Сэтгэгдэл 0
![](/uploads/middle/shugeluleegch-mn-img-17392555009.jpg)
Өмнөд Солонгосын Дэжён хотын төвийн нэгэн бага сургуулийн багш найман настай сурагчаа хутгалан хөнөөсөн хэрэг гарчээ. Хэргийг үйлдсэн багш нь 40 настай, эмэгтэй байжээ.
Хутгалуулсан сурагчийг орон нутгийн цагаар даваа гарагийн 18:00 цагт тухайн сургуулийн хоёрдугаар давхраас олж эмнэлэгт хүргэсэн боловч амьсгал хураасан байна. Хэргийн газраас тухайн багшийг олоход мөн л хутганы шархтай байжээ. Одоогоор мөрдөн байцаагчид түүнийг амиа хорлохыг завдсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Чой Санг Мок яаралтай ажлын хэсэг байгуулж, дунд сургуулийн багш нарыг сэтгэл зүйн сорилтод хамруулахыг даалгажээ. Ташрамд дурдахад тухайн хэргийг үйлдсэн багш нь 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдөр сэтгэл санааны хямралд гүн өртсөн гэх шалтгаанаар хагас жилийн чөлөө хүсээд байжээ. Гэсэн ч орон нутгийн эмч түүнд 20 хоногийн эмчилгээ бичиж өгөн, уртын чөлөө олгохоос татгалзжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.