Сэтгэгдэл 0
Монгол Улс Давост дэлхийн анхааралд өртөж, чамлахааргүй хөрөнгө оруулалт татаж чадлаа
Дэлхийн эдийн засгийн 2025 оны чуулган дээр Монгол Улсын төлөөлөл Хиймэл оюуны салбарт хөрөнгө оруулалт татахыг эрмэлзэж байлаа.
Thediplomat.com – Жил бүр зохион байгуулдаг Дэлхийн эдийн засгийн чуулган энэ сарын 20-25-нд Швейцарийн Давос хотноо болсон. Монгол Улс “Оюунлаг эриний төлөөх хамтын ажиллагаа” уриан дор дижиталчлал, технологи, хөрөнгө оруулалтын зорилготой оролцлоо. Давост ирсэн Монголын төлөөлөл дижиталчлал, хиймэл оюун, сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийг чухалчилж, Улаанбаатарын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөтгөх, олон төрөлжүүлэх олон тооны Ойлголцлын санамж бичиг, гэрээ хэлэлцээр үзэглээд буцжээ.
Өнөөдөр олон салбарт хиймэл оюуны хөгжүүлэлт, хэрэглээ зайлбаргүй болжээ. Хөгжингүй болон хөгжиж орнуудын технологийн салбарын тэргүүлэгчид дэлхийн ЭйАй өрсөлдөөнд хөрөнгө оруулахад олон саяаар нь цутгаж, хувийн болон олон нийтийн компаниуд энэхүү тухайлсан орон зайд огцом өсөж, илүү том хөрөнгө оруулалт хайсаар байна. Энэ нь Монгол шиг хөгжиж буй орнуудад ямар ач холбогдолтой вэ гэвэл ЭйАй хөгжүүлэх, өөриймшүүлэхийн тулд бодлого боловсруулагчдын бодлогоор дэмжих, шинэ тутам инновацыг удирдан чиглүүлэх, эзэмших хурдаа нэмэхийг улам бүр шаардаж буй юм.
Давост Монгол Улс хойно сугарч үлдэхгүй гэдгээ дэлхий дахинд харууллаа. Инновац, харилцан холбоо, дижитал хөгжлийн яамны мэдээлснээр Монгол Улс “Хиймэл оюуны үндэсний стратеги”-аа ирэх хоёрдугаар сард дэлхийд албан ёсоор танилцуулна гэж зарлажээ.
Төрийн үйлчилгээ, бизнесүүдээс өгсөүүлээд Монголын технологид шунан дурласан залуу үе хурдацтай өөрчлөгдөж буй технологийн ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж, дижиталчлалд даруй шилжихийг шаардаж буй юм.
Оксфорд Инсайтын Засгийн газрын ЭйАйд бэлэн байдлын 2024 оны индекст Монгол Улс 188 улсаас 98-рт жагссан нь өмнөх жилтэй харьцуулахад 11 байраар урагшилсан үзүүлэлттэй байна. Тус улс нь өнгөрсөн таван жилийн хугацаанд ЭйАй дахь технологийн дэвшил, дижиталчлалд ихээхэн хэмжээний хүчин зүтгэл гаргаж, дэлхийн хамтрагчдынхаа оролцоотойгоор өөрийн гэсэн хиймэл дагуулыг ч сансарт хөөргөөд байгаа билээ.
ЭйАйн салбарын хэрэглээ нь өөрөө Монголын эдийн засаг, гурав дагч хөршийн хамтын ажиллагаанд чухал элемент болсон. Улаанбаатар ЭйАй, сансар судлалтай холбоотой хамтын ажиллагаагаа хөгжүүлж, өргөжүүлснээр Монгол улс хөрөнгө оруулалт, чухал ашигт малтмалын салбарын хөгжлийг хангах найдвартай хамтрагч хайж, эдгээр салбар дахь дэлхийн хангамжийн сүлжээний тоглогч болжээ.
Чухал ашигт малтмал олборлож, экспортолсноор Монголын эдийн засгийг уул уурхайн салбараас хамааралтай байлгах ч гэлээ ЭйАй хэрэглээг нэмэгдүүлж, дэлхийн хамтын ажиллагаагаар хүний нөөцөд хөрөнгө оруулах нь чухал байна. Дижитал хөгжлийн дэд сайд асан Батцэнгэлийн Болор-Эрдэнэ саяхан Азийн Хиймэл оюуны академи байгуулсан нь залуу үеийнхнээ ЭйАйд сургаж, бэлдэх хэрэгтэй байгааг тодотгосон үйл явдал боллоо. Б.Болор-Эрдэнэ CNN агентлагт ярихдаа тус академи нь 500 багшийг хиймэл оюун ухааны арга зүйд бэлдэж, Монголын алслагдсан бүс нутгууд руу илгээхээр зорьж буй гэв.
Давосын чуулганы зэрэгцээ ЭйАйн хамтын ажиллагааг өргөтгөхийн тулд Монгол Улсын төлөөлөл Улаанбаатарт үйл ажиллагаа явуулахаар гэрээлсэн дэлхийн сэргээгдэх эрчим хүчний салбарын тоглогчдын нэг Энвижн Энержитэй Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Энвижн Энержи 2024 оны арваннэгдүгээр сард нийслэл Улаанбаатарын дотоодын хэрэгцээнд зориулсан анхны баттерей нөөцлүүрийн станц барих гэрээ байгуулж байлаа. Дээр санамж бичиг нь Монгол Улсын эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийн ялгарал бууруулах, ногоон ажиллах хүчний хөгжлийг хурдасгахад туслах юм.
Давост Монгол Улсыг Шадар сайд, Үндэсний эрчим хүчний шинэчлэлийн хорооны дарга Тогмидын Доржханд төлөөлөн ирсэн. Тэрбээр Монгол Улс эрчим хүчний шилжилт хийе гэж нэгэнт шийдсэн тул цаг уурын хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхэд дэлхийн технологийн тэргүүлэгчидтэй хамтран ажиллах хүсэлтэй байна гэж Давост цугларсан сэтгүүлчдэд ярьж байв. Мөн Энвижн Энержитэй байгуулсан хамтын ажиллагаагаа тодотгоод тус компанийн судалгаа шинжилгээ, шийдэл Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний чадамжийг сайжруулах боломж нээж өгөхөөс гадна бүс нутагт ашигтай эрчим хүчний хэмнэлттэй дэд бүтэц байгуулахад тус болно гэж Т.Доржханд цааш нь ярилаа.
Түүнчлэн Давост, Монгол Улс, Европын сэргээн босголт хөгжлийн банк нар, салхи, эрчим хүч нөөцлөх төсөл дээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээ гол санаачлагын хүрээнд техникийн дэмжлэг үзүүлж, гүйцэтгэлийн судалгаа явуулж, усан цахилгаан станцын хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ тогтоохоор тохиролцсон байна. Зорилго нь, 300 МВт-ийн нарны цахилгаан станц, эрчим хүчний нөөцлүүр бүхий 200 МВт-ийн салхины цахилгаан станцыг дэд бүтцийн хамт барьж, 2028 онд ашиглалтанд оруулж, шилжүүлэн өгөх үүрэг хүлээхээр боллоо. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь 2024 онд 264 сая еврогийн төслүүдийг Монголд санхүүжүүлжээ.
Монгол Улсын Засгийн газрын зорилго бол эдийн засгийн тогтвортой өсөлт, эрчим хүчний аюулгүй байдал, ногоон салбаруудын хөгжил бөгөөд урт хугацааны эрмэлзлэлтэй бөгөөд санхүү, нөү-хаугаар хангаж чадах дэлхийн хамтрагчидтайгаа ажлаа эхлүүлээд байна.
Дэлхийн эдийн засгийн 2025 оны чуулган дээр Монгол Улсын төлөөлөл Хиймэл оюуны салбарт хөрөнгө оруулалт татахыг эрмэлзэж байлаа. Гэвч тус улсын дижитал салбарт хөрөнгө оруулалт татаж, хуваарилах, дижитал хуваагдлыг бууруулахын тулд давах ёстой олон саад бэрхшээл бий. Эдгээр шинэ тутам санаачилга, ЭйАй хөгжүүлэх гэрээ хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлбэл ямар ч эргэлзээгүйгээр Монгол Улс уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж, дотоодын хүний нөөцөнд нүсэр нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм.
TheDiplomat.com-ийн судлаач: Л.Болор

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.