Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Эдэлж чадаагүй эрх

2024/04/06
 “...хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж...”
/Монгол Улсын Үндэсний хуулийн тунхаг хэсгээс/

Бид Хүний эрхийг Үндсэн хуульдаа тусгасан улс. Эрх тэгш нийгэм бүтээнэ гэдгээ урт болон дунд хугацааны хөтөлбөр дээрээ ч тусгасан. Гэхдээ эрхээ эдэлж чадсан уу гэж уншигч та өөрөөсөө асуугаад үзээрэй. Таныг өөрөө асууж байх хооронд чадаагүй юу, чадахгүй юу гэдгийг хамтдаа зураглая.

Ердөө нэгхэн хоногт нийгмийн сүлжээний хуудас юугаар дүүрснийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Тэнд од болгоно гэж амлаад энд нь хаясан тухай, хамгаалах ёстой цагдаа нь насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн тухай, соёлыг сураад үрийг нь цацах ёстой сургуулийнхан нэгнээ дээрэлхдэг тухай, дээрэлхээд зогсохгүй бүр гар хүрдэг тухай, хандивын аян өрнүүлээд мөнгийг нь өгөлгүй голордог тухай... Тухай, тухай гээд дурдаад байвал энэ жишээ хэдэн арван хуудас болно. Тухай гэж тухайчлан үзээд байгаа эдгээр үйлдлүүд явж, явж нэг л зүйл дээр огтлолцоно. Энэ бол ХҮНИЙ ЭРХ. Үндсэн хуулийн тунхаг хэсэгт Монгол Улсын иргэн би гэж байгаад эхэлдэг тангарагт орсон ойлголт бол “Хүний эрх, эрх чөлөө” гэх ойлголт юм. Гэвч бид хүний эрх гэдгийг ойлголгүй байсаар өнөөг хүрчээ. Бага нас, сурагч насанд хүний эрхийг таньж, таниулах хичээл заадаг уу,  А, Б, В гэж үсэг үзээд, 1+1 гэж эхлэхээ урьдал болгодгоос бүс хүний эрх гэж чухам юу болохыг таниулдаг уу Иргэний боловсрол, Хүн ба орчин гэсэн нэртэй хичээл байхаас хүний эрхийн наад захын ойлголт суулгахгүй байгаа нь тухайлсан олон хэргүүдийн үүтгэл ч байж болох юм.

Бичигт тайлагдсан хэн ч Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг тэр чигтээ Хүний эрх, эрх чөлөөг тодорхойлсон байдгийг мэднэ. Хоёрдугаар бүлгийн 16-р зүйлд хүний эрхийг 17 хэсэг ширхэгчлэн дурдаад, 19.3.-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэж заасан нь бий. Энэ бол хамгийн чухал хэсэг. Гэхдээ хүний эрх болоод эрх чөлөөний тухай ойлголт бидний мэдэхээс тэс өмнөө болоод олон жилийг үдэж байна. Сүүлийн таван жилд хоёр удаа Үндсэн хуульдаа гар дүрэхдээ тойрог томсгож хүнээ нэмэхдээ анхаарснаас бус Хүний эрх гэдэг дээр анхаарахыг ч хүссэнгүй.

НҮБ-ийн Хүний эрхийн дээд зөвлөл хүний эрхийг тодорхойлохдоо “нийтийн бөгөөд салшгүй”, “салгашгүй бөгөөд харилцан уялдаатай”, “алагчлалгүй бөгөөд гадуурхалгүй”, “Эрх бөгөөд үүрэг” гэж товчоор тодорхойлсон байдаг.


Одоогоос 30 илүү жилийн өмнө ардчилсан, шинэ гэж тодорхойлдог Үндсэн хуулиар тодорхойлсон хүний эрхийн тухай ойлголт бусад органик хуулиудад тусгагдсан “хүний эрхийг хамгаалагч” гэдгийг тодорхойлохгүй байсаар 2021 онтой золгожээ. Чухам энэ оны 4-р сарын 2-ны өдөр 14 зүйл бүхий “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль” батллагдсан юм. Энэ хуульд Хүний эрх хамгаалагч гэдгийг “Ганцаараа эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг” гэж тодорхойлсон байдаг. Хуулиар хүний эрх хамгаалагчидтай харилцах бусад харилцааг тодорхой заасан нь бий. Хүний эрхийг процессын бусад хуулиудаас гадна, органик хуулиар зохицуулаад улмаар хүний эрх хамгаалагчийн бие даасан хууль батлагдсан ч хүний эрхийн зөрчил гээч зүйл арилахгүй байсаар өнөөг хүрчээ.

Сошл орчинд шуураад байгаа энэ бүх сэдвүүд зөвхөн нэг л өдөр гараад ирсэн юм биш. Ужгирч үлдсэн тогтолцоо, түүнийг сахин хамгаалдаггүй хүмүүс, таньж танилаагүйд л асуудал байгаа юм.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд дурдсан 7 бүлэг бүхий эрхийн тайлангийн дүгнэлт хэсгүүд бүхэлдээ хуулийн хэрэгжилт дутуу, хууль эрх зүйн орчин тодорхой бус, хүний эрхийг зөрчсөн зэрэг таагүй дүгнэлттэй таарна. Хүний эрхийг дээдлэх тухай Үндсэн хуульдаа тусгасан ч бид хангалттай дээдэлж чаддаггүй гэдгийг тайлан ч, бодит амьдрал ч бэлхнээ харуулна.

Сошл орчинд шуураад байгаа энэ бүх сэдвүүд зөвхөн нэг л өдөр гараад ирсэн юм биш. Ужгирч үлдсэн тогтолцоо, түүнийг сахин хамгаалдаггүй хүмүүс, таньж танилаагүйд л асуудал байгаа юм. Хүний эрхийг эдлэх эрхтэй боловч бусад хүний эрхийг хүндэтгэж, хамгаалах ёстой гэдгийг санахад илүүдэхгүй. Хэрэв хэрэг хийсэн дөрвөн цагдаа, соёлын сургуулийн гурав, од болгоно гэсэн ах эгч хоёр хүний эрхийн наад захын мэдрэмжтэй байсан бол дээрх хэргүүд гарахгүй байсан нь лавтай.

Холбоотой мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
"Идэр"-ийн голд суусан ачааны автомашиныг татан гаргажээ
Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна
Арьс, ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэнэ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Маргаашаас нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд үргэлжилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв
"Идэр"-ийн голд суусан ачааны автомашиныг татан гаргажээ
Ногоон устөрөгчийн технологи нэвтрүүлсэн туршлагаас судална
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он