Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Бусад

М.Шумахерын гэр бүлийнхнийг дарамталсан гурван хүнд ял оноожээ

2025/02/13
Формула 1-ийн домог болсон нисгэгч Михаэл Шумахерын гэр бүлийг дарамталж, мөнгө нэхсэн хэрэгт холбогдоод буй гурван этгээдийг шүүх буруутай гэж үзээд тэдэнд ял оноосон тухай DPA агентлаг мэдээлжээ.  

Герман улсын Хойд Рейн мужийн Вуппертал хотын тойргийн шүүхээс хэргийн гол сэжигтэнд “бусдыг сүрдүүлэн мөнгө авсан” хэргээр гурван жилийн хорих ял оноосон байна. Мөн түүний хүү 6 сарын тэнсэн харгалзах ял авсан бол Шумахерын гэр бүлийнхний бие хамгаалагчаар ажиллаж байсан этгээд “бусдыг сүрдүүлэн мөнгө авсан” хэрэгт бусдыг өдөөн турхирсан, хамсан оролцсоны учир хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

2024 оны есдүгээр сарын 25-нд Вуппертал хотын Прокурорын газраас эл хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татсан юм. Тодруулбал, Шумахерын бие хамгаалагч асан сүрдүүлэхийн тулд их хэмжээний баримт материал цуглуулж, тэдгээрийг хамсаатандаа дамжуулан өгчээ. Хамсаатан нь өөрийн хүүгийн хамт Шумахерын гэр бүлийнхнээс 15 сая евро нэхэж, энэ мөнгийг өгөхгүй бол мэдээллийг даркнэтэд нийтэлнэ гэж сүрдүүлсэн байна.

Бие хамгаалагч асан Шумахерын гэр бүлд таван жил гаруй ажиллахдаа 1500 гаруй гэрэл зураг, дүрс бичлэг, өвчний түүх, эмийн жор зэргийг цуглуулжээ. Тэрбээр өрөнд орсон учраас энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээсэн байна.

Энэ бол тус гэр бүлийг шантаажилсан анхны хэрэг биш бөгөөд өмнө нь 2017 онд Шумахерын эхнэрээс 900 мянга евро авахаар сүрдүүлсэн 25 настай нэгэн эрэгтэйг Ройтлингений тойргийн шүүх хорих ялаар шийтгэсэн байна.

Түүхэн дэх шилдэг авто уралдаанчдын нэг, дэлхийн 7 удаагийн аварга М.Шумахер 2013 онд Францын Альпын нуруунд цанаар гулгаж байгаад хад мөргөж тархиндаа хүнд гэмтэл авснаас хойш хэвтэрт орсон бөгөөд түүний биеийн байдлын талаар мэдээлэл өгөхөөс гэр бүлийнхэн нь татгалзсаар байгаа юм. 

Холбоотой мэдээ

Гал тогооны ажилтнууд агаарын бохирдолд хамгийн их өртдөг
Солонгос дахь гадаад оюутнуудын тоо өссөн нь их сургуулиудын өмнө шинэ сорилт болж байна
Зеленский Ерөнхийлөгчид дахин нэр дэвшинэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

​ШТС-ууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүй үйлчилнэ
Гал тогооны ажилтнууд агаарын бохирдолд хамгийн их өртдөг
АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
ТАНИЛЦ: Улсын бүртгэлээс хасаж буй компаниудын нэрс
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа
ТӨСӨВ: Оюутолгойгоос аваагүй ногдол ашгийг зарцуулах гэж байсан сайд нарын багцаас хасагдах дүн
“Хүүхэд хамгаалал–хууль хэрэглээ” гарын авлага гаргалаа
Цас орж, цасан шуурга шуурна
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэгт уяач Я.Цогбадрахыг буруутган ял оноож, 99 сая төгрөг гаргуулахаар боллоо
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Солонгос дахь гадаад оюутнуудын тоо өссөн нь их сургуулиудын өмнө шинэ сорилт болж байна
“Хавдрын эсрэг аян-2026” Өмнөговь аймагт үргэлжилж байна
Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 20 хувиар нэмэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он