Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Энэтхэг, Монгол Улс уул уурхайн урьдчилсан хэлэлцээ хийж байна

2024/11/29
БНЭУ Монгол Улстай уул, уурхайн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах урьдчилсан хэлэлцээ хийж буй талаар Энэтхэгийн Theprint.in цахим хуудас мэдээллээ.

Гэрээний зорилго Азийн хоёр орны хооронд ашигт малтмал тээвэрлэхэд анхаарна гэж Энэтхэгийн Засгийн газрын уул, уурхайн хөгжил хариуцсан газрын эх сурвалж, өнөөдөр/2024.11.28/ мэдээлжээ.

Уг гэрээнд Монгол Улс зэс, нүүрс зэрэг ашигт малтмалын тээвэрт анхааран ажиллана гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн гэнэ. Харин Энэтхэгийн Уул, уурхайн яамнаас энэ асуудалтай холбогдуулан тодруулах гэсэн ч тайлбар өгөөгүй байна.

JSW Steal, SAIL зэрэг дотоодын гангийн үйлдвэр далайд гарцгүй тус улсаас ган хайлуулахад чухал хэрэгцээт коксжих нүүрс импортлох яриа, хэлцэлд оролцож байгаа юм байна.

Үүнээс гадна, Энэтхэг улс Гималайн нурууны Жамму, Кашмир зэрэг бүсэд литийн орд илрүүлж, хоёр сарын дараа дуудлага худалдаагаар оруулах гэж буй талаар ч уг эх сурвалж задруулсан байна. Мөн Энэтхэгийн Засгийн газар ОХУ, Монгол, Чили, Замби гэх мэт хилийн чанадад чухал хэрэгцээт ашигт малтмал хайгуулын ажил явуулж байгаа гэжээ.

Энэтхэгийн Засгийн газар чухал хэрэгцээт ашигт малтмалын орд дуудлага худалдаагаар оруулах олон тооны арга хэмжээ зохион байгуулж байгаа нь цэвэр эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд тэдгээр ашигт малтмалыг олборлох, боловсруулахад санхүүгийн урамшуулал олгохоор төлөвлөөд байгаа юм.

Холбоотой мэдээ

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдлаа
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдлаа
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Хойд Солонгос төрийн далбаагаа өөрчилжээ
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Баяндэлгэрийн хэргийг дахин хэлэлцэнэ
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
Өв соёл нэрээр хүүхдийн амиар тоглох хуулийн төслийг эсэргүүцэх шалтгаан
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга боллоо
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна
Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ
Зэсийн үнэ долоодугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрч буурчээ
Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он