Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Монголыг отож буй таван эрсдэл

2025/01/24
Дэлхийн эдийн засгийн чуулган олон улсад учирч болох эрсдлийг тодорхойлжээ. Дэлхий дахин 2025 онд нийтлэг хэд, хэдэн эрсдэлтэй нүүр тулах нь. Нэн түрүүнд эдийн засгийн хямрал, удаах нь инфляц, араас нь ажиллах хүчний хомстол аж. Хорин жилийн турш боловсруулсан эрсдлийн тайланд нэн шинэ эрсдэл орж ирсэн нь “цахим хүчирхийлэл”.  Өндөр хөгжилтэй улс орнуудад Орос-Украины нөхцөл байдлаас шалтгаалж эрчим хүчний хомстол аюул учруулж байгаа бол ядуу, буурай улс орнуудад эдийн засгийн хямрал, хүнсний хомстол нэн тэргүүний аюул байна. Харин дундаж орлоготой улс орнууд буюу манайхны хамаардаг улс орнуудад ажиллах хүч, цаг уурын өөрчлөлт аюулын харанга дэгдэж байна.

Харин Монгол Улсыг ямар эрсдлүүд отож байгааг харъя. 

Ажиллах хүч, ур чадвартай ажилчны хомстол

Нэн тэргүүний эрсдэл бол энэ. Сүүлийн таван жилд оюуны дайжилт хүчтэй байсан гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгийн бусад байгууллагууд ч онцолдог. Өнгөрсөн оны сүүлээр салбарын сайд нь ч энэ тухай уулга алдаж байв. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Монгол Улсад ажиллах хүчний хомстол бодитоор бий болсон... Манай улсад жил бүр 30-40 мянган ажлын байрны хомстол жил бүр үүсдэг...” гэж ярьж байсан юм. Ирэх дөрвөн жилд 14 мега төслийг хэрэгжүүлэхэд ажиллах хүчний хомстол үүсэх нь тодорхой байна. Тооцооллоор 280 мянган ажлын байр шаардлагатай. Ажиллах хүчний хомстлыг сарниулахын тулд гаднаас ажиллах хүч авчрах тухай хуулийг зүтгүүлж үзсэн ч “эх орончид” улдан эсэргүүцсээр байгаад болиулсан шүү дээ.

Эрчим хүчний хомстол

Байс гээд л цахилгаанаа таслуулаад, таслах газрынх байршлыг хэвлэл мэдээллээр дамжуулдаг манайх шиг улсад энэ эрсдэл ороод ирсэн нь гайхаад байх зүйл биш. Ямарсайндаа Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Ирэх долоо хоногийн -40 хэм давах хүйтэнд цахилгаан хязгаарлахгүй яаж хонох вэ? гэж л толгой гашилгаад явж байна” гэж уулга алдаж байхав. Хэдийгээр Багануурын батарей хураагуурын үйлдвэр, Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсон ч өсөн нэмэгдсээр байсан, цаашид ч нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг хангахад хүчрэхгүй нь тодорхой. Монгол улсын цахилгаан эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1549МВт,  2023 оны системийн өвлийн их ачааллын үед оргил ачаалал 1646 МВт хүрсэн бөгөөд энэ нь нийт эх үүсвэрүүдийн суурилагдсан чадлаас давсан үзүүлэлтэй цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орсон байна. 2030 оны түвшинд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3328МВт хүрэх тооцоо боловсруулагдсан бөгөөд 1848МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орно. Энэ нь хотын нийт хэрэглээний 55%-ийн эх үүсвэрийн чадлын дутагдалд орно гэсэн үг юм. Чухам иймээс ОХУ-аас жилдээ 150.0сая долларын импортын эрчим хүч авч хэрэглэж байна.

Агаар орчны бохирдол

Бохирдол. Цочоод байхааргүй л эрсдэл. Нийт нутгаар нь авч үзвэл газар нутгийн хэмжээ том, хүн ам сийрэг гэдгээрээ ерөнхий үзүүлэлтээр бага байдаг ч хүн амрын төвлөрөл болсон Улаанбаатар хотын бохирдол дэлхийн дунджаас их. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 2024 онд “Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаа”-г боловсруулсан. Уг судалгаагаар монголчуудын нас баралтын үндсэн таван шалтгааны нэг нь агаарын бохирдол гэж дүгнэсэн. Монгол Улсад жил бүр гадаад орчны агаарын бохирдлын нөлөөгөөр 2839, дотоод орчны агаарын бохирдлын нөлөөгөөр 4300 хүн нас барж байгааг дээрх судалгаагаар тогтоосон байна. Зөвхөн гадаад орчны бохирдлоос гадна дотоод орчны бохирдол аюул учруулж, тэр ч бүү хэл 3.9 их наяд төгрөгийн эдийн засгийн алдагдал хүлээж байгаа гэж дүгнэсэн. Гадаад орчны бохирдол дотоод орчинд тоосжилт үүсгэж байгаагаас шалтгаалан улирлын шинж чанартай томуу, бусад халдвар өвчин дэгдэх шалтгаан нь дотоод орчны бохирдол.

Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээр хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Манайх шиг нүхэн жорлонтой, утаа зөвхөн хотод бус хөдөөд ч аюул тарьж байгаагаас харвал хөрс ч гэж авахгүй болсон байх вий. Судалгаа ч үүнийг баталж байна.  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 74 цэгээс хавар, намрын цагт дээж авч шинжилдэг. Өнгөрсөн жилийн дүнгээр Нийслэлийн дөрвөн дүүрэг буюу Баянгол, Багахангай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хөрсний бохирдлын түвшин өндөр гарчээ. Судалгаагаар цаг агаар дулаарахын хэрээр хөрсний бохирдлоос болж 0-5 насны хүүхэд гэдэсний халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр гарсан. Мөн хур бороо элбэгтэй үед үерийн ус нь бохирдлыг нэг газраас нөгөөд зөөвөрлөдөг. Нийслэлд амьдарч буй ихэнх айлууд стандартын бус нүхэн жорлонтой. Зуны цагт нүхэн жорлон хальж, газрын хөрсөн дээр бохирдол ил гардаг учраас ахуйн замын халдварт өвчин тархах эрсдэл өндөр гэж дүгнэжээ.

Ядуурал, тэгш бус байдал

Бас л “үргэсэн янзага” шиг цочиж харахаар эрсдэл биш. Хэрэв гаднын мэргэжилтнүүдийн зөвлөмжийг дагадаг байсан бол аль 2011 оноос л сануулаад байсан аюул. Манайх шиг нэг салбараас эдийн засаг нь хамаарч, нэг талаас шалтгаалан худалдааны эргэлттэй улсад ядуурал хамгийн том аюул. Түүнчлэн манай улсын нийгмийн халамжийн зардал нь дэлхийн дундаж орологтой улс оронтой харьцуулахад их. Тиймээс халамжийг тэгшитгэж олгохоос илүүтэй үнэхээр шаардлагатай эмзэг бүлэгт нь тохирсон бодлого боловсруулах шаардлагатай.

Саяхан даа Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын буцаан олголтыг ядуу хэсэгт ахиу олгоно гэж мэдэгдсэн. Мөнгө, сангийн бодлого бариад урт хугацаандаа ядуурлаас салгах бодлого яавч баримтлаагүй нь зөвхөн энэ үгнээс нь харагдана. Хоёр жил тутам болвсруулдаг ядуурал, тэгш бус байдлын судалгааны дүнгээр 2022 онд ядуурлын түвшин 27.1%-д хүрсэн байна. Тоон утгаар илэрхийлбэл 914 мянган нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй гэсэн үг. 2022 оны байдлаар, 418 мянган төгрөг манай улсын ядуурлын шугам гэж тооцогдсон байна. Тухайн оны улсын дунджаар насанд хүрэгчдэд ногдох дундаж хэмжээ 657 мянган төгрөг. Үүний 30 хувийг тухайн хүн хүнсэнд, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулдаг. Үүнийг амьжиргааны түвшинд харвал ядуурлын шугамаас бага хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүнд ногдох дундаж хэрэглээ 318 мянган төгрөг гэсэн үг. Ядуурлын шугамаас дээгүүр хэрэглээтэй нэг хүн сард 784 мянган төгрөгийг хэрэглээнд зарцуулж байна. Тухайн хэрэглээнийхээ 28 хувийг хүнсний, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, ядуурлын шугамаас дээгүүр насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь ядуурлын шугамаас доогуур насанд хүрсэн хүний хэрэглээнээс 2.5 дахин өндөр байна.

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо чинээлэг монгол, өрсөлдөх чадвар, дундаж давхаргыг дэмжинэ гэж ерөнхийд нь лоозогносон мөртлөө ядуурал гэдэг дээр төвлөрч тусд нь гаргаад бодлого тодорхойлсон юм алга. Мега төсөл гэж 14 толгойтой төсөл гаргаж ирсэн Засгийн газар ирэх дөрвөн жилд ядуурлыг хоёр дахин бууруулна гэж амласан.

 Цаг уурын аюулт үзэгдэл

Голлох таван эрсдлийн сүүлийнх нь. Цөлжилтөд ихээр өртөж, уламжлалт мал аж ахуйд нөлөөлдөг гэж гаднын байгууллагаас дүгнэсээр ирсэн аюул байж л байна. Лав л сүүлийн 10 жилд л байж байсан юмдаг. Манайд ган, зудын эрсдэл хамгийн том аюул. Он дөнгөж гарахтай зэрэгцээд  нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарсан. Өнгөрсөн жилийн зуднаар 4.7 сая орчим мал хорогдож, 2250 гаруй малчин өрхөд шууд нөлөөлсөн. Энэ нөлөөлөл яв явсаар улсын эдийн засагт ч сүүдрээ тусгасан. Сүүдэр одоог болтол арилаагүй байна. Улсын хэмжээнд 2024 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая тоо толгой мал тоологдсон. Гэвч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7 сая толгойгоор буюу 10.9 хувиаар буурсан байна. Монгол Улсын мал сүргийн бүтцэд хамгийн их жин дардаг хонины тоо толгой хамгийн ихээр буюу 16.7 хувиар, ямааны тоо толгой 6.9 хувиар буурчээ. НҮБ-ын Уур амьсгалын байгууллагын судалгаагаар Монгол Улсад сүүлийн 10 жилд зургаан удаа зуд болжээ.

Үндэсний статитикийн хорооны судалгаагаар 2024 онд Монгол Улсад хүчтэй салхи шуурга 54, их хэмжээний орсон тохиолдол 21 бүртгэгдсэн байна. Тиймээс эрсдлийн менежмент хийж нэгдсэн нэг бодлоготой байх ёстойг дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагууд сануулаад байгаа юм.
 
Б.Болорсүх

Холбоотой мэдээ

"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
ТББХ: “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг 73.9 хувь нь дэмжлээ
Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа
АТГ: Эрүүгийн 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Энгельсийн гудамжинд борооны ус зайлуулах шугам угсарна
Дүүжин замын тээврийн суурийн арматур, бетон цутгалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Нөөцийн махны үнэ хямдарчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он