Сэтгэгдэл 0

Монгол Улсын Засгийн газар таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргалаа. Бондын хүү нь 6.6% бөгөөд “Century IV” гэж нэрлэсэн байна. Бондын захиалга арилжаалах хэмжээнээс 8.2 дахин давж, хөрөнгө оруулагчдаас нийт 4.1 тэрбум ам.долларын захиалга иржээ.
Энэхүү бондын хөрөнгөөр “Номад”, “Century II” бондыг буцаан худалдан авах байдлаар гадаад өрийн зохицуулалт хийх юм. Ингэснээр ирэх 2026 онд дуусах “Номад” бондын үлдсэн төлбөрийг төсөвт дарамтгүйгээр төлөх, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад эерэг нөлөөтэй ажээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.