “Замын зураглал”-ыг ОХУ-тай хамтран боловсруулна
Монгол хэл бичгийн шалгалтад 121 нь шалгуулагч 800 оноо авчээ
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Нийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ
​Зеленьский: Путин амнаасаа буцчихгүй бол Истанбулд хүлээж байя
​Инфляц ингэж өслөө, Сангийн бодлого байрандаа...
​Он гарснаас хойш 45.2 мянган суудлын автомашин импортолжээ
Нийслэлийн есөн дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
Богдхан ууланд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа
Ирэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд
Увс аймгийн Сагил сумын 100 жилийн ой, улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит бөхийн барилдаан болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1615 болжээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Тэтгэврийн реформ, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэлд дэлхийн банктай хамтран ажиллана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он