Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Бусад

Энэтхэгчүүд шашны цөөнхийг хараан зүхэх нь 70%-иар нэмэгджээ

2025/02/12
Эрх баригч хиндү намын тэргүүн, Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй Энэтхэгийн ард түмэн шашны цөөнхүүдээ ад үзэн харааж зүхэх нь эрс нэмэгджээ. АНУ-ын Вашингтон төвтэй Индиа Хейт Лаб судалгааны байгууллагын тайлагнаж буйгаар лалын болон христийн шашинтнуудыг чиглэсэн хараал зүхэл 74%-иар өссөн байна. Тухайлбал, 2023 онд шашны цөөнхийг чиглэсэн хараал зүхэл, бүдүүлэг үг хэллэгийн тохиолдол 668 байсан бол 2024 онд 1,165 болж нэмэгдсэнээс харж болох юм. Нийт тохиолдлын 98% хувь нь лалын шашинтнуудыг чиглэсэн байв. Ийнхүү 2024 онд шашны цөөнхийг хараан зүхэх нь түгшүүрийн харанга дэлдэхүйц хэмжээнд хүрсэн нь эрх баригч Бхаратияа Жанат нам болон хиндүгийн үндсэрхэг хөдөлгөөн газар авсантай холбоотой байна гэж тайлан гаргасан Индиа Хейт Лаб анхаарууллаа.

Н.Моди нь өнгөрсөн жилийн сонгуулиар гурав дахиа сонгогдсоноос хойш болон түүнээс өмнөх арав гаруй жилд ч шашны цөөнхийг ад үзэж, хараан зүхсэн хэрэгт олонтаа холбогдож байсан билээ. Энэ нь Энэтхэгийг зөвхөн Хиндү шашинтай улс болгох, шашин хоорондын хагарал үүсгэж, нэгийг нөгөөгөөр залгиулах гэсэн хиндүчүүдийн хэт үндсэрхэг бодлого гэж шүүмжлэгчид буруушаадаг.

Харин Бхаратия Жаната намын зүгээс шашин хооронд ялгаварлан гадуурхах үзэл дэлгэрүүлэхийг санаархдаггүй бөгөөд тус намыг ийн гүтгэх нь Энэтхэг улсын нэрэнд сэв суулгах зорилготой явуулга гэж мэдэгджээ. Тус намын төлөөлөгч Жайвир Шергилл даваа гарагт дээрх судалгааны тайлан гарсны дараа “Энэтхэг улс энх тайван, хэв журам, хүчирхийлэл үл дэлгэрүүлэхийг зорьсон чанга хатуу хуулийн тогтолцоо. Тиймээс улс орны нэр хүндэд халтай анти-индиа мэдээлэл түгээх шаардлагагүй” гэж мэдэгдсэний CNN агентлагт уламжилж байна.

Дээр дурдсан судалгаанаас харахад хиндү шашинтнуудыг дэмжих зорилгоор лал болон христ шүтлэгтнүүдийг ад үзсэн агуулга түгээхдээ “харийнхан, гаднынхан, эзлэн түрэмгийлэгч” гэх зэрэг үг хэллэгийг ихээр ашиглажээ. Мөн өнгөрсөн жил энэтхэг даяар ашигласан хараал зүхлийн 30% Бхаратия Жаната намынхнаас эхтэй бөгөөд энэ нь 2023 оныхоос зургаа дахин их тоо бол намын удирдлагууд нийт 452 удаа хараал зүхлийн үгс ашигласан нь түүнээс өмнөх жилтэй харьцуулахад 350%-иар өссөн үзүүлэлт болжээ.

Энэтхэг улс нь 1.4 тэрбум хүн амтай бөгөөд түүний 200 сая нь лалын шашинтан бол ердөө 27 сая нь христийн шашинтай аж.

Холбоотой мэдээ

Литва улс Беларусьтай хиллэх хилээ хаажээ
Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна
Австрали хүнд гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ: Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
ГИХГ: Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогдсон
СЕХ: Сумын сонгуулийн хороо байгуулна
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын танилцуулгыг сонслоо
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна
“Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийн төсөл хэрэгжих бодит нөхцөл бүрдэж байна
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он