Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Хятад чухал ашигт малтмалын экспортыг хязгаарлаж, АНУ-ын үйлдвэрийн салбарт хүнд цохилт өгөхөөр шийдэв

2025/02/06
Аль 2018 оноос худалдааны дайнд мордсон АНУ, БНХАУ учир зүйгээ ололцож чадалгүй, тэдний зөрчилдөөн улам хурцдаж, он гармагц Д.Трамп хятад бараанаас авах гаалийн татварын хэмжээг дахин 10%-иар нэмэв. Дахин нэмсэний учир нь, Д.Трамп Ерөнхийлөгчөөр ажилласан эхний ээлжиндээ 2018, 2019 онд тус, тус 10-25%-иар Хятадаас импортолсон барааны татварыг нэмж байсан юм.

Харин 2025 он гарсаар АНУ-ын татвар нэмсэн шийдвэрийн дараа Хятадын эрх баригчид ижил хариу арга хэмжээ авлаа. Худалдаа, гаалийн татварт чиглэсэн уг арга хэмжээнд:
  • АНУ-аас импортолж буй нүүрс, шингэрүүлсэн хийнд 15%, түүхий нефть, хөдөө аж ахуйн хүнд механизм, автомашин, ачааны машинд 10%
  • Чухал ашигт малтмалын экспортод хатуу хяналт тогтоох
  • АНУ-ын хэд хэдэн компанийг найдваргүй этгээдэд тооцох
  • Гүүгл корпорацид монополийн эсрэг мөрдөн шалгах оруулах зэрэг багтана.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн татварын хорооноос зарласан дээрх хариу арга хэмжээ 2025 оны хоёрдугаар сарын 10-наас хэрэгжиж эхэлнэ. Энэ талаар Хятадын Сангийн яамны 2025 оны Гаалийн татварын тогтоол #1-д тодорхой заажээ. Гаалын татварын хорооноос АНУ татварын хувь хэмжээ нэмэх нэг талыг барьсан шийдвэр нь Дэлхийн худалдааны байгууллагын хууль, журмыг ноцтойгоор зөрчиж буйг давхар анхааруулаад заргалдахаа илэрхийлжээ.

БНХАУ-ын Арилжааны яамнаас вольфрам, теллур, бисмут, молибден, инди зэрэг чухал ашигт малтмалын экспортыг хязгаарлана. Экспортод бүрэн хориг тавихгүй ч дотоодын аюулгүй байдлын ашиг сонирхол бүхий 20 чухал ашигт малтмалыг экспортлохдоо зайлшгүй зөвшөөрөл авдаг байхаар шинэ журам баталсан нь АНУ-ын тал хэрэгцээгээ хангахад томоохон саад тулгарч эхэлнэ гэж эдийн засагчид дүгнэв. 

Хөдөө аж ахуй, уул уурхайгаас гадна бэлэн хувцас, биотехнологийн салбар ч Хятадын хатуу хазаараар хязгаарлагдах болж байна. Энэ чиглэлээр Хятадад үйл ажиллагаа явуулдаг Келвин Клайн, Томми Хилфигер брендийг эзэмшдэг PVH америк компанийг “Найдваргүй этгээдийн жагсаалт”-анд оруулж, энгийн зах зээлийн гүйлгээний зарчмыг зөрчсөн, Хятадын аж ахуйн нэгжүүдийн энгийн гүйлгээнд саад учруулж, хятад компаниудын эсрэг ялгаварлан гадуурхах арга хэмжээ өрнүүлсэн, хууль ёсны эрх болоод ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан зэрэг үндэслэлээр хянан шалгаж, холбогдох хариуцлага тооцно гэлээ. Дээрх жагсаалтад орсон америк компаниудын үйл ажиллагааг хязгаарлах, хориглох, импорт, экспортын хөрөнгө оруулалтыг зогсоох зэрэг арга хэмжээ авахуулж болзошгүй.

Түүнчлэн, Хятадын Зах зээл зохиуцуулах төрийн хорооноос АНУ-ын технологийн аварга компани Гүүглд монополийн эсрэг шалгалт оруулна гэж зарлаад байна. Гэхдээ чухам ямар зарчмаар, юуг нь шалгах талаарх мэдээлэл тодорхойгүй.

АНУ Хятадаас хамгийн өндөр дүнгээр импортолдог 10 бүтээгдэхүүн/2023 оны дүн/:
  • Гар утас - $66.7 тэрбум
  • Компьютер ба түүний дагалдах хэрэгсэл - $53.1 тэрбум
  • Цахилгаан болон үйлдвэрийн төхөөрөмж - $42 тэрбум
  • Тоглоом, видео тоглоом, спортын бараа - $32.3 тэрбум
  • Тавилга, цахилгаан бараа - $25.5 тэрбум
  • Бөс даавуу, бэлэн хувцас - $19.6 тэрбум
  • Автомашины сэлбэг - $14.6 тэрбум
  • Харилцаа холбооны төхөөрөмж –$12.9 тэрбум
  • Гал тогооны хэрэгсэл, багаж - $8.9 тэрбум
  • Гутал - $7.9 тэрбум
Ямартай ч Дональд Трампын хувьд Бээжинтэй учраа ололцохын тулд БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй ярилцана гэж мэдэгдсэн нь тус хоёр орны худалдааны дайнаас улбаалж, олон улсын эдийн засаг, худалдааны урсгалд гарч болзошгүй өөрчлөлтөөс сэргийлэх найдвар бий болно. Хэрэв үгүй бол бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, сөргөлдөгч талууд гаалийн татвар нэмэгдсэн импортын бүтээгдэхүүний хангамжийг нөхөх, экспортын бүтээгдэхүүнээ шингээх өөр орон зай, зах зээл хайснаар дэлхий нийтийн тээврийн салбар ч хөдөлгөөнд орно гэж эдийн засагчид анхааруулж байгаа билээ.

Холбоотой мэдээ

"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна
ГИХГ: Наймдугаар сард 74 өргөдөл, гомдол шийдвэрлэлээ
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Тариаланчдын анхааралд: Нойтон цасны өмнө бэлтгэлээ хангана уу
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн БНХАУ-ын Ляонин мужийн намын хорооны дарга Шү Куньлинь тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
С.Одонтуяа намын нэгдлийг хангасангүй хэмээн О.Цогтгэрэлийг шүүмжлэв
БНТУ-тай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар боллоо
“Айчи-Нагояа-2026”: Урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдлөө
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна
Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
Гадаад: Автомашины түлшний савыг дүүргэх зардал түүхэн дээд хэмжээнд хүрээд байна
Ургамал хамгааллын газрынхан төвийн бүсэд ажиллалаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он