Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ

2025/09/05

Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот, 3 дагуул хот болгон хөгжүүлэх Монгол Улсын Их хурлын тогтоол гарсан.

Дээрх тогтоолын хүрээнд Сонгинохайрхан дүүргийг Баянхошуу, Толгойт, Өнөр, Сонгинохайрхан гэж дөрвөн хот болгон хуваахаар төлөвлөсөн.

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн дараа орох газар чөлөөлөлт энэ удаа Толгойтоос эхэлж байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны газар нутаг болох 63 га газрыг чөлөөлөх бэлтгэл ажил эхэлж, эхний ээлжийн 6.5 га талбайн 145 нэгж талбарыг чөлөөлөх ажлыг дүүргээс зохион байгуулж байна.

Энэ асуудалтай холбогдуулан тус дүүргийн Засаг дарга Ц.Баттөртэй ярилцлаа. 

Ц.БАТТӨР: ЭНЭ ЖИЛ 6.5 ГА ТАЛБАЙН 145 НЭГЖ ТАЛБАРЫГ ЧӨЛӨӨЛЖ ДУУСГАНА

-Сонгинохайрхан дүүргийг дөрвөн хот болгон хөгжүүлэхээр болсон. Үүнээс толгойт хотыг орон сууцжуулах ажил түрүүлж хийгдэхээр болж байна. Яагаад толгойт хотоос эхэлж байгаа вэ? 

-Сонгинохайрхан дүүрэг 350 гаруй мянган хүн амтай. Монгол Улсын нийт хүн амын 10 хувь, нийслэлийн нийт хүн амын 28 хувь нь манай дүүрэгт амьдардаг. Хүн ам ихтэй, газар нутаг том дүүрэг. Дүүргийн нийт газар нутгийн 80 орчим хувь нь гэр хороолол. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын голомт гэж хэлж болно. Дүүргийг газар зүйн байрлалаар нь Өнөр, Баянхошуу, Толгойт, Төв гэж 4 бүсчилж байгаа. Үүнээс Баянхошуу, Толгойт бүсүүд агаар, хөрсний бохирдол ихтэй бүс нутаг. Баянхошуу дэд төвөөр дамжуулж бид тухайн бүсийн дэд бүтэц, шугам хоолой, цахилгаан шугам сүлжээ, авто зам, шинэ сургууль, цэцэрлэг, ногоон орон сууц зэрэг зорилтот ажлуудыг нийслэлтэйгээ хамтран хэрэгжүүлж буй. Үүний дараагаар Толгойт орж байна. Агаарын бохирдлын дараагийн голомт болсон энэ бүсийг бид орон сууцжуулснаар дүүргийн болоод Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулна. Нөгөө талдаа Монгол Улсын Их хурлын 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт 4-р хорооны нутаг дэвсгэр нь газар ашиглалтын дэд бүсчлэлийн нам давхрын орон сууцны бүсэд хамаар байгаа юм. 

-4-р хорооноос газар чөлөөлөлтийг эхлүүлж байгаа юм байна. Ажил ямар шатанд явагдаж байна вэ?

-Бид 2025 оны 5 сард газар чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлэхээр эдийн засаг, нийгмийн суурь судалгааг авч, хорооны иргэдээс санал асуулга явуулсан. Эхний ээлжид тус хорооны 410 айл өрхөөс судалгаа авахад 398 айл нь газар чөлөөлөлтийг дэмжсэн. Улмаар өнгөрсөн 6 сард гэр хорооллыг орон сууцжуулах байршлыг тогтоосон Дүүргийн Иргэдийн хурлын 40-р тогтоолыг батлуулсан. Өөрөөр хэлбэл 4-р хорооны газар нутаг буюу 63 га талбайг орон сууцжуулах байршлыг батлуулсан. 7-р сард эхний ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдах нэгж талбарын хөрөнгийг үнэлгээг хийж улс, нийслэлийн төсөвт тусгуулсан. 

4-р хороо нийт 63 га талбайг эзэлдэг. 901 нэгж талбар бий. Хороог 4 багц болгож хуваагаад эхний ээлжид 6.5 га талбайн 145 нэгж талбарыг чөлөөлж 2000 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн. Хэрэв ингэж чадвал хавар орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Тодруулбал СХД-ийн 4-р хороо Их нарангийн 2,3,4,5,6,7-р гудамж, цэргийн ажилчдын байр орчмын 145 нэгж талбарыг хэсэгчлэн газар чөлөөлнө. 

-Газар чөлөөлөлтийн үнэлгээг хэрхэн хийж байгаа вэ? 

-Газар чөлөөлөлтийн үнэлгээг хийх компанийг тендер зарлан шалгаруулсан. Газрын үнэлгээнд дүүрэг хөндлөнгөөс оролцож иргэдийн хөрөнгийг их, бага хэмжээгээр үнэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага энэ үнэлгээг гаргаж байгаа. Энэ компани өмнө нь Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн үнэлгээг хийж байсан туршлагатай юм билээ. Дүүргийн зүгээс ямар нэгэн үнэлгээнд нөлөөлөх зүйлийг хийгээгүй, хийх боломжгүй гэдгийг дахин хэлье. 

Холбоотой мэдээ

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа
Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ
ЗХУТ: Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
"Эрдэнэс Таван Толгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он