Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Бусад

Элон Маск дэлхийн анхны их наядтан болно

2025/01/20
CNN – Дэлхийн толгой баячууд, тэрбум, тэрбум долларын эзэд улам олширсоор дэлхийн хамгийн анхны их наядтан гарч ирэх гэж байна. Тэгш бус байдлын судалгаа явуулдаг Оксфам компани өнгөрсөн ням гарагт сүүлийн үеийн судалгааныхаа тайланг танилцуулсан бөгөөд ойрын арван жилд нэг их наяд доллартай болох магадлал өндөртэй таван хүнийг нэрлэжээ. Тесла болон СпейсИкс компанийн захирал Элон Маск 430 тэрбум долларын хөрөнгөтэй учир дэлхийн хамгийн баян эрхэм бөгөөд энэ эрчээрээ хөрөнгийн хэмжээ нь нэмэгдсээр байвал тавхан жилийн дараа ДЭЛХИЙН АНХНЫ ИХ НАЯДТАН болно гэжээ.

Харин түүний араас Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос, Ораклын үүсгэн байгуулагч Ларри Эллисон, Мета компанийн Марк Цукерберг, LVMH-ийн Бернард Арнольтын гэр бүл шил даран их наядтаны жагсаалтанд бичигдэнэ. Оксфамын уг тайлангаа Форбес сэтгүүлийн мэдээлэлд суурилан гаргасан бөгөөд удахгүй Швейцарийн Давос хотод болох Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор манай гарагийн хамгийн чинээлэг хүмүүс цугларахтай давхцуулан ийн тайлагнасан байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбумтан Дональд Трампын тангараг өргөх ёслолын урд өдөр тайлангаа танилцуусан нь онцлогтой байлаа.

Өнгөрсөн 2024 он АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлтийн ачаар дэлхийн хамгийн чинээлэг хувь хүн болон гэр бүл хамгийн их ашиг олсон жил болсныг Оксфам онцолжээ. Тус коампанийн бодлого хариуцсан ахлах ажилтан Ребекка Ридделль “Нэг их наяд гэдэг бол ой тоонд багтахын аргагүй их тоо. Нөгөө талаасаа тэгш бус байдал улам гаарч буйн илрэл” хэмээн шүүмжлэнгүй ярьжээ.

Дэлхийн тэрбумтангуудын тоо өнгөрсөн онд 200-гаар нэмэгдэж, 2,770-д хүрчээ. Тэдний хөрөнгө өнгөрсөн онд 2.1 их наяд ам.доллараар нэмэгдсэн нь 2023 онтой харьцуулахад гурав дахин үзүүлэлт бөгөөд нэгдсэн дүнгээрээ 15 их наяд болж байгаа гэнэ. Зөвхөн АНУ-д л гэхэд нийт 1.4 их наяд доллартай 816 тэрбумтан байна.

Сонирхуулахад, дэлхийн хамгийн баян 10 хүн хөрөнгийнхөө 99%-ийг алдсан ч тэрбумтан хэвээрээ байх гэнэ. Гэтэл ядууралд өртсөн хүний тоо 1990 оныхтой бараг ижил тэнцүү байгааг Дэлхийн банкны өгөгдөл харуулж байна.

Холбоотой мэдээ

Гал тогооны ажилтнууд агаарын бохирдолд хамгийн их өртдөг
Солонгос дахь гадаад оюутнуудын тоо өссөн нь их сургуулиудын өмнө шинэ сорилт болж байна
Зеленский Ерөнхийлөгчид дахин нэр дэвшинэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

​ШТС-ууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүй үйлчилнэ
Гал тогооны ажилтнууд агаарын бохирдолд хамгийн их өртдөг
АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
ТАНИЛЦ: Улсын бүртгэлээс хасаж буй компаниудын нэрс
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа
ТӨСӨВ: Оюутолгойгоос аваагүй ногдол ашгийг зарцуулах гэж байсан сайд нарын багцаас хасагдах дүн
“Хүүхэд хамгаалал–хууль хэрэглээ” гарын авлага гаргалаа
Цас орж, цасан шуурга шуурна
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэгт уяач Я.Цогбадрахыг буруутган ял оноож, 99 сая төгрөг гаргуулахаар боллоо
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Солонгос дахь гадаад оюутнуудын тоо өссөн нь их сургуулиудын өмнө шинэ сорилт болж байна
“Хавдрын эсрэг аян-2026” Өмнөговь аймагт үргэлжилж байна
Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 20 хувиар нэмэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он