Сэтгэгдэл 0

Тайванийн өсөж яваа од, ирээдүйтэй жүжигчин гэгдэж байсан Лянь Юү Ченг 27 насандаа томууны улмаас нас баржээ. Тэрбээр нэгдүгээр сарын 30-ны өдөр ханиад нь хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн байна. Улмаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр шинж тэмдэг нь хүндэрч, эрчимт эмчилгээнд шилжжээ.
Нас барсан шалтгаан албан ёсоор батлагдаагүй ч томууны А хүрээний вирус байж болзошгүй байна. А хүрээний вирусны улмаас нас барах тохиолдол маш бага ч ужиг өвчинтэй хавсарсан тохиолдолд үхэлд хүргэх аюултай аж.
Лянь Юү Ченг “Түүний дуу хоолой”, “Миний зүрхэнд” зэрэг цувралд тоглож Тайвань болон Хятадад алдаршаад байсан юм. Тэрбээр удахгүй дэлгэцнээ гарах “Тан гүрний охин” нэрт шинэ цувралд тоглож байхдаа ийнхүү нас баржээ. Ташрамд дурдахад өнгөрсөн долоо хоногт Тайванийн алдартай жүжигчин Барби Сю хатгалгааны улмаас нас барсан билээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.