Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Хөрш орнууд

Хятад Шар зурхайн 2025 оны өнгө

2025/01/29
Манай урд хөрш БНХАУ-д өнөөдөр Цагаан сарын шинийн нэгэн тохиож байна. Ийнхүү сарны тооллын нэгэн жил солигдсоноор луу жил улиран одож, дэлхий даяар могой жилд алхан орлоо. Хятад Шар зурхайгаар энэ 2025 оны өнгийг ийн зурсан байна:

Тэнгэрийн махбод жил бүр газар дэлхийн нэгэн махбодтой эвлэн нэгдсэнээр тухайн жилийн өнгө аяс тодорхой болдог. Энэ жилийн тухайд И буюу Ин мод бөгөөд Си буюу могойтой эвлэсэн аж. Иймд 2025 онд бол Модон Могой жил. Могой нь гал, төмөр, газрын махбодтой хүчтэй барилдлагатай тул энэ жил элдэв маргаан, зөрчилдөөн, мөргөлдөөн элбэгших хандлагатай. Могой жилийн турш сонор сэрэмжтэй байваас зохилтой ба дэлхийн агаар мандалд гамшиг нүүрлэх нигууртай. Гэхдээ айх онцын шаардлагагүй. Учир нь, могой ажигч гярхай шинжтэй. Модон Могой учраас ногоон могой жил гэж ойлгож болох тул аварга кобратай харьцуулахад харьцангуй тайван жил гарч байна гэж ойлгож болох нь. Тэгэхээр могойн адил ажигч гярхай байваас элдэв зовлонг гэтэлгэх сайн зөнтэй гэнэ.

Харин жил бүрийн тухайд:

Хулгана
Хулгана жилтэнгүүд энэ жил санхүүгийн амжилт ихээр олно. Ялангуяа, жилийн эхэн хагаст хичээн хөдөлмөрлөвөл асар их баялаг таныг угтан буй. Харин энэ хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа нэлээд бодлоготой байхгүй бол эхний зургаан сард хийсэн алхамаас шалтгаалж, дараагийн зургаанд сард амжилт олох уу, балран доройтох уу гэдэг тань шийдэгдэх юм байна. Гол нь жижиг зүйлстэй зууралдахын оронд томоохон ажлуудыг барьж авбал илүү үр дүнтэй.

Үхэр
Үхэр жилтнүүдийн тухайд энэ жил ажил хэрэг, гэр бүл, нөхөрлөл, хайр дурлалд анхаарууштай. Эдгээртэй үүсэх харилцаанд хашир хандаж, дотно сайн харилцаагаа эрхэмлэн хий алхам үл хийвээс зүйл бүрийн тустай гэжээ.

Бар
Бар жилтэнгүүд төмөр, мод махбодын барилдлагатай тул Модон Могой жилтэй сайтар хоршиж, өмнөх жилтэй харьцуулахад бага зэргийн ахицтай байна. Ажил, хайр дурлалын аль алин дээр таагүй хов живэнд орж, гэнэтийн бэрхшээл тулгарна. Иймд аливаа хэрүүл маргалдаанаас аль болох зайлсхийгээрэй.

Туулай
Энэ жил туулай жилтнүүдийн хувьд аз нь гийсэн жил болно. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн элдэв бүтэлгүйтлийг залруулах олон сайн завшаан тохиох нь. Ажил хэрэг бүтэмжтэйн дээр эрч хүчээ сэлбэж, эрүүл мэнд онцгойд сайн байна.

Луу
“Жил орсон” 2024 онд тулгарсан зарим зовлон бэрхшээлийн дарамтнаас луу жилтнүүд хараахан ангижирч, сэтгэлээ төвшитгөж амжаагүй байж мэднэ. Тэгвэл одоо айх хэрэггүй. Энэ жилийн эхний хагаст хэвийн байдалдаа орж, хоёрдугаар хагаст азын тэнгэр нь гийнэ гэж зурхайн зурлагад буужээ. Ялангуяа, дөрөв, тавдугаар сард хамгийн их амжилт олохыг дуулгая.

Могой
Энэ жилд төрөгсдийн жил орж буй тул олон өөрчлөлт хүлээж байна. Иймд хайр дурлал, ажил хэрэг, эрүүл мэнд, гэр бүлийн тал дээр олон чухал шийдвэр гаргахад хүрнэ. Өөрчлөлттэй нүүр тулахын тулд биеэ энхрийлүүштэй. Сүм хийдэд очиж, залбирал үйлдэж, сөрөг энергиэсээ ангижрах нь таны энэ жилийн бүхий л үйл хэрэгт нэн чухал.

Морь
Морь жилд төрөгсөд энэ жил элдэв хэрүүл маргаанаас эмээлтгүй. Харин ч ажил хэргийг тань бүтээх туслагч гарч ирэх юм байна. Тиймээс хэрэггүй зүйл оюун бодол, сэтгэл санагаа чилээхийн оронд төлөвлөсөн ажлуудаа бүтээхэд л анхаарахад амжилт өөрөө хүрч ирнэ.

Хонь
Хонь жилтнүүдийн хувьд 2025 он харьцангуй тогтуун жил болж өнгөрнө. Иймд идэж уух, өмсөх зүүхдээ түлхүү анхаарахад л бусад зүйл аяндаа бүтэхээр өнгө харагдаж байна.

Бич
Бичин жилтнүүд эрүүл мэнд, харилцааны тал дээр анхаарууштай жил. Ажил хэргийн холбоотой дээгүүр албан тушаалтнаас учруулах дарамтанд орж, хүндхэн хугацааг өнгөрөөж мэднэ. Хэчнээн их хөдөлмөрлөсөн ч шагнал, урамшуулал хүртэж чадахгүй жаахан онцгүй жил гарчээ.

Тахиа
Тахиа жилтнүүд 2025 оныг өнгөрсөн 2024 оны адил тогтуун тайван сайхан өнгөрөөх нь. Насныхаа ханийг хайж байгаа бол хайснаа олох сайхан завшаантай жил гэнэ. Ажил хэргийн түншлэлийг тэнгэрийн эрхэс ивээх тулд жилийн эхний хагаст сайн хичээвэл хоёр дахь хагас учирч болзошгүй гай барцадын замыг хаана.

Нохой
Өнгөрсөн 2024 оныг амар тайван өнгөрөөсөн нохой жилтнүүд өөрсдийгөө азтайд тооцоорой. Учир нь, луу жил тэдний хувьд саад тотгор ихтэй жил байв. Харин 2025 онд тэнгэр, газрын махбодууд байраа сольсон учир харьцангуй тогтуун жил болно. Жилийн эхний хагаст эрүүл мэнд доройтох тул анхаарууштай, харин ажил, амьдралд чухал шийдвэр гаргах бол намар хүртэл байдлыг түр харзнаарай.

Гахай
Олон өөрчлөлт, саад тотгор учрах тул гахай жилтнүүд 2025 онд туйлын гярхай байхыг шаардана. Гахай жилтнүүдийг хардаг тэнгэрийн эрхэс бужигнаантай байх тул нэг байрандаа шигдэлгүй аль болох завгүй ажиллаж, аялал зугаалганд түлхүү явахыг хичээгээрэй. Ажил, гэрээ нүүлгэх тухай бодож байгаа бол 2025 онд санаснаа хэрэгжүүлэхэд чухам тохиромжтой.

Холбоотой мэдээ

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн анх удаа АНУ-аас тодорчээ
​Владимир Путин “Ялалтын баярын эвлэрэл” хэрэгжиж эхэлснийг зарлалаа
​Диснейн парк Абу Даби хотноо нээгдэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна
Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн анх удаа АНУ-аас тодорчээ
Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
Монгол хэл бичгийн шалгалтын дүн зарлагдлаа
Нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүдний үзлэг 30-40 хувьтай байна
Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
Жолооч та хотын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцоно уу!
“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Говийн бүсийн 13 цэгт сүлжээ оруулна
Үлийн цагаан оготнотой нүхний тоо Хөвсгөл, Булган, Хэнтийд 100-аас их байна
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч хохирол бүртгэгдээгүй
Хангайн болон Төвийн бүсэд осол гэмтлийн шалтгаант нас баралтын дийлэнх тохиолдол бүртгэгджээ
Монгол цэргүүд Москвагийн Улаан талбайд ёслолын жагсаалаар алхана
Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он