Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

2026 оны хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна

1 цаг 41 минут
Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы төлөвлөгөөг орон нутгийн түвшинд хангуулах, 2026 оны хаврын тариалалт, намрын ургац хураалтыг хэвийн хэмжээнд гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх, тариалангийн салбарт үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хаврын тариалалтын бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Үрийн улаанбуудайн нөөцийн 84 хувийг ХАА-н биржээр арилжаалаад байна 
"Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК 2025 оны намрын ургацаас 4 үр үржүүлэгч тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс 6 төрлийн нутагшсан сортын 7,338.0 тонн үрийн улаанбуудай худалдан авч нөөц бүрдүүлсэн ба өмнөх оны үлдэгдэл нөөц 3,306.0 тонн, нийт 11.8 мянган тонны нөөцтэй байна. Энэ нь нийт 88.7 мянган га талбайд тариалалт хийх хэмжээний үрийн улаанбуудай юм. 
Үрийн улаанбуудайн борлуулалтыг 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв гарагт Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй худалдан борлуулж байна. Нийт 23 удаагийн биржийн дуудлага худалдаа зохион байгуулагдаж, бүрдүүлсэн нөөцийн 84 хувь буюу 9208 тонн үрийн улаанбуудай арилжаалагдаад байна. 
Үрийн улаанбуудайн үлдэгдэл өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт Бурятская остистая сортын үр 981 тн, Булган аймагт байрлах Булган салбарт Алтайская-70 сортын үр 535 тн нийт 1516 тн байна. 
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ОХУ-аас 2000 тн элит үрийн улаанбуудайн нийлүүлэгдэн компанийн Хөтөл салбараас олгож ажиллаж байна. Импортийн элит үрийг биржийн ажилжаагаар оруулахгүй шууд худалдан борлуулна. 
Өнөөдрийн байдлаар дотоодын 1516 тн, импортын элит 2000 тн, нийт 3516 тн үрийн үлдэгдэлтэй байна. 
58 иргэн, аж ахуй нэгж 6684 тн бордоо, 7 иргэн, аж ахуй нэгж 2305 литр ургамал хамгааллын бодис худалдан авах зээлийн гэрээ байгуулжээ
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2026 оны тариалалтад шаардлагатай ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хангалтыг зохион байгуулах ажлын хүрээнд Газар тариалангийн бордоо, бодис импортлогчдын үндэсний холбооны гишүүн импортын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр тэдгээрийн нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг тариаланчдад намрын ургацаараа эргэн төлөх нөхцөлтэй дамжуулан зээлээр олгох ажлыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангасан болно.
2026 оны тариалалтад зориулан 21 импортын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн 3.6 тэрбум төгрөгийн ургамал хамгааллын бодис, 20.0 тэрбум төгрөгийн бордоо дамжуулан зээлийн үйлчилгээгээр борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 
Өнөөдрийн байдлаар бордоо 58 иргэн, аж ахуй нэгжид 6684 тн буюу 5,568,857,650 төгрөг, ургамал хамгааллын бодис 7 иргэн, аж ахуй нэгжид 2305 литр, 145,748,700 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад байна.
Тариаланч иргэн, ААН-үүдэд 6984 мянган литр дизель түлш олгов
Хаврын тариалалтыг хэвийн явуулах зорилгоор тариалалтын шатахууныг 3400 төгрөгөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж нийт 20 шатахуун импортлогч аж ахуйн нэгжээс нийлүүлсэн 6984 мянган литр дизель түлшийг үр тарианы 581, төмс, хүнсний ногооны 664 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид олгожээ. 
Дизель түлш олгох ажлыг 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тариаланчид утсаар захиалга өгч, төлбөрөө төлсний үндсэн татан авах байдлаар олон нийтэд ил тод, нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан байна. 
Тариалангийн талбайд ойн зурвас байгуулах ажлыг дамжуулан зээлийн үйлчилгээгээр гүйцэтгүүлнэ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024, 2025 онд олгосон тариалангийн талбайн хамгаалалтын хашааны шонг дагуулан ойн зурвас байгуулах ажлыг дамжуулан зээлийн үйлчилгээгээр мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгэх ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн 13, Сэлэнгэ аймгийн 25 мод үржүүлэгч тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, тэдний модны суулгац, тарилт хийх болон ургуулалт, арчлалтын үйлчилгээг тариаланчдад дамжуулан зээлээр олгох санал тавин ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Ой, хээрийн 52 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдлээ
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

2026 оны хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Ой, хээрийн 52 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдлээ
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Түүхийн багш нарт "Чингис хаан" Үндэсний музейд үнэ төлбөргүй сургалт явуулах эрхийн үнэмлэх олгоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй
Марафонд гүйхээсээ өмнө бэлтгэлээ сайтар хангаарай
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
ЗГ: Эрүүл мэндийн салбарын цалингийн зөрчлийг арилгана
Л.Энх-Амгалан:Түүхийн боловсролын утга, холболт, хүргэх арга дутмаг байгаад эрс өөрчлөлт хийх ёстой
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он