Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Ассадын дэглэмийг түлхэн унагасан “КАПТАГОН” гэж юу вэ

2024/12/13
Босогчид хэдхэн өдрийн дотор Сирийг бүхэлд нь хамарсан бослого дэгдээж, нийслэл Дамаск хотыг эзлэн авснаар Ассадын дэглэм гэрлийн хурдаар нурж, 13 жилийн иргэний дайныг дуусгаж, Ерөнхийлөгч Башар Аль Ассад ОХУ-руу зугтсан.

Үйл явдал хэрхэн ийм хурдан өрнөв?

Зарим аналист болон Ж.Байденийн засаг захиргааныхан Ассадын нөхөд болох Иран, ОХУ, Хезболла бүлэглэлийн хүч сүүлийн хэдэн сард эрс суларч тарамдсан явдалыг гол шалтгаанаар нэрлэж байна. Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяаху өнгөрсөн есдүгээр сард Хезболлагийн лидер Хассан Назраллаг устгасан нь “түүхэн эргэлтийн цэг” болсон гэж мэдэгдсэнтэй ч бас холбож болох юм.

Сирийг ойроос ажигладаг зарим аналист өөр нэгэн түлхүүр хүчин зүйлийг нэрлэж байгаа нь нэг талдаа өөд, өөдөөсөө эсрэгцсэн хоёр хавирган сар бүхий жижигхэн цагаан эм буюу Ойрх Дорнод даяар түгээмэл дэлгэрсэн каптагон гэх синтетик, амфетамин юм байна. Эмийн мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар каптагоны үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтээр Сири улс дэлхийд тэргүүлдэг бөгөөд Ассадын дэглэмд жилд 20 тэрбум ам.долларын орлого далладаг аж.

Каптагон гэх нэрээр дэлгэрсэн уг эм нь фенетиллин хэмээх синтетик сэргээшийн төрлийн бодис юм. НҮБ-ын Эм, гэмт хэргийн албаны өнгөрсөн оны тайланд “Сири, Ливан улсаар дамжуулан бусад орон руу тээвэрлэдэг каптагоны хэмжээ 2020 оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 2021 онд 86 тоннд хүрчээ” гэсэн байна. АНУ-ын Вашингтон хотын Нью Лайн хүрээлэнгийн каптагон судлаач Каролин Рөүзийн АВСНьюзд өгсөн мэдээллээр бол уг эмийн хор уршгийг үл харгалзан хуулиар хэрэглэхийг зөвшөөрснөөр кокейн, героин зэрэг хүчтэй хар тамхины адил хууль, хяналтынхны хараа хяналтанд ороогүй. Алкоголийн хэрэглээг Коран судраар хориглодог лалын орнуудад түгээмэл дэлгрэхэд хүрсэн байна.

Каптагоныг хэрэглэсэн хүн ядрахгүй, өлсөхгүй. Шөнөжин ажиллах шаардлагатай таксины жолооч, их сургуулийн оюутнууд, талхны дараалалд зогсож буй ядуус, жингээ хасахыг хүсэн чинээлэг хүмүүсийн гол хэрэглээ болжээ. Товчоор бол каптагон хэрэглэсэн хүн хэдэн өдрөөр ч унтахгүй, хоол идэхгүй явж болдог гэнэ.

Сири дахь зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын судалгаа явуулдаг ашгийн бус Улс төр, эдийн засаг ажиглах сүлжээнийхний 2023 онд явуулсан судалгаагаар хамгийн том каптагон үйлдвэрлэгч орон Сирид 10 тэрбум ам.долларын орлого олж, түүний 2.4 тэрбум нь Ассадын гэр бүлийн халаасанд орсон гэнэ. Тэгэхээр Ассадын дэглэм хар тамхины наймааны хүчээр өдий олон жил оршин тогтнож эхэлсэн боловч эцсийн дүнд өөрсдийнх нь аминд хүрлээ гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.

Сирийн каптагоны үйлдвэрлэл, наймааг таслан зогсоохын тулд АНУ-ын Засгийн газраас Үндэсний батлан хамгаалах газрын акцыг 2020 онд баталснаас гадна 2021 онд Каптагоны Акц гэгчийг баталж, Ассадын дэглэмийн аминд халтай наркотик үйлдвэрлэлэ ба тээврийн сүлжээг устгах зорилготой ажиллаж байлаа. “Зомби эдийн засаг” хэмээн нэрлэсэн каптагоны наймаанаас сэргийлэх, дэглэмийн гол санхүүгийн эх үүсвэрийг таслахын тулд барууны орнууд болон олон улсын байгууллагуудаас сөрөг арга хэмжээ авч хэрэгжүүлдэг ч Булангийн орнуудын дотоодын сүлжээгээр дамжин Ойрх Дорнодын зах зээлд гарсаар өнөөг хүрчээ. Ерөнхийдөө, Ассадын засаг захиргаа каптагоны үйлдвэрлэл, наймаа, эргэлтийг төрийн хамгаалалтанд авч, улс төрийн аппаратаар хамгаалахаас гадна Б.Ассадын дүүгийн удирддаг Дөрөвдүгээр хуягт дивизийнхэн тээвэрлэх ажлыг гардан гүйцэтгэдэг байсан нь зомби эдийн засаг далдуур аалзны тор шиг хэрэхэд нөлөөлсөн байна.

Нэгэн цагт Ассадын дэглэмд ашиг өгдөг байсан каптагон Хаяат Тахрир Аль Шам бүлэглэл тэргүүтэй босогчдын хөдөлгөөнөөр тэдэнд үхлийн цохилт хийх гол хүч оруулагч нь байв. Дээр дурдсанчлан босогчдын хүч сэргээш хэрэглэж, цахилгаан дайны ажиллагаа зохион байгуулсан нь гарцаагүй үнэн бөгөөд Абу Мухаммад Аль Жолани ийм ашигтай бизнесийг хэрхэн шийдэх нь олон улсын зүгээс анхааралдаа авах ёстой асуудал мөнөөс мөн хэмээн ажиглагчид санууллаа.

Холбоотой мэдээ

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Дорнод аймгийн Баян-Уул суманд хээрийн түймэр гарчээ
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Дорнод аймгийн Баян-Уул суманд хээрийн түймэр гарчээ
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулав
​Дээд шүүх Хөгжлийн банкны хэргийг хүлээж авсангүй
Олныг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээнээс зайлсхийхийг зөвлөж байна
​ШТС-ууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүй үйлчилнэ
Гал тогооны ажилтнууд агаарын бохирдолд хамгийн их өртдөг
АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
ТАНИЛЦ: Улсын бүртгэлээс хасаж буй компаниудын нэрс
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа
ТӨСӨВ: Оюутолгойгоос аваагүй ногдол ашгийг зарцуулах гэж байсан сайд нарын багцаас хасагдах дүн
“Хүүхэд хамгаалал–хууль хэрэглээ” гарын авлага гаргалаа
Цас орж, цасан шуурга шуурна
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэгт уяач Я.Цогбадрахыг буруутган ял оноож, 99 сая төгрөг гаргуулахаар боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он